Цэцэрлэг Мандал уулын аймаг

Цэцэрлэг Мандал уулын аймаг Архангай аймгийн үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, хөгжил, бүтээн байгуулалт

Тайхар чулуунаас зүүн хойшоо тамирын голынхоо хойно, 20 гаруй км зайд хойноос урагшаа уужим болж тогтсон өргөн хөндийг “...
23/01/2025

Тайхар чулуунаас зүүн хойшоо тамирын голынхоо хойно, 20 гаруй км зайд хойноос урагшаа уужим болж тогтсон өргөн хөндийг “Баянцагааны хөндий” хэмээн нэрлэнэ.
📍Энэ хөндийд түүхийн өөр өөр цаг үед холбогдох булш, хиргисүүр, буган хөшөө, дөрвөлжин булш, Түрэгийн тахилын онгон зэрэг дурсгалууд байдаг.
📍Буган хөшөөний тахилгын байгууламжаас олдсон адууны толгойн ясанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр түүний он цагийг НТӨ 840-760 он хэмээн тогтоожээ.
📍 Буган хөшөөний хамгийн жижиг нь 150 см, хамгийн өндөр 408 см.
📍 одоогоор нийт 18 буган хөшөө илэрч олдсон

Мэдээллийн эх сурвалж: #Архангайнмэдээ page хуудас.

19/01/2025

Цэцэрлэг хотын өглөө 2025-01-12.

Түүхийн хуудас Өнөөгийн Архангай аймгийн нутагт Буган чулуун хөшөө , Хиргисүүрийн соёл байсан түүхтэй. Харин Хүннүгийн ү...
19/01/2025

Түүхийн хуудас
Өнөөгийн Архангай аймгийн нутагт Буган чулуун хөшөө , Хиргисүүрийн соёл байсан түүхтэй. Харин Хүннүгийн үеэс Нийслэл Луут хот энд байжээ. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас Гол Мод II Хүннүгийн язгууртны булшнаас хос луу олдсон байна. Сянби,Нирун улсын нийслэл Орхоны хөндий орчимд байх магадлалтай бөгөөд олдоогүй ч Архангай аймгаас олдох магадлалтай. Түрэг улсын нийслэл Өтүкэн нь Архангай, Өвөрхангай аймгийн хил орчимд Уйгур улсын нийслэл Хотонт сумын нутагт байсныг үзэхэд эртний Монголын төрт улсуудын Нийслэл, Соёлын төв нь энд байжээ.

Сайн ноён хан аймаг (1725-1911) Халхын сайн ноён хан аймаг 1725 онд байгуулагджээ. Халхын сайн ноён хан аймгийн дээд өвөг болох Хөндлөн Сайн ноён Хан бол Чингис хааны удам, Батмөнх Даян сэцэн хааны аравдугаар хүү Гэрсэнз Жалайр хун тайжийн гуравдугаар хүү, Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хүү юм. Тэрээр IX жарны шар морин жил буюу 1558 онд төрсөн бөгөөд ах Автай Сайн ханы хамтаар Халхад Шарын шашныг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байв. 1725 оны байдлаар Халхын Сайн ноён хан аймгийн нутаг умар зүг Чулуут голоос өмнө зүг Цэцэрлэг гол, дорно зүг Бор бургас, Олон нуураас өмнө зүг Халзан согоот, Хөл саяын даваа хүрч байв. 1761 онд Өөлдийн хоёр хошууг Сайн ноён аймагт шилжүүлэн захируулж энэ үеэр аймгийн нутгийн хилийг умраас өмнө зүг Говь Гурван сайхан уул хүртэл, дорноос өрнө зүг Сэгс цагаан богд хүртэл өргөтгөж, анх байсан 19 засаг хошууг 24 болгосон ажээ. Сайн ноёны аймгийн чуулган Аймгийн чуулганыг Манжийн эзэн хааны зарлигаар 1728 онд бий болгожээ.Аймгийн чуулган тэр аймгийн дээд эрхийг барих газар байсан бөгөөд тэр үед чуулганы хуралдааныг ‘’чуулган чуулах’’ буюу чуулган нийлэх гэж нэрлэж байсан байна. Манжийн хуулинд зааснаар аймгийн чуулганыг 3 жилд нэг удаа чуулж байсан боловч зарим дайн дажинтай үед тасалдах явдал ч тохиолдож байжээ. Аймгийн чуулганд чуулган дарга, жанжин, хошууны засаг ноёд,тэднийг дагалдсан түшмэд, бичээч нар оролцдог байв. Аймгийн чуулганы өдөр тутмын ажлыг засаг ноёд, дагуул түшмэл, бичээч нарын хамт 3 сараар жасаалан суух журмаар гүйцэтгэж байсан бөгөөд галч , зарлага, дахар хуяг зэрэг байнгын ажилчид үйлчилж байсан юм.

(1911-1921) Халхын Сайн ноёны аймаг нь Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймаг болон өөрчлөгдөж Сайн ноён хан Намнансүрэн, Богд хаант Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож, Далай Чойнхор ван Цэрэнсодном Дотоод яамны дэд сайдаар томилогдов. Богд хаант Монгол улын Сайн ноён хан аймаг нь нутаг дэвсгэр, хүн ам, хошуу шавийн тоо, хөрөнгө малын хэмжээгээр улсад дээгүүр байр эзэлдэг томоохон аймгийн нэг байв. 1918 оны байдлаар Сайн ноён хан аймаг 30619 өрхтэй,133748 хүн амтай байлаа.Бүх хүн амын 54,8 хувь нь эрэгтэйчүүд, 45,2 хувь нь эмэгтэйчүүд нийгмийн анги давхаргын хувьд нийт хүн амын 5,7 хувь тайж нар, 16,8 хувь хамжлага албат, 28,1 хувь нь сум албат, бүх эрэгтэйчүүдийн 39,2 хувь нь лам нар байв. Засаг захиргааны үндсэн нэгжүүд нь засаг хошуу 22, шавь 8, хязгаар газар 1 гэсэн 31 нэгэн нэгжээр бүрдэж байжээ.Эдгээр шавийг 6-13 удаа хэргэм зэрэг залгамжилсан засаг, гүн, бэйл,бэйс,вангийн зэрэг бүхий хар ноёд тамгатай хутагт захирагч байсан юм. Ардын засгийн газар 1922 онд Сайн ноён ханы аймагт хошууны засаг даргыг бий болгон ноёдын эрх хэмжээг хязгаарлах, аймгийн чуулган жасааг нутгийн төвд шилжүүлж суурьшуулах ажлыг эхний ээлжэнд хийлгэв.1922 оны 5-р сарын 7-нд аймгийн чуулган даргын албан хэргийг чуулганы дарга Дүгэржав, дэд дарга Лувсанбалдан нарт хүлээлгэн өгч гүйцээв.Ингээд тус аймгийн чуулган, да жасааны өргөөг Цогтоо гүн Дашдоржийн хошууны нутаг (одоо Баянхонгор аймаг Бөмбөгөр сум) “Дааган дэл” гэдэг газраас нүүлгэн Заяын хүрээний газар шилжүүлэн суурьшуулсан юм. Ийнхүү Заяын хүрээ (одоо Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум) аймаг орны засаг захиргааны төв газар болов. 1922 оны 9-р сард хошуу тамгын газруудын тамгыг хураан авах ажил эхлэн, 10-р сараас шинээр аймаг байгуулах ажил хийгджээ.

1923-1931 онд Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдсан нь 1923 оны 1 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 58 дугаар тогтоолоор аймгийн суурин жасаадыг татан буулгаж мөн оны 6дугаар сарын 22 дугаар хурлаар аймгийн чуулганы дэргэдэх жанжин жасаадыг дагалдах аппаратынх нь хамтаар татан буулгасан юм. Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний хурлын 39 дүгээр тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөн Сайн ноён ханы аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилжээ. 1923-1924 онд хийсэн засаг захиргааны шинэ хуваариар Цэцэрлэг мандал аймаг нь 10 гэр 3610, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулагдсан байна.

1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэснээр 1930 оны эцсээр 71 сум, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумтай Архангай аймаг болон зохион байгуулагдав. 1931 онд Архангай аймаг нь Наран, Их уул, Тосонцэнгэл, Цахир сумын нутгаар Завхан аймагтай, Их жаргалант, Баянзүрх, Чандмана, Шинэ идэр сумын нутгаар Хөвсгөл аймагтай, Могод, Гурванбулаг, Төв аймагтай, Бүрд, Шанх, Бат-Өлзий сумын нутгаар Өвөрхангай аймагтай хил залгаж байв. 1931 оны 12-р сарын тоо бүртгэлийн мэдээгээр үзэхэд Архангай аймаг 35 сум, 22285 өрх, 65333 хүн амтай, 1800000 малтай байжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://mn.m.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9_%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%B3 #

Address

Архангай аймаг
Tsetserleg

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэцэрлэг Мандал уулын аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share