26/06/2024
ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ!!! ХЭРСҮҮ БАЙЦГААЯ!!!
Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Хэдэн зүйлийг эргэн санацгаая, эргэцүүлж бодоцгооё!!!
Ямар хүмүүсийг СОНГОЖ БОЛОХГҮЙ билээ???
1. БОХИР АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙВАЛ 🤮🤮🤮
АН, МАН, ХҮН аль ч нам бай ӨРСӨЛДӨЖ байгаа болохоос үзэн ядалцах ӨСТӨН ДАЙСНУУД биш ээ. Гэтэл яаж байна???
Андуураад байна аа. Арга зам чинь буруу байна аа!!!
Нэр дэвшигчид, намууд бодлого шийдлээрээ өрсөлдөж,
санал шүүмжлэл, баримт судалгаа нотолгоотой мэтгэлцэх,
мөрийн хөтөлбөрөө таниулан, сурталчлах ёстой!!!
Харин харлуулах, гүтгэх, хараах доромжлох зэргээр дайралцаж байвал энэ эрүүл сэтгэлгээ, эерэг хандлага, цэвэр өрсөлдөөн биш ээ. 👎👎👎
Ийм бохир арга барил сонгож байгаа хүмүүсийг иргэд бид харин сонгож яасан ч БОЛОХГҮЙ ЭЭ!!!
2. ТОЙРГООСОО ЗУГТАЖ, СОНГОГЧДОО СОЛЬЖ БАЙВАЛ🤬🤬🤬
Нэг тойргоос дэвшиж нилээд хэдэн жил зүгээр шахам суучихаад, одоо болохоор оргож босдог хулгайч шиг өмнөх тойрогтоо очих нүүргүй, хэлэх үггүй, дэвших нэргүй болчихоод өөр нэг тойрогт оччихсон үлээгээд явж байгаа үлгэрийн баатрууд байна аа. Үнэхээр л хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн бол тойрогтоо нүүр бардам дэвшээд сүр бадруулан сонгогдоод гараад ирнэ биз дээ? ТЭДЭНД ЯАЖ ИТГЭХ БОЛОХГҮЙ ЭЭ!!!
3. ХЭВЛЭЛҮҮДЭЭР БӨМБӨГДӨЖ БАЙВАЛ🤓🤓🤓
Хамгийн олон уншигч, дагагчтай сайтууд хэний мэдээллийг хамгийн их мэдээлж, завсар зайгүй цацаж байгааг ороод үзэхэд андашгүй. Хэвлэлийнхэнд хахтал нь мөнгө төлж, ард түмний тархийг угаахыг, өөрийг нь магтах, өрсөлдөгчийг нь муулах даалгаврыг тултал нь өгснийг тодорхой харж болно.
Ялангуяа өнөөдрийн хэвлэл нэртэй шантаажны сайтууд үнэ хөлсгүй сонгуулийн сурталчилгааны ганц мэдээ бүү хэл үг өгүүлбэр ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ нийтэлнэ гэж байхгүй болсныг бүгд мэдэж байгаа. Хэвлэлээр рекламдуулаал байвал ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ МӨНГӨӨР ЗОДСОН БАЙНА.
4. МӨНГӨ, ЭД ЗҮЙЛС ТАРААЖ, САНАЛ ХУДАЛДАЖ АВАХ ОРОЛДОЖ БАЙВАЛ🤑🤑🤑
Эрх мэдлийн төлөө аргаа барж, улайран чичрээд улны иргэд гэж дээрэлхэж, ходоодтой нь ярьна гэж тавлан хоногийн хоол, хэдэн халтар төгрөгөөр саналыг тань худалдаж авахаар оролдвол сарвайсныг нь авсан ч бай саналаа бүү өг!!!
5. ТУРШЛАГА, МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, АМЬДРАЛЫН ТҮҮХ БҮРХЭГ БОЛ😎😎😎
Төрийн албанд 1 өдөр ч ажиллаж үзээгүй, улс удирдах нь бүү хэл хэдхэн хүнтэй баг ч удирдаж үзээгүй, төрийн ажлын туршлага байхгүй, хоёр өгүүлбэр холбоод алдаагүй биччихэж чадахгүй, таван үгэн дотроо танигдахуйц, мэдлэг боловсрол нимгэн, туулсан амьдрал нь бүрхэг,
6. ГЭМТ ХЭРЭГ, ХУУЛЬ БУС ЗҮЙЛД ХОЛБОГДОЖ БАЙСАН БОЛ 💩💩💩
За муу нэртэй, муухай түүхтэй, тэр ч бүү хэл гэмт хэрэг, хулгай, луйвар, хууль бус зүйлтэй НЭР ХОЛБОГДОЖ байсан хүмүүс ч дэвшиж байна аа. Тэр ч бүү хэл Монгол хүн бүрийн боломжийг хулгайлж, мянга мянган машинаар зөөж тоносон НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД хүртэл дэвшиж доромжилж байгааг сана!!!
4 жилд ганцхан удаа төр засгаа сонгох эрх бидний гарт байдаг. Энэ боломжийг бүү алд, бүү худалд!!! 🙏🙏🙏
Сайхан амлалт хуурамч дүртнүүдэд хуурталгүй, саналаа өгөхөөс сайтар нягталж, эргэж нэг судалж, амжил амьдралын түүх намтарыг нь ороод нэг үзчихмээр, уншчихмаар, шалгачихмаар байна аа.
Саруул ухаант Монгол хүн таны СОНГОЛТ МЭРГЭН БАЙГ! 🇲🇳🇲🇳🇲🇳