Цэгц360

Цэгц360 Цогц маркетинг • Цэгцтэй шийдэл
📲 Контент • Сошиал • Брэндинг

28/08/2026
21/08/2026

📌 АРХАНГАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЛАЗЕРЫН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

🏥 Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг орон нутагт анх удаа LaserClast Thulium Power лазерын аппаратыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас нийлүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

👨‍⚕️ 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн эмч, мэргэжилтэн нар сургалт хийж, хамтран тус аппаратыг ашиглан бөөрний чулуу бутлах анхны мэс заслыг амжилттай хийлээ.

🔬 Энэхүү дэвшилтэт технологи нь бөөр, шээсний замын чулуу бутлахын зэрэгцээ түрүү булчирхай, чих, хамар, хоолой, ерөнхий мэс засал, мэдрэл, бүдүүн болон шулуун гэдэсний зарим эмгэгийн үед ашиглах өргөн боломжтой юм.

🚙 Ингэснээр Архангай аймаг төдийгүй ойр орчмын аймгийн иргэд Улаанбаатар хотыг зорилгүйгээр өндөр технологийн мэс заслын тусламж, үйлчилгээг орон нутагтаа авах боломж бүрдэж байна.

👏 Иргэддээ чанартай, хүртээмжтэй, өндөр технологийн тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан нийт хамт олондоо баяр хүргэе.

“МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ”
20/08/2026

“МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ”

Цэнхэр дээлтэй ах хүүхэд байхдаа хурдан морь унаад дандаа 6-д ордог бсан гэнээ. Тэгээд эхний 5 морины хүүхдүүдэд шагнал ...
16/08/2026

Цэнхэр дээлтэй ах хүүхэд байхдаа хурдан морь унаад дандаа 6-д ордог бсан гэнээ. Тэгээд эхний 5 морины хүүхдүүдэд шагнал өгөхөөр "ганцхан урд бсан бол би гоё юм авах байж" гээд л харамсаад харж суудаг бсан гэнээ. Тэгээд Буянт сумын 100 жилийн ойд 6-д орсон хүүхдүүдийг иж бүрэн хичээлийн хэрэгсэл, амттай зүйлсээр байлж байгаа гэнээ хэхэ.

ЗАА БАТ БОЛЛОО ШҮҮ😂"МОНГОЛОО ДУУЛНА” тоглолт 📍 2026/09/19 ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНДМонгол хүний омогшил, эх орноо гэсэн ха...
29/07/2026

ЗАА БАТ БОЛЛОО ШҮҮ😂

"МОНГОЛОО ДУУЛНА” тоглолт 📍 2026/09/19 ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД

Монгол хүний омогшил, эх орноо гэсэн хайр, үе үеийн залуусыг холбосон уран бүтээлүүд “МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтын тайзнаа!

Address

Tsetserleg

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэгц360 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share