30/09/2026
ХҮМҮҮСТ ТААЛАГДАХГҮЙ БАЙХ ЗОРИГ
Brene Brown-ний бичсэн нэг өгүүлбэрийг уншаад би ухаан орох шиг болсон.
“ Анхааруулга: Өөрийнхөө үнэнээр байх, хэн нэгнийг аятайхан байлгах гэсэн хоёр сонголтын өмнө ирэхэд өөрийгөө сонгоогүй бол сэтгэл гутрал, сэтгэл түгшил, уур уцаар, донтолт, өш хонзон, буруутгал, үгүйсгэл, атаархал, ойлгуулж тайлбарлаж чадахгүй байх, уй гашуу гэх мэтийг цаашдаа амсаж магадгүй. Өөрөөр хэлбэл, хүнд таалагдахгүй байх зоригтой байж чадвал бие болоод сэтгэлийн эрүүл мэнд чинь сайжирна.” Brene Brown
Ваув.
Дараа хэд хоногт би өөрийгөө анзаарч эхэлсэн, удаан хугацааны турш,
өөрийнхөөрөө байх уу,
хүмүүсийн хүсэлд нийцүүлэх үү,
энэ хоёрын дунд үргэлж тэмцэлдсээр иржээ.
Би дандаа л эв эеийг сахихын тулд зөв гэж бодсоноо залгидаг юм байна лээ.
Би өөрийн хамгийн чухал амин сүнсээ хүндэтгэхийн тулд хүнд таалагдахгүй байх зоригтой байх ёстой юм байна.
Brené-гийн зөв байжээ, түүний үгийг сонсоод дотор муухай оргих шиг л болсон. Төгс хүүхэд байх гэж олон жил хичээсний дараа миний өсвөр нас, өөрийнхөөрөө байж чадаагүй тэр бүхэн бугширсаар бугширсаар “зөрүүд хүүхэд” байдлаар илэрч хагас бүтэнсайн болгоныг ууж өнгөрөөхөд бэлэн болсон байсан.
Залуу байхдаа би өөрийн дуу хоолойндоо итгэдэггүй байсан учраас эргэн тойрныхоо дуу чимээнд бууж өгч, аз жаргал бол ташаа болон хавиргаа ил гаргаж явах юм байна л гэж ойлгож явсан.
Өөрийнхөө жинхэнэ байдлаа өөр нэг юмаар солих болгонд асуудлууд үүсч, би сүүлдээ асуудалдаа живсэн. Хүмүүсийн ая тухыг бодож хүслийг гүйцээж хэн нэгэнд таалагдах хүсэл дуусдаггүй.
Гэхдээ сүүлийн арваад жилийн хугацаанд би хүнд таалагдахгүй байх зоригыг бага багаар олсондоо баяртай байдаг.
Хэн нэгнийг бодохоосоо өмнө өөрийнхөө үнэн байдлыг хүндэтгэх шийдвэрүүдийг бага багаар гаргасаар байна. Энэ бүхэн надад хамгийн эрх чөлөөтэй мэдрэмжийг өгсөн.
Яг өөрийнхөө итгэж үнэмшдэг юмыг зоригтойгоор хэлэхэд бүх юм тодорхой болдог.
Замбаараагүйтэл аяндаа арилж, чи өөрийнхөө амьдралын хамгийн чухал юмсад төвлөрч эхэлдэг, өөр хэн нэгний биш.
Мэдээж энэ зориг нэг шөнийн дотор бий болчихгүй. Оргилдоо хүрээчгүй байна. Би амьдралынхаа хамгийн зоригтой үе дээр очоогүй байгаа, энэ үед очихын тулд мэдээж маш их дургүйцэлтэй тулах хэрэгтэй болно.
Гэхдээ би одоо хүнд таалагдахгүй байхаас айхаа больжээ.
Яг үнэндээ, хүн надад дургүй байна гэдгийг сайнаар хүлээж авч эхлэж байна, яагаад гэвэл өөрийгөө хүндэтгэх, утга учир, үнэт зүйлдээ үнэнч байхын тулд хажууд нь заавал хамт явдаг дагуул гэхиймуудаа.
Чамд ч гэсэн ийм зориг хэрэгтэй юу?
Би чиний талаар мэдэхгүй, магадгүй чи өөрийн партнертайгаа тэр хэцүү яриаг ярихын оронд орой болгон вино ууж байж мэдэх.
Магадгүй чи сайн найздаа үнэхээр хэлмээр үгс байгаа ч хэлэлгүй яваа чинь чамд уур бухимдал, дургүйцэлийг нэмсээр.
Энэ их залгисан мэдрэмжүүд бол угтаа чиний үнэнэүүд л нэг дор нийлэн бугшиж дэлбэрэхэд бэлэн болж буй, удахгүй чамайг өвчлүүлнэ.
Хэлмээр хиймээр байгаа юмнуудаа хэлэхгүй хийхгүй явах нь сэтгэл түгшил, үгүйсгэл, атаархал, сэтгэл гутрал үүсгэнэ.
Хүчтэй сэтгэл хөдлөлүүд биенд чинь ямар нэг хэлбэрээр илэрч эхлэнэ.
Сэтгэл түгшил, сэтгэл гутрал толгой өвдөх, хоол шингэцийн асуудлууд , өрөвслүүдтэй холбогдоно.
Сэтгэлээ сонсохгүй, танихгүй, дарах нь сэтгэл гутрал, дархлааны систем унахтай холбоотой.
Эрүүл дархлааны системийн тогтолцоотой байх нь хавдар гэх мэт хүнд өвчнүүдтэй тэмцэхэд чухал үүрэгтэй, сэтгэлээ онгойлгох, мэдрэмжүүдээ гаргах зэрэг нь эдгэрэлд маш чухал нөлөөтэй.
Өөрийн хэн болох, юунд итгэдэгээ мэдэж, өөрийнхөө эзэн болох нь эрүүл бие саруул ухаантай байхад чухал үүрэгтэй.
Багаар эхэл.
Өөрөөрөө байх зоригтой болмоор байгаа бол маш бага зүйлээс эхэлж болно.
Гэнэт өөрийн улс төрийн байр сууриа интернэтэд илэрхийлэх нь зоригтой болох эхний алхам хийхэд тохиромжтой бус байж мэднэ.
Өөрт чинь хамгийн чухал ямар нэг сэдвээр чамайг ямар ч үед хүндэтгэж хайрладаг найзтайгаа ярилцаж үзэх.
Тэдний реакцыг тайвнаар сонсож чиний байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой шүү гэсэн байдалд бэлтгэлтэй байж, давтаж туршлагажаарай.
Чамд хэн нэгэн дургүй байгаад, чамайг хүлээн зөвшөөрөхгүй байхад
чиний гаргаж буй сэтгэл хөдлөл ямар байна, тэрийгээ ажигла, тэрэнтэйгээ зууралдаад суу.
Ямар ч л байсан чамайг алчихгүй, тэсэхийн аргагүй, тухгүй байх ч гэсэн чи цаашаа амьдарна.
Өөрийнхөө үнэнийг хэлж, өөрийгөө хүндэтгэх үед ямар эрх чөлөөг мэдэрч байгаагаа ажигла.
Би хөнгөрсөн, гинж дөнгөнөөсөө суллагдсан мэдрэмж авдаг.
Энэ дэлхий дээр чам шиг харагддаг, сонсогддог, боддог хүн нэг ч байхгүй. Ядцан сонсогдож байж магадгүй ч үнэн.
Чи энэ ертөнцөд хэрэгтэй.
Тэгэхээр чи бүхлээрээ өөрийнхөөрөө л бай.
Чиний хамгийн сайн хувилбар, шөнийн арьсны арчилгаа, хэр удаан уугаагүй вэ гэдэгтэй чинь огтхон ч хамаагүй.
Өөрийнхөөрөө байх хамгийн зоригтой байгаа чинь л чиний хамгийн сайн хувилбар.
Хүнд таалагдахгүй байх зоригтой байх чи.
⚕️Ганцаарчилсан уулзалтын талаар сонирхож байвал пм бичээд мэдээлэл аваарай.
⚕️ start your healing journey 👉 https://www.facebook.com/share/p/1JFUqvEjzP/?mibextid=wwXIfr