Ишжамцын Баярсайхан Ishjamts Bayarsaikhan

Ишжамцын Баярсайхан Ishjamts Bayarsaikhan Good life comes from hard work.

Ном уншдаг бол 1,000 өөр амьдралаар амьдрах боломжтой. Уншдаггүй бол ганц амьдралаар л хязгаарлагдана.Ялгаа?
27/05/2025

Ном уншдаг бол 1,000 өөр амьдралаар амьдрах боломжтой. Уншдаггүй бол ганц амьдралаар л хязгаарлагдана.

Ялгаа?

Нисэж чадахгүй бол гүйгтүн. Зогсож л болохгүй.
26/05/2025

Нисэж чадахгүй бол гүйгтүн. Зогсож л болохгүй.

Эрвээхэйтэй хөөцөлдвөл хоосон хоцорно. Сайхан цэцгийн хүлэмжтэй болвол тэд битүү ирнэ. Хөөцөлдөхийн оронд соронз бологту...
25/05/2025

Эрвээхэйтэй хөөцөлдвөл хоосон хоцорно. Сайхан цэцгийн хүлэмжтэй болвол тэд битүү ирнэ.
Хөөцөлдөхийн оронд соронз бологтун.

Автын салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ талын зарим мэдлэг ярьж өгье гэж бодлоо.Канопийн тухай бүх зүйл - Тэвшт...
24/05/2025

Автын салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ талын зарим мэдлэг ярьж өгье гэж бодлоо.
Канопийн тухай бүх зүйл - Тэвштэй жийптэнгүүд наашаа!!

Пикап ангиллын автомашин хот дотор төдийгүй хөдөө замгүй газраар, дээр нь ачаа тээштэй явахад зохимжтой унаа. Америк киноноос болоод саяхан болтол фермерийн машин шахуу ойлгогддог байсан пикап нь зам муутай улсад аюул бага, байнгын засвар шаардаад байдаггүй мөртөө олон талын зориулалт бүхий хэрэглээ сайтай, тохитой унаа болж хувирлаа. Пикап машинд маш чухал тоноглол бол канопи.

Канопи (canopy) нь пикап машины ачааны тэвшний хэсэгт хэсэгт угсардаг хатуу хуванцар бүхээг хийц юм. Пикап машины тэвшинд нэмээд канопи угсарчихвал ачаа тээш ахиухан багтаахад бүр ч эвтэйхэн болчихдог. Пикапанд канопи бэхлэх нь юун түрүүнд:
- Ачааны тэвшний ашигтай багтаамжийг ихэсгэж өгнө;
- Машины ачаа тээврийн аюулгүй байдал сайжирна;
- Цаг уурын таагүй нөхцөлд хамгаалалт болдог.
Канопи нь ачааны тэвшинд тусгай хавчаараар найдвартай бат бөх бэхлэгддэг учир гаднын ус чийг нэвтрэх аюулгүй болно. Канопыг урьдчилсан мэдлэггүйгээр бие даан бэхэлж болно. Гэхдээ анх удаа суурилуулах тохиолдолд мэргэжилтэн, ялангуяа канопи худалдан авч байгаа компаниараа бэхлүүлэх нь зөв байдаг. Учир нь суурилуулах ажиллагаа, бэхэлгээ хийхэд дадлага туршлага шаарддаг.

Канопи хийлгэх нь хэд хэдэн давуу талтай. Юун түрүүнд, канопитай пикап “хотын стиль”-тэй болж, энгийн пикап - “ачааны тэрэг”-нүүдээс шууд ялгараад ирнэ. Пикапны тэвшинд ачсан ачаа бороо, мөндөр, цасанд норох аюулгүй, салхи, шороо тоосноос хамгаалалттай болно. Нохой, гэрийн тэжээвэр амьтан, мал тэвшин дээр авч явахад сэтгэл түгших юмгүй санаа амар болно. Ан гөрөө, загасанд явдаг нэгэнд канопи нь ... 👇

10 саяын машин унаж, 100 саяын эргэлтийн хөрөнгөтэй байх100 саяын машин унаж, 10 саяын эргэлтийн хөрөнгөтэй байх ЯЛГАА ю...
24/05/2025

10 саяын машин унаж, 100 саяын эргэлтийн хөрөнгөтэй байх

100 саяын машин унаж, 10 саяын эргэлтийн хөрөнгөтэй байх ЯЛГАА юу вэ?

Орон нутгийн жижиг бизнесээс юм худалдаж аваарай. Ингэснээр том CEO захирал 3 дахь байшингаа авахад нь та туслах шаардла...
23/05/2025

Орон нутгийн жижиг бизнесээс юм худалдаж аваарай. Ингэснээр том CEO захирал 3 дахь байшингаа авахад нь та туслах шаардлагагүй болж байна.

Харин бяцхан охины бүжгийн сургалтын зардал, бяцхан хүү багийнхаа дуртай фудволкийг авахад нь, аав ээжүүд гэртээ хоол ундтай харихад нь тусалж байгаа юм.
Орон нутгийн жижиг бизнесээс юм худалдаж аваарай.

Танайхан, ажилдаа эрт ирцгээх юмаа, Яаж❓- Манайх 30 ажилтантай. Гадаах зогсоолын 29 нь үнэгүй. Нэг нь төлбөртэй.
23/05/2025

Танайхан, ажилдаа эрт ирцгээх юмаа, Яаж❓

- Манайх 30 ажилтантай. Гадаах зогсоолын 29 нь үнэгүй. Нэг нь төлбөртэй.

Английн Манчестер хотын Aldi хэмээх дэлгүүр тун өвөрмөц сурталчилгаа хийжээ.Дээвэр дээрээ өвлийн өвгөн цаа бугануудтайга...
22/05/2025

Английн Манчестер хотын Aldi хэмээх дэлгүүр тун өвөрмөц сурталчилгаа хийжээ.
Дээвэр дээрээ өвлийн өвгөн цаа бугануудтайгаа буух паркинг тэмдэглэгээ зуржээ. Ингээд л болоо.

Ийм сурталчилгааны гол нууц нь уг мэдээг ам дамжсан яриа болгон иргэд тараах ёстой. Энэ сурталчилгаа ч амжилттай болж иргэд зургийг Social-д тавьж өхөөрдөж байв.

Christmas-ын бараа авах гэсэн хүмүүс дэлгүүрийг дуртай зорин ирж, борлуулалт нь ч өсжээ.

Ямар ч сул хүн байлаа гэсэн өөртөө таарсан ажил үүрэг гүйцэтгэж, багтаа хувь нэмэр оруулж байдаг.Хүн өөрийнхөө чадах зүй...
22/05/2025

Ямар ч сул хүн байлаа гэсэн өөртөө таарсан ажил үүрэг гүйцэтгэж, багтаа хувь нэмэр оруулж байдаг.

Хүн өөрийнхөө чадах зүйлийг хийснийхээ төлөө ямар нэгэн магтаал урамшуулал болон эдийн засгийн үр шим заавал хүртэх ёстой. Учир нь хүний сэтгэл санаа, сэтгэлгээ нь өөрөө тийм бүтэцтэй.

Гэтэл магтаал урамшууллыг зарим багийн ахлагч огт хэлдэггүй, хийдэггүй. Энэ үед урамгүй, үнэлэгдэхгүй байна гэх мэдрэмжтэй ажилтнууд ажлаасаа цувран гарах бөгөөд үүнийг удирдлага ойлгохгүй хэвээр үлдэх нь харамсалтай.

10 хүн тутмын 8 нь зохих ёсны магтаал талархалд дуртай төдийгүй түүнээс сэтгэл санааны урам авч дараачийн төсөлдөө ханцуй шамлан эрч хүчтэйгээр ордог нь нотлогдсон зүйл.

Энэ ур чадварын тунг нь тааруулж эзэмшээд багийн менежментдээ заавал нэвтрүүлээрэй та.

Нэгэн гайхалтай үлгэр ярьж өгье. Уг нь бодит явдал.Америкт пиццаны бизнест тоглоно гэдэг тийм ч амархан биш. Domino's пи...
21/05/2025

Нэгэн гайхалтай үлгэр ярьж өгье. Уг нь бодит явдал.

Америкт пиццаны бизнест тоглоно гэдэг тийм ч амархан биш. Domino's пицца хэмээх бизнес 2008 онд шалдаа бууж хувьцаа нь дөнгөж 3 доллар (өнөөдөр $493) болжээ.

Өрсөлдөгчид нь нэгэнт хол хаяжээ. Domino-ийн удирдлагууд хэлэлцэж эхэллээ, эцэс төгсгөлгүй хэлэлцэх боловч ерөөсөө болж өгөхгүй нь тодорхой байв.

Амт сайжруулах, орц өөрчлөх, хэмжээ томруулах, салбар нэмэх, хэрэглэгчдэдээ ойртох гээд бүгдийг хийхээр ярилцах боловч энэ нь бусдаас давуу байдал олгож чадахгүй байв. Өрсөлдөгчид нь бүгд л ийм.

Ингээд сайтар судалсны эцэст Next-Generation гээч нууцыг олоодохов. Энэ өнцөг дээр хэн ч байршаагүй байжээ. Шинэ үеийн залуус ултра-хурдан үйлчилгээ хүсэж, пицца захиалгадаа байж болох бүх хэрэгслийг ашиглах хүсэлтэй байгааг мэдэж авав. Гар утас, social чат, ТВ апп, видео дуудлага хийх гэх мэт.

Domino-ийн боссууд Digital Transformation-ыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Зарим захирлууд нь өөрсдөө ч ойлгохгүйгээр энэ стратегийг зөвшөөрсөн гэдэг. Тэдэнд азаа үзэхээс өөр арга байгаагүй.

🚩Стратегийн зорилт маш амархан: Хэрэглэгчид, өөрт нь байгаа бүх хэрэгслээр пиццагаа захиалж болохоос гадна пицца шарах шүүгээнд орохоос эхлээд гэрийнх нь хаалганд ирэх хүртэлх бүр процессыг хянаж чадах ёстой. Ингээд л болоо.

Domino’s нь 2017 оны үзүүлэлтээр $12.2 тэрбумын борлуулалт хийж Дэлхийн хамгийн том пицца сүлжээ гэх алдрыг Pizza Hut-аас булаан авсан.

2010 оноос CEO болсон CEO Patrick Doyle-ийн удирдлаган дор хувьцааны ханш 2000% өсч энэхүү амжилтаараа Amazon, Apple, Netflix-ийг хол хаясан байдаг.

Нэг хэсэг амтгүй, муу пиццатай гэж цоллуулж байсан Domino’s нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ухаалаг маркетинг, дижитал боломжуудыг зөвөөр ашигласнаар энэхүү амжилтанд хүрчээ.

Address

Amarsanaa Street-68, 16th Khoroo
Bayangol District
16040

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ишжамцын Баярсайхан Ishjamts Bayarsaikhan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share