Эрэн сурвалжлага Папараци

Эрэн сурвалжлага Папараци Үнэний эрэлд, Эрэн сурвалжлах

23/05/2026

Х.Нямбаатарыг ганц “улаан мах”-ны асуудал унагааж байгаа юм биш. Улс төрч хүн нэг өдөрт, нэг шалтгаанаар уначихдаггүй. Харин хамгийн аюултай үе бол хамгаалж байсан хүмүүс нь нэг л өдөр дуугүй болчихдог тэр үе.

Өнгөрсөн жил Л.Оюун-Эрдэнэ асуудалд ороход тэр үлдсэн. Дараа нь Г.Занданшатарын үед ч үлдсэн. Харин энэ удаа байдал өөр болчихлоо. Учир нь түүн рүү ирсэн дайралтууд ганц нэг асуудал биш байсан. Алгуурхан “ганцаардуулах” ажиллагаа явсаар байв.

Туулын хурдны зам яригдсан. Бродюр яригдсан. Ойрын хүмүүс нь шалгагдаж эхэлсэн. Сошиал даяараа бараг өдөр бүр л түүнийг буудаж байлаа. Энэ бүхэн зүгээр нэг давхцал биш.

Улс төрд хүн алдаанаасаа болж шууд унадаггүй.
Харин ард нь зогсдог хүмүүс нь холдож эхлэхээр л унадаг.

18/05/2026

“Мисс Монголиа” холбоо, “Эвэнтмастерс энтертаймэнт”-аас зохион байгуулсан 22 дахь удаагийн “Мисс Монголиа-2026” Үндэсний ялагч, титэм гардуулах ёслол “Хүн” театрт амжилттай болж өндөрлөлөө. Монгол охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, гоо зүй, авьяас чадвар, оюун билгийг Олон улсын тавцанд таниулсаар ирсэн “Мисс Монголиа-2026” шалгаруулалт болон түүнтэй хамтатган зохион байгуулсан “International awards-2026” наадамд дэлхийн 11 орны мисс, модель, уран бүтээлчид хүрэлцэн ирснээрээ онцлог болж, Олон улсын үнэлэмжээ тэлсэн сайхан арга хэмжээ болсон юм. Түүнчлэн “Miss Global-2025” Олон улсын уралдааны ялагч Nguyen Dinh Nhu Van хүндэт зочноор оролцож, “Мисс Монголиа-2026” тэмцээний тэргүүн мисст титэм гардуулсан нь энэ үдшийн хамгийн онцлох мөчүүдийн нэг байлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүн дүнг зарлахад, энэ жилийн “Тэргүүн мисс”, “Miss International Mongolia-2026” шалгаруулалтын Үндэсний ялагчаар Ш.Хүслэн тодорч, 64 жилийн түүхтэй Miss International тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн боллоо

15/05/2026
14/05/2026

Дэлбэрсэн халимны өдөр

1970 оны 11-р сарын 9-нд АНУ-н Орегон мужийн Флорэнс хотын ойролцоох номхон далайн эрэг дээр 14 метр урт 8 тонн орчим жинтэй үхсэн салайт халимны (s***m whale- юү гэж орчуулахаа мэдэхгүй юм, нэгэн биохимийн номонд ингэж бичсэн байсныг санана) хүүр номхон далайгаас шидэгдэн гарчээ. Тэр том амьтны хүүр ялзарч муудан асуудал үүсгэх нь даамжиггүй тул зайлуулах шаардлага гарав.

Тухайн үед эргийн ариун цэврийг тус мужийн замын албаныхан хариуцдаг байж. Хэрхэх вэ гэсэн асуудал тулгарч булах шатаах нь үр дүнгүй шууд дэлбэлсэн дээр гэж шийдэв. Төсөв мөнгө, ажиллагаа ч бага орно гэцгээж. Дэлбэрээд олон жижиг хэсэгт хуваагдна. Түүнийг нь цахлай болон бас бусад сэгээр хооллогчид идээд асуудалгүй бандан тас!

Замын албаныхан 0.5 богино тонн (1 богино тонн = 2000 паунд, си системээр ~908 кг, британийн империал нэгж) буюу 450 кг орчим динамит хангалттай гэж үзээд ажилдаа оров. Тухайн үед тус хотод амьдрагч, дайны үед тэслэх бодисоор мэрэгшсэн байсан нэгэн ахмад дайчин эр, "20 хайрцаг дэндэнэ, оронд 20 ширхэгийг би аштайхан байрлуулаад дэлбэлээд өгье" гэж. Гэвч замын албаныхан, ерөнхий инженер, бас бус хэн ч түүний үгийг ойшоосонгүй.

11-р сарын 12-ны өдөр телевизээс сурвалжлагч нар ирж, Флорэнс хотын ард иргэд ч үзвэр үзэх гэж бөөнөөрөө далайн эрэгрүү явцгаан сүр бадруулсан үйл явдал боллоо. Ингээд хүмүүс зай авцгааж халимаа ч дэлбэллээ. Гэвч гамшиг болох нь тэр. Тэсэрсэн халимны биеийн хэсгүүд тал тал тийш, шидэгдэн, бүтэлгүй замын албаныхан, үзэгчидийг бөмбөгдөх нь тэр. Бүгд сандралдан хотын зүг зугтлаа.

Гэвч хотод ч най байсангүй. Халимны биеийн хэсгүүд майлийн 1/4 буюу 400 метр хүртэл шидэгдсэн байв. Зам, талбай, барилга, гудамж юутай хээтэйгээ хэлтэрхийгээр бүрхэгдэв. Хамгийн хувь заяаны шоглоомтой гэмээр хэсэг нь халимны томоохон махны хэлтэрхий нөгөө 450 кг их байна гэсэн ахмад дайчин эрийн, цоо шинээр нь аваад байсан машиныг цөм цохих нь тэр. Баларсан юм болов.

Энэ дашрамд хэлхэд халим хэлбэртнүүд маш зузаан өөхөн давхрагатай байдаг. Түрүүчээсээ ялзраад байсан халимны баас шээс, дотор эрхтэн, махнаас хүүрийн хоргнууд хуршсан өөхрүү нь нэвчинэ. Тийм ялзарсан зүйлийн бороо хотыг бүрхэж, үзхээр ирсэн хотынхны хувцас хунарт тос нь шингэхээр бөөн аймшиг биз. Хотоороо нэг, бөөн субботник хийцгээсэн байна. Тэглээ гээд өмхий самхай арилсангүй хэсэгтээ хот тэр чигээрээ үнэртэй байцгааж.

Өнөөх гайхал хэргийн эзэн халим яасан бэ гэвэл бүхэлдээ ч дэлбэрсэнгүй биеийн ихэнх хэсэг нь бүтнээрээ байж харин голдоо маш гүнзгий нүх элсэнд үүсгэсэн байв. Тэглээ гээд тэсэрсэн хэсгүүд нь тухайн эрэг тэр чигтээ хоттой цуг бүрхэд хангалттай хүрж. Ядхад, нөгөө идчихнэ гэж тооцсон цахлайнууд үзэгдсэнгүй, дэлбэрэлтээс айгаад бөөнөөрөө дайжаад алга болцгоов. Ингээд замын албаныхан өөрсдөө гараараа цэвэрлэж, халимны үлдсэн сэгийг ч зайлуулж, хотын ч цэвэрлэгээнд орсон байна. Өнөө машины эзэн, хувцас хунарын өр шир, шүүх мүүх ч болоо байлгүй энэ бүх зүйлд олон мянгаар тоологдох, өнөө анхлан төсөвлөсөн динамитаа хэд дахин давхаар мөнгө зарцуулжээ. Харамч хүн хоёр давтаж төлнө гэдэг нь энэ гэлтэй.

За тэгээд бөөнөөрөө онигоонд орно хэмээн ичсэн үү яасан телевиз ч цааш нь нээх дэлгэрүүлсэнгүй, хотынхон ч тараасангүй, тэгс гээд энэ явдал намдажээ. Бусад америкчуудын дунд мэр сэр яригдах ч ихэнх нь цуу, аман яриа байх хэмээн хүлээн авдаг байж. Харин 90-ээд онд нэгэн сэтгүүлч архив ухаж байгаад орон даяар цацсанаар энэ явдал нийтэд түгжээ. Флорэнс хотынхон ч энэ явдалыг хүлээн зөвшөөрч, дурсгалын газар босгосон төдийгүй жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг "Дэлбэрсэн халимны өдөр"хэмээн тэмдэглэх болж, тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ.

Энэ явдалаас авсан сургамж нь эрэгт хаягдсан халимыг аятайхнаар гэдсийг цоолох, шаардлагатай бол хэсэгчлэх, шатаах, өөр зэлүүд газар аваачиж хаях, булах зэрэг ажлуудыг хийдэг болсон байна.

Мөн халим нь гадны оролцоотой бус, ялзарлаас болоод гэдсэнд нь хий хуралдан өөрөө тэсрэх явдал ч бий. Манай монголчууд ил тавьсан хүний тухай төстэй түүхүүдийг зөндөө ярьдаг даа. Тайваньд нэг тийм халимын үхлийн шалтгааныг тогтооно хэмээн шалаанзанд ачаад явах үед хот дотор гэдэс нь хагарч заваарсан явдал болсон. Бичлэг бий үгүйг мэдэхгүй, "whale explosion in taiwan" гэх мэтээр ютюбээс хайвал юмс гарч ирэх байх.

copy

14/05/2026

Б.Солонгоо: Оюутолгойн гэрээтэй холбоотой Монгол Улсын албан тушаалтнууд шүүхээс ял авсан. Гэтэл "Рио Тинто" компани ямар ч хариуцлага хүлээгээгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох шаардлагатай.

13/05/2026

A Mongolian student, Bilguun Enkhbayar, studying at Cornell University, has been found guilty of First-Degree R**e and Second-Degree Burglary by a New York S...

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрэн сурвалжлага Папараци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share