ХАНБОГД.мн

ХАНБОГД.мн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ХАНБОГД.мн, Social Media Agency, Khanbogd, Omnogovi.

26/09/2026

Ан амьтнаа хамгаалъя✅✅✅

26/09/2026

ХОТ БОЛОХ ХАНБОГД🥰

Говийн цэнхэр хаяанд нар мандаж,
Голомт болсон Ханбогд минь өнгө нэмнэ.
Өргөн талынхаа салхийг түшиж,
Өөдөө тэмүүлэн хот болон хөгжинө.✅

Эрдэнэсийн өлгий нутаг минь,
Эгэлгүй их ирээдүйгээ тээж явна.
Хүүхдийн инээд цалгисан гудамжтай,
Хүсэл мөрөөдөл дүүрэн хот болон сүндэрлэнэ.🌺

Уулс нь түшиг, тал нь уудам,
Урагшлах зам нь гэрэлтэй.
Ханбогдын үрсийн хүсэл нь их,
Хамтын зүтгэл нь хүчтэй.🥰

Өнөөдрийн сум — маргаашийн хот,
Өргөжин тэлэх сайхан ирээдүй.
Ханбогд минь, нэр шигээ хангалуун,
Хаашаа ч харсан хөгжилтэй байг.😊

Говийн зүрхэнд гэрэлтэх хот минь,
Гоо сайхнаараа үеийн үед дуурсаг.
Ханбогдын түүхийг бид хамтдаа бичиж,
Ханбогд хотын ирээдүйг хамтдаа бүтээнэ.❤️

2026.09.26. ХАНБОГД.мн ✅

24/09/2026

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Эрүүл мэндийн төв, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан хамтран хэрэгжүүлж буй “Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2025–2027”-ын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-тэй хамтран гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сургалт, зөвлөн туслах үйлчилгээ, нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шаардлагатай мэс заслын тусламжийг 2026 оны 9 дүгээр сарын 23,24,25-ны өдрүүдэд зохион байгуулна.

👨‍⚕️ Ажиллах эмч, мэргэжилтнүүд:

🔹 ГССҮТ-ийн яс үений мэс заслын эмч Б.Ганбаяр

🔹 Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн гэмтлийн мэс заслын их эмч
Ц. Амарсайхан

🔹 ГССҮТ-ийн эпидемиологич эмч А.Жаргалмаа

➡️ Иймд гэмтэл, согогийн яс үений чиглэлээр үзлэг, зөвлөгөө авах шаардлагатай иргэд Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн кабинетад урьдчилан хандаж, шаардлагатай материал, мэдээллээ бүрдүүлнэ үү.

🔶 Бүртгэл: 2026 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэл

📌 Нэмэлт мэдээлэл: 99443794
Ажлын цагаар холбогдоно уу.

Хамтран зохион байгуулагчид:

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар
Ханбогд сумын Эрүүл мэндийн төв
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан
Та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

2026.08.24. ХАНБОГД.мн



Мөнхбаярын Цэвээнравдан

22/09/2026
Б.АЗЖАРГАЛ: "Сурагч охид заавал юбка өмсөх ёстой юу? Үүн дээр асуудлууд үүсэж, гомдол саналууд их ирж байна. Тиймээс айм...
22/09/2026

Б.АЗЖАРГАЛ: "Сурагч охид заавал юбка өмсөх ёстой юу? Үүн дээр асуудлууд үүсэж, гомдол саналууд их ирж байна. Тиймээс аймгийн хэмжээнд Дүрэмт хувцастай холбоотой, сурагчдыг өөрсдийг нь оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Боловсролын газар болон Нийгмийн бодлогын хэлтэст үүрэг Дарханд өгчээ.Зөв ✅✅✅

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Эрүүл мэндийн төв, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан ...
22/09/2026

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Эрүүл мэндийн төв, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан хамтран хэрэгжүүлж буй “Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2025–2027”-ын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-тэй хамтран гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сургалт, зөвлөн туслах үйлчилгээ, нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шаардлагатай мэс заслын тусламжийг 2026 оны 9 дүгээр сарын 23,24,25-ны өдрүүдэд зохион байгуулна.

👨‍⚕️ Ажиллах эмч, мэргэжилтнүүд:

🔹 ГССҮТ-ийн яс үений мэс заслын эмч Б.Ганбаяр

🔹 Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн гэмтлийн мэс заслын их эмч
Ц. Амарсайхан

🔹 ГССҮТ-ийн эпидемиологич эмч А.Жаргалмаа

➡️ Иймд гэмтэл, согогийн яс үений чиглэлээр үзлэг, зөвлөгөө авах шаардлагатай иргэд Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн кабинетад урьдчилан хандаж, шаардлагатай материал, мэдээллээ бүрдүүлнэ үү.

🔶 Бүртгэл: 2026 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэл

📌 Нэмэлт мэдээлэл: 99443794
Ажлын цагаар холбогдоно уу.

Хамтран зохион байгуулагчид:

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар
Ханбогд сумын Эрүүл мэндийн төв
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан
Та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу багийн таван багийн Иргэдийн нийтийн ээлжит...
22/09/2026

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу багийн таван багийн Иргэдийн нийтийн ээлжит хурлыг 2026 оны 10 дугаар сарын 02 ны өдөр “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” соёлын төвд зохион байгуулагдана

Иймд иргэд та бүхнийг хавсаргасан хуваарийн дагуу хуралдаа идэвхтэй оролцож, баг, сумынхаа хөгжил, тулгамдсан асуудал, цаашдын бодлого төлөвлөлтийн талаар санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.

Address

Khanbogd
Omnogovi

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХАНБОГД.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share