05/08/2026
Саяхан би гадаадын жуулчдын Google Review, TripAdvisor дээр бичсэн сэтгэгдлүүдийг олон цагаар уншиж суулаа.
Нэг зүйл их анзаарагдсан.
Жуулчид ихэнхдээ аяллын үнэ, хоол, байгалиас илүү "энэ компани надад итгэл төрүүлсэн үү?" гэдгээ л ярьдаг юм байна.
Нэг Австрали хосын үлдээсэн сэтгэгдэл санаанаас гардаггүй.
Тэд Монголд ирэх аяллаа хэдэн сарын өмнөөс төлөвлөжээ.
Google дээр олон компани хайж, review уншиж, website-уудыг нь үзээд эцэст нь нэг аяллын компанийг сонгосон байна.
Тэгээд асуух зүйлээ бичиж явуулжээ.
Хариу нь тэр өдөр ирээгүй.
Маргааш нь ч ирээгүй.
Гурав дахь өдөр өөр компанид бичсэн байна.
Тэр компани хэдхэн минутын дотор хариулжээ.
Ингээд аяллаа тэндээ захиалсан.
Эхний компани муу байсан болохоор биш.
Зүгээр л тэднийг хэн нэгэн анзаарч, сонсож байгаа мэдрэмж төрүүлсэн компани илүү итгэлтэй санагдсан.
Энэ түүхийг уншаад би нөгөө талынх нь дүр зургийг ч бас төсөөлсөн.
Манай аяллын компаниудын өдөр ямар байдаг билээ?
Messenger дуугарна.
Утас дуугарна.
Жолооч залгана.
Бааз өрөөний өөрчлөлт хэлнэ.
Шинэ захиалга орж ирнэ.
Энэ бүхний дунд нэг зурвас анзаарагдахгүй өнгөрөх нь маш амархан.
Хэн нэгэн ажлаа хийхгүй байгаа асуудал биш.
Зүгээр л завгүй өдөр.
Гэхдээ жуулчин үүнийг мэдэхгүй.
Түүний хувьд бол ганцхан зүйл болсон.
"Надад хариулаагүй."
Бид дотроосоо харвал жижиг зүйл шиг санагддаг.
Харин нөгөө талд байгаа хүн тэр мөчөөр танай компанийг бүхэлд нь дүгнэж байдаг.
Хэрэв та аяллын бизнес эрхэлдэг бол, танай багт ийм асуудлууд үе үе тохиолддог бол надруу хандаараарай [email protected].
Заримдаа асуудал хүмүүс дээр биш, ажлын урсгал дээр байдаг.
Хэдхэн жижиг өөрчлөлтөөр хэрэглэгчийн туршлага, багийн ажлыг хоёуланг нь илүү амар болгож болдог.