16/09/2026
“Бүтээлч Хөвсгөлчүүд – Намрын ногоон өдөр 2026” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд болж байна.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгчид шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн болон нутгийн түүхий эдэд түшиглэн үйлдвэрлэсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Иргэд үзэсгэлэн худалдаанаас Хөвсгөл аймагт үйлдвэрлэсэн шинэ, чанартай бүтээгдэхүүнийг нэг дороос сонгон худалдан авахын зэрэгцээ нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой.
“Бүтээлч Хөвсгөлчүүд – Намрын ногоон өдөр 2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны есдүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Чингүнжавын талбайд үргэлжилнэ.