30/03/2024
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБОО ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН #ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
✅Аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны гишүүд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, 2024-2025 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
✅Аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны томилогдсон төлөөлөгчид аймгийн иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн түншлэгч талуудын хамтын ажиллагааг ханган биелүүлэх зорилгоор хамтын хэлэлцээрийг батлав.