Pure Energy

Call

Pure Energy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Pure Energy, Ulaanbaatar.

АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ ГЭВЭЛ ДОТООД ЭНЕРГЭЭ ӨӨРЧИЛ.Амьдралаа бүхэлд нь өөрчлөхөөс өмнө өөрийнхөө доторх хандлагыг өөрчлөхөд ...
25/09/2026

АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ ГЭВЭЛ ДОТООД ЭНЕРГЭЭ ӨӨРЧИЛ.
Амьдралаа бүхэлд нь өөрчлөхөөс өмнө өөрийнхөө доторх хандлагыг өөрчлөхөд л хангалттай байдаг.

1. ХАМГИЙН ХҮНД ҮЕД Ч ДУУГҮЙ БАЙЖ СУРАХ.
Тайван байдал, тэвчээр хоёр хямралын үед таны хамгийн хүчтэй түшиг болдог.

2. БУСДЫГ ШҮҮМЖЛЭХЭЭ БОЛИХ.
Бусдын тухай ярьж буй үг таны дотоод ертөнцийг ч илэрхийлдэг. Бусдыг хайрлахын зэрэгцээ өөрийгөө ч хайрла.

3. АНХААРЛАА ХАЙРЛАДАГ ЗҮЙЛДЭЭ ӨГӨХ
Юунд анхаарлаа хандуулна, тэр зүйл таны дотор улам томордог.Тиймээс айдас, сөрөг зүйлд бус, бүтээхийг хүсэж буй зүйлдээ төвлөрөх.

4. ХАРИУ ҮЙЛДЛЭЭ ЯАРАЛГҮЙ СОНГОХ
Бүх зүйлд шууд хариу өгөх шаардлагагүй. Амьсгалаа авч, түр зогсоод, нөхцөл байдлыг тайван хар. Тайван байх тусам зөв алхам тодордог.

5. САЙН ЗҮЙЛД ИТГЭХ
Оюун санаанд төрсөн бодол бүр үнэн биш. Айдас төрүүлсэн бодлоо үнэн гэж бүү хүлээж ав. Бодлоо өөрчилбөл аливааг харах өнцөг тань өөрчлөгдөнө.

6. УУЧИЛЖ, ТАВЬЖ ЯВУУЛЖ, СУЛЛАХ
Өнгөрснийг тээж явах тусам тэр таны өнөөдрийг эзэлсээр байдаг.
Хэн нэгнийг уучлах нь тэдний төлөө бус, өөрийгөө чөлөөлөхийн төлөө хийж буй сонголт.

7. ҮГЭЭ УХАМСАРТАЙ СОНГОХ
Таны хэлдэг үг өөрт тань ч, бусдад ч нөлөөлдөг. Тиймээс боломжтой үедээ сайн сайхныг бүтээх үгийг сонгоорой.

8. ӨДӨР БҮР ХЭСЭГХЭН Ч ГЭСЭН ЧИМЭЭГҮЙ СУУХ
Өдөрт тавхан минут байсан ч болно. Оюун санаагаа намжааж, өөртэйгөө холбогдох цаг өөртөө өгөөрэй.

9. ХҮСЭЖ БУЙ АМЬДРАЛАА ДОТРОО ХАРАХ
Юу бүтээхийг хүсэж байгаагаа тодорхой төсөөлөөрэй.
Тэр мэдрэмжийг өдөр тутмын сонголтдоо авчраарай.

10. ХАРИУ НЭХЭЛГҮЙГЭЭР ХАЙР ӨГӨХ
Хайр бол солилцоо биш. Таны өгч буй хайр эхлээд таны өөрийн дотоод ертөнцийг өөрчилдөг.

Гаднах ертөнцөд өөрчлөлт хүсэж байгаа бол эхлээд дотроо ямар энерги тээж яваагаа анзаараарай.
Та юунд анхаарлаа өгнө, тэр л таны амьдралд улам их зай эзэлнэ.
Copy

ҮСНИЙ ТУХАЙ ҮНЭН ҮГС1. Үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогт...
23/09/2026

ҮСНИЙ ТУХАЙ ҮНЭН ҮГС

1. Үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ.
Урт үс гэдэг нь нэг зүйлдээ хэм-ийн богц юм гэнэ.
Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстийх нь энерги их үрэгддэг гэнэ.Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байжээ./хар муу эрчимээс/

2. Үс нь дурсамжийн дэвтэр.
Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв.Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлхөд бас л их хүч их эрчим дамжуулж хамгаалалт ч болдог.
Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино.

3. Үс нь шидийн саваа.
”Алтан үст” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч тул мэдээлэл чөлөөтэй уншигдана.

4. Үс нь мэдээ хураах өд гэнэ.
Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.

5. Үс нь онгодын тархи юм.
Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна.
Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ.
Нялх хүүхэд задгай үстэй хүнээс айж хөлссөн байдаг нь таагүй харагддагийнх юм.
Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг бууэрэл-үүд сануулдаг.

6. Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог.
Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг.
Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг.
Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна.

Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид гангачуул шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа!

Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ. Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг байж.Нэр төрөө эрхэмлэгчид энэ нь хатуу ял, нэрээ ч алдаж, яс хугарам ичгүүртэй үйл байж. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж байгаа зэм болой.
Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа мэт.

Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав.Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан аж.

Харин хумсны уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтээ шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан нь юм байна. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул харуй бүрий цагаар хамаа бус тайрах, огтлох, хаях, шөнө үдэш үс угаахыг цээрлээд байгаа нь учиртай!
”Бүсгүй үрсүүд Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хусаж хаядаг.Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа.
Хөх Тэнгэр мину... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л...,ай хөөрхий гэж...
#МядагмааТэнгэрМОНГОЛгазар
#Төрсөннутагтүшихөв…copy

Элгээ хөштөл инээх элэгний иллэг стресс тайлах шидэт аргаИх сайн, элдэв стресс бухимдал илт арилдаг элдэвтэй арга. Нулим...
15/09/2026

Элгээ хөштөл инээх элэгний иллэг стресс тайлах шидэт арга
Их сайн, элдэв стресс бухимдал илт арилдаг элдэвтэй арга. Нулимсаа гартал инээх бүр ч сайн, бузар бодол арилж бурхан тэнгэрээс тэтгэж буурин дээрээ буцаад хэвэндээ ирдэг. Бухимдалтай үедээ бузгай сайн инээгээд үнэн сэтгэлээсээ хөхрөөд үнсэн дээр хөрвөж байгаа тэмээ шиг хөлөө дээшээ харуулан хөнжил дээрээ хөлбөрөн инээгээрэй их том эмчилгээ шүү эдгэхгүй сэтгэлийн шархыг ч илээч бариачаас илүү шувтарна. Инээх шалтаг аяндаа гардаг хүнтэй ярьж байтал хүүхэд асарч байтал аяндаа инээд хүрэх юм бишгүй, инээхдээ бүр харам байгаарай, хүүхэд шиг ход ход хийн хөхөрч бай. Хөнгөрдөг юм аа хөдлөөд л хөшөөд байгаа сэтгэл сэргэдэг сэрээдэг юм аа. Сэтгэлээ хүүхэд лугаа хөглөж сураарай хө… copy

1.Чиний бодолЧиний бодол бол хүсэж буй зүйл рүү чинь чиглүүлэгч луужин юм2.Чиний МэдрэмжЧиний мэдрэмж бол ертөнц рүү цац...
14/09/2026

1.Чиний бодол

Чиний бодол бол хүсэж буй зүйл рүү чинь чиглүүлэгч луужин юм

2.Чиний Мэдрэмж

Чиний мэдрэмж бол ертөнц рүү цацагдаж буй бодит татах хүч юм.

3.Чиний итгэл үнэмшил

Ертөнц чиний далд ухамсартаа үнэн гэж гүнээ итгэсэн зүйлийг чинь л биелүүлэх болно

4.Чиний Үйлдэл

Зөн совингоо дагаж хийсэн чиний бодит алхмууд чинь итгэл үнэмшилтэй чинь таарах үед хүсэл чинь хамгийн хурдан биелэх болно

5.Цаг хугацаа

Чи материаллаг зүйлийг хүссэн бол тэр зүйл чинь чам дээр ирэх хүртэл тохирох хүмүүс, эд зүйлс ,нөхцөл байдалуудыг байр байранд нь өрдөг тул цаг хугацаа зарцуулагдана

Хэрвээ чи материаллаг бус буюу бодол мэдрэмж итгэл үнэмшил дээрээ анхаарлаа хандуулж чадах юм бол материаллаг хүслийн чинь энэ хугацаа хурдасах болно

Энэхүү энергийн тохируулгыг далд ухамсартаа бичиж эхлээрэй. Өөрөө өөртөө итгэ өөрийнхөө сүнс болон далд ухамсартайгаа та л холбогдож чадна. Success.🙋‍♀️

🤍 ЦАГААН ХЭЛ АМ ГЭЖ БИЙ…Хэн нэгнийг муулах гэж хэлсэн үг биш чхэт гайхаж, хэт магтаж, хэт дөвийлгөсөн үг хүртэл өөрийн г...
14/09/2026

🤍 ЦАГААН ХЭЛ АМ ГЭЖ БИЙ…

Хэн нэгнийг муулах гэж хэлсэн үг биш ч
хэт гайхаж, хэт магтаж, хэт дөвийлгөсөн үг хүртэл өөрийн гэсэн нөлөөтэй гэж өвгөд дээдэс ярьдаг байжээ.

“Ямар сайхан амьдралтай юм бэ…”
“Ямар азтай хүн бэ…”
“Хүүхэд нь ямар эрүүл, ямар мундаг юм бэ…”
гэж хараад хэлэхдээ хүртэл сайн сайхныг нь ерөөж сурах хэрэгтэй.

Учир нь хүний амьдрал гаднаас харагдаж байгаа шигээ үргэлж байдаггүй.
Өнөөдөр инээж яваа хүний дотор ямар тэмцэл байгааг,
өнөөдөр бүтэж байгаа бүхний цаана ямар их хөдөлмөр байсныг бид мэдэхгүй.

Тиймээс хүнийг хараад
“Ямар азтай юм бэ” гэхээсээ илүү
“Аз хийморь нь улам дэлгэрэх болтугай” гэж ерөөе. 🙏

“Ямар сайхан хүүхэд вэ” гэхээсээ илүү
“Эрүүл энх, урт удаан наслаг” гэж бэлгэшээе. 🤍

Хүний сайн сайхныг хараад атаархах биш —
ерөөж чаддаг сэтгэлтэй бай.

Хүний мууг ярилгүй,
хүний сайхныг хөндөхгүй,
өөрийнхөө хэлсэн үг бүрийг бодож яв.

🌿 Үг бол зүгээр нэг дуу авиа биш.
Үгэндээ эзэн байж, ерөөлөөр ярьж суръя.

🙏 Сайн үг — сайн санаа.
🙏 Сайн санаа — сайхан энерги.
🙏 Сайхан энерги — сайхан амьдрал.

Хэлэх үгээ бодож,
харах нүдээрээ ерөөж,
хүний сайхныг сайхнаар нь үлдээж суръя. ✅💯🥰
Copy

Энэ махан биеэр үйлдсэн сайн, муу бүхний үрийг сүнсэн бие чинь цааш үргэлжлүүлэн үүрнэ ээ…🙏Учир нь:  Хүн энэ хорвоогоос ...
13/09/2026

Энэ махан биеэр үйлдсэн сайн, муу бүхний үрийг сүнсэн бие чинь цааш үргэлжлүүлэн үүрнэ ээ…🙏
Учир нь:
Хүн энэ хорвоогоос буцах цагт махан биед чинь хоёр метр цагаан даавуу, модон хайрцаг л хэрэгтэй болно доо.
Тиймээс өнгөрсөнд хэт харамсаж, ирээдүйд хэт санаа зовж, өнөөдрийн амьдралаа бүү үр.
Яг одоо л орш.
Яг одоо л амьдар.
Яг одоо л сайн сайхныг бүтээ.
Хүн ихийг хүсэх тусам сэтгэл нь улам их дутдаг.
Хүсэл нэмэгдэх тусам шунал дагана. Шунал нэмэгдэх тусам зовлон дагана.
Бүх зүйлд хязгаар бий.
Шуналд ч хязгаар бий.
Эд хөрөнгө
Нэр алдар
Эрх мэдэл бүгд энэ махан биед хөрстөд хаягдана.

Харин хүний хийсэн үйл, хэлсэн үг, бусдад өгсөн хайр
учруулсан хорын үр нь л өөрийн чинь нэрэнд
үрд, эсэнд, бүүр мөнхөд үргэлжлэх генийн мэдээллийн санд чинь үлдэнэ.

Тиймээс өнөөдөр байгаа амьдралдаа таларх.
Байгаагаа хайрла.
Хүнд хэрэгтэй зүйлээ хий.
Сэтгэлээ амар байлга.

Амьдрал гэдэг ихийг эзэмшихийн нэр биш, ихийг ойлгоод, зөвийг бүтээгээд, сэтгэл амар буцахын нэр юм. Бид бүгд тэнгэрийн шүүлтэнд орно. Өвөг дээдэсдээ хэлэх үгтэй хийсэн үйлтэй нүүр бардам буцаарай… 🙏
Хаан Жангар Тууль Амьд Өв
Од Гэрэл ... copy

13/09/2026
Та мэдрэмжийг юу гэж боддог бэ? 🙋‍♀️Миний бодлоор мэдрэмж бол бидэнд Бурханаас өгсөн гайхалтай бэлэг гэж бодож байна. 👼🏻...
07/09/2026

Та мэдрэмжийг юу гэж боддог бэ?
🙋‍♀️Миний бодлоор мэдрэмж бол бидэнд Бурханаас өгсөн гайхалтай бэлэг гэж бодож байна.
👼🏻😇Хүн мэдрэмжээ зөв мэдэрч чадвал бидэнд маш их боломжийг атгуулдаг.
- Мэдрэмж 2 төрөл байдаг.
1. Эго буюу бодлоос урган гарах мэдрэмж.
2. Дотоодын сүнснээс өгч байгаа мэдрэмж
Та аль мэдрэмжээ дагаж шийдвэр гаргаж амьдарч байна.

🌞🙋‍♀️Өдрийн мэнд.Энэ хорвоод хүн болж төрсөн нь үнэн. Энэ хорвоод хүн суралцах гэж ирсэн нь үнэн.Энэ орчилонд гайхамшигт...
07/09/2026

🌞🙋‍♀️Өдрийн мэнд.
Энэ хорвоод хүн болж төрсөн нь үнэн.
Энэ хорвоод хүн суралцах гэж ирсэн нь үнэн.
Энэ орчилонд гайхамшигтай зөв, буруу дадалтай хүмүүс зөндөө.
Энэ орчилонд буруу дадалаа засах гэсэн хүмүүс зүүн дээр будаа тогтохтой адил.
Олон жил буруу дадалаа өөрийн зөв гэж боддог хүмүүс өөрчлөгдөнө гэдэг худал.
Хүн өөрийгөө хайж ирэх үед л хүн өөрчлөгддөг гэж бодож байна.
Пост таалагдвал: like, share 🙏 баярлалаа.

Өөрийгөө хайрлаж, тэтгэж чадсан хүн л бусдыг хайрлаж, тэтгэж чадна. Чи чинь жаргах эрхтэй хүн шүү дээ. Юу чамайг зовоого...
05/09/2026

Өөрийгөө хайрлаж, тэтгэж чадсан хүн л бусдыг хайрлаж, тэтгэж чадна. Чи чинь жаргах эрхтэй хүн шүү дээ. Юу чамайг зовоогоод байна, эрүүл саруулаар ажиглаад үз. Уур унтуу, хүсэл шунал, хар хорон бодол чинь л чамайг хамгаас илүү зовоож буйг ойлгох вий. Өөртөө хайртай бол тэр бүхнээс ангижрахыг чи эрхэмлэнэ. Бас ямар үед хамгийн таатай мэдрэмж төрж байна гэдгээ ажигла. Хардалт сэжгээс салж, хайр энэрэлд өр дэвтэх агшин хоромд л чи жаргалтай байдгаа анзаарна. Үнэхээр өөртөө хайртай бол тэр зүг рүү урс. Эрүүл саруул ухамсарт хөтлөгдсөн үйл хөдлөл бүр гэгээрэл тийш хийх алхам болдог. "Ухамсраас тусдаа бодь мөр байхгүй. Бодь мөрөөс тусдаа ухамсар байхгүй шүү” гэж Жалваан Прүгба багш хэлжээ.

Ухаарал, Бясалгал, Гэгээрэл
#АгнистынГэгээ

Address

Ulaanbaatar

Telephone

+97688036639

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pure Energy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share