Эрдэнэт сонины анхны эрхлэгч Л.Мажигсүрэн

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Эрдэнэт сонины анхны эрхлэгч Л.Мажигсүрэн

Эрдэнэт сонины анхны эрхлэгч Л.Мажигсүрэн Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлддэг...

07/03/2026
07/03/2026

Мэргэжилдээ дэндүү хайртай миний аав Эрдэнэт хотын анхны хэвлэл Эрдэнэт сонины эрхлэгчээр ажиллаж байлаа.. Аав минь охиноо загнаж зэмлэж мэдэхгүй өсгөсөн. Харин ч үүх түүх болгож сонин сайхан хуучилдаг байлаа. Өнөөдөр аавынхаа ярьж байсан хэсэгхэн дурсамжыг нөхдөд нь ярихад сэтгэл маш их догдоллоо.Таарсан бүхэн намайг таньж байхыг хараад танаараа бахархан байлаа📸

МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.Үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн т...
07/03/2026

МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.Үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн түүхэн цаг хугацааг хөрөглөн бичсэн "Зэс үзэг-50" шинэхэн номын нээлтэд оролцлоо.Аав минь энэ том айлын анхны тулгын чулууг тавьж байсан эрхэм хүмүүн билээ.., Хүндэтгэн урьсан мэргэжил нэгт нөхдөд нь баярын мэнд хүргэе. Энэ л сайхан ах эгч нар дотор Аавтай минь мөр зэрэгцэн ажиллаж байсан эрхэм нөхөд нь байгаа гэж бодоход баярлан догдолж байлаа.

Аавын минь бүтээсэн "гэр бүл" 50 жилийн хугацаанд "өнөр бүл" болжээ.
06/03/2026

Аавын минь бүтээсэн "гэр бүл" 50 жилийн хугацаанд "өнөр бүл" болжээ.

Өнөөдөр, 2026.03.06-ны өдөр Монгол Улсад Тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 113 жилийн ой, сэтгүүлчлийн баярын өдрөөр Page-и...
06/03/2026

Өнөөдөр, 2026.03.06-ны өдөр Монгол Улсад Тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 113 жилийн ой, сэтгүүлчлийн баярын өдрөөр Page-ийн нэрээ "Эрдэнэт сонины анхны эрхлэгч Л.Мажигсүрэн" гэж өөрчиллөө.

Энэ өдөр "Зэс үзэгтнүүд-50" гэж Орхон аймагт мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулсан номын нээлтэд уригдав.
Номыг бүтээсэн хамт олонд баяр хүргэж талархал илэрхийлье.

18/02/2026

Сүхбаатар аймгийн Асгат сумаас Эрдэнэтийн ЭХЛЭЛИЙГ дүрслэн үлдээх гэж ирсэн түүх юм даа.

: Гэрэлтв.мн сайт

18/02/2026

"Армид хүн өсдөг, хөгждөг, их сайхан газар шүү дээ..."

: Гэрэгтв.мн сайт

18/02/2026
Аавыг минь инээмсэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү..❤"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Баяжуулах үйлдвэрийн төв корпус баригда...
18/02/2026

Аавыг минь инээмсэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү..❤
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Баяжуулах үйлдвэрийн төв корпус баригдаж эхэлж байхад өмнө нь зогсоод өөрийнхөө зургийг даруулсандаа их л баяр хөөртэй, бахдалтай байжээ аав минь

Манай аавын жолооч Гочоо гуай , түүний эхнэр Норжмаа эгчийн хамт . Цаана нь аав маань энэ зургийг авсан хүнийг жолоочийн...
16/02/2026

Манай аавын жолооч Гочоо гуай , түүний эхнэр Норжмаа эгчийн хамт . Цаана нь аав маань энэ зургийг авсан хүнийг жолоочийн нуруу талаас авч байгаа нь. Манайхан одоо хүртэл ах дүүсэг сайхан харилцаатай байдаг.
түүх өгүүлнэ

Address

Mongolia
Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт сонины анхны эрхлэгч Л.Мажигсүрэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share