UFE Marketing agency

UFE Marketing agency Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from UFE Marketing agency, Marketing Agency, Санхүү эдийн засгийн их сургууль С-байр 401 тоот, Ulaanbaatar.

СЭЗИС-ийн Маркетингийн Агентлагийн хамт олон “ВИДЕОГРАФЕР болон ФОТОГРАФЕР” таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
12/04/2024

СЭЗИС-ийн Маркетингийн Агентлагийн хамт олон “ВИДЕОГРАФЕР болон ФОТОГРАФЕР” таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

🗣️Сурталчилгаа задлан  #3🔎🍗Бид цувралынхаа энэхүү дугаараар “KFC Delivery🚗” буюу KFC хүргэлтийн үйлчилгээг дэлхий дахинд...
08/04/2024

🗣️Сурталчилгаа задлан #3🔎
🍗Бид цувралынхаа энэхүү дугаараар “KFC Delivery🚗” буюу KFC хүргэлтийн үйлчилгээг дэлхий дахинд хэрхэн сурталчилдгийг онцлон тайлбарлалаа. 🇬🇧Англи, 🇨🇦Канад, 🇹🇭Тайланд улсуудын жишээг хүлээн авна уу!

KFC LONDON: “That’s why there is KFC delivery”campaign by MOTHER Agency
KFC CANADA: “Thankfully, there’s KFC delivery” campaign by COURAGE Inc.
KFC THAILAND: “Free delivery” campaign by Wunderman Thompson Thailand

22/03/2024

Наурыз мейрамы құтты болсын 🌞🌷

Маркетингийн салбарын онцлох эрхмүүд №4Мэри Уэллс Лоуренс бол Америкийн нэрт зар сурталчилгааны мэргэжилтэн юм.Тэрээр бү...
11/03/2024

Маркетингийн салбарын онцлох эрхмүүд №4
Мэри Уэллс Лоуренс бол Америкийн нэрт зар сурталчилгааны мэргэжилтэн юм.Тэрээр бүтээлч ажлуудаараа алдартай “Wells, Rich, Greene” зар сурталчилгааны агентлагийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч байсан ба тэрээр тухайн үеийн Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн анхны эмэгтэй захирал байв. Уэллс Лоуренс 2020 оны Каннын арслангийн уран бүтээлийн наадамд насан туршдаа маркетинг, зар сурталчилгааны салбарт гаргасан амжилтынхаа төлөө Гэгээн Маркийн арслан цол хүртжээ.
Хэвлэлийн зохиолчдын алдрын танхимд элссэн хамгийн залуу гишүүн.
1969 онд Америкийн Амжилтын Академийн Алтан хавтан шагналын эзэн.
Америкийн Зар сурталчилгааны холбооноос 1971 оны шилдэг эмэгтэй зар сурталчилгаа бүтээгчээр шалгарсан.
Хэрэв та амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал шинийг бүтээх цаг болжээ.
If you're not satisfied with your life, it's time to invent a new one.

🗣️Сурталчилгаа задлан  #2🔎🌸Бид цувралынхаа энэхүү дугаараар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах" өдрийг тохиолду...
07/03/2024

🗣️Сурталчилгаа задлан #2🔎
🌸Бид цувралынхаа энэхүү дугаараар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах" өдрийг тохиолдуулан охид, бүсгүйчүүд рүү чиглэн хийгдсэн сурталчилгааны кампанит ажлыг онцлон тайлбарлалаа.
🌸ALWAYS брэндийн компанит ажлын задланг хүлээн авна уу!

🇲🇳САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙАманд нь амар мэнд бялхажАтганд нь азын дөрвөн бэрх багтажАйл гэрт тань инээд хөөр цалгиж...
06/02/2024

🇲🇳САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

МАРКЕТИНГИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ ЭРХМҮҮД №3Филип Котлер бол Америкийн маркетингийн зохиолч, зөвлөх, гавьяат профессор юм.Тэр...
30/01/2024

МАРКЕТИНГИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ ЭРХМҮҮД №3

Филип Котлер бол Америкийн маркетингийн зохиолч, зөвлөх, гавьяат профессор юм.
Тэрээр стратегийн маркетингийн дэлхийн шилдэг мэргэжилтэн гэдгээрээ олонд танигдсан. Салбартаа маш олон ойлголтыг бий болгож маркетингийн 80 гаруй ном зохиолыг туурвижээ. Америкийн маркетингийн холбоо түүнийг "бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий маркетер" гэж тодорхойлсон.
Тэрээр маркетингийн хольц, демаркетинг, нийгмийн маркетинг зэрэг ойлголтуудыг боловсруулж салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг.

🎯Admire the ads  #3⏳Бид энэхүү цувралаараа өмнө долоо хоногт нийтлэгдсэн хамгийн сонирхолтой 3 print ad-уудыг танилцуулн...
25/01/2024

🎯Admire the ads #3
⏳Бид энэхүү цувралаараа өмнө долоо хоногт нийтлэгдсэн хамгийн сонирхолтой 3 print ad-уудыг танилцуулна.
💡Энэхүү дугаараараа , болон -г онцоллоо.

Маркетингийн салбарын онцлох эрхмүүд №2 Эрнэст Дихтер Вена хотод 1907 оны 8 сарын 14-нд төрсөн.Пийкскил, Нью Юрк хотод 1...
19/01/2024

Маркетингийн салбарын онцлох эрхмүүд №2

Эрнэст Дихтер

Вена хотод 1907 оны 8 сарын 14-нд төрсөн.
Пийкскил, Нью Юрк хотод 1991 оны 11 сарын 21 нас барсан.
Америкийн сэтгэл судлаач, маркетингийн мэргэжилтэн (Сэдэл судлалын эцэг гэгддэг)

Тэрээр Зигмунд Фройдийн боловсруулсан Психоанализ аргачлалын хэрэглээг маркетингийн салбарт анхлан нэвтрүүлсэн. Түүний хөгжүүлсэн мотивацийн судалгааны аргачлал нь 20-р зуунд зар сурталчилгааны салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Эрнест Дихтер нь Австрийн Виена хотын их сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр төгсөн 1939 онд АНУ-д ирсэн даруйдаа “Илүү амжилттай, үр ашигтай, илүү ихийг борлуулах мөн маркетингийн харилцаанд тань туслах шинэлэг санаануудтай, Венийн залуу сэтгэл зүйч” гэх агуулгатай cover letter-ийг бизнесийн байгууллагууд руу илгээжээ.

Төд удалгүй түүнд Комптон сурталчилгааны агентлаг Procter & Gamble компанийн Ivory брэндийн савангийн сурталчилгааны кампанит ажил дээр хамтран ажиллах санал тавьжээ. Эрнст Дихтер нь ажлын саналаа хүлээн авсны дараа хэрэглэгчидтэй гүн ярилцлага (Depth Interview)-ийн судалгаа хийж савангийн талаарх ойлголт, хэрэглээ, туршлагыг судлахаас ажлаа эхлүүлэв. Соёлын антропологичдын хэрэглэж байсан тус судалгааны аргачлал нь маркетингийн судалгааны тоон аргуудаас эрс ялгаатай байв. Ярилцлагын явцад хэрэглэгчид саванг усанд орох үйлтэй илүү холбон тайлбарлаж байснаас үүдэн тэдний усанд орох туршлагыг судлах руу ярилцлагын судалгаагаа төвлөрүүлжээ. Хэрэглэгчдэд усанд ороход ямар сэтгэгдэл төрдөг, усанд орохоос өмнөх болон дараах мэдрэмж ямар байдгийг ярилцсаны үр дүнд усанд орохтой холбоотой нийтлэг хэрэглэгчдийн ойлголт (insight)-г гарган ирсэн байна. Усанд орох нь зөвхөн бие махбодыг цэвэрлэхээс гадна сэтгэлзүйг цэвэрлэж Пуритан шашинтай америкчуудын хувьд дахин төрөх мэт мэдрэмж авдаг болохыг ойлгожээ. Чанарын ярилцлагын судалгааны үр дүн дээр үндэслэн Эрнст Дихтер “Ухаалаг байж Ivory савангаар шинэ эхлэлийг тавь” гэсэн уриагаар кампанит ажлаа гүйцэтгэснээр амжилтад хүрчээ. Дээрх жишээний адилаар сэдэл судлалыг ашиглан маш олон маркетингийн кампанит ажлуудыг тэрээр амжилттай удирдаж чадсан байна.

Эрнст Дихтер нь сэдэл судлалын эцэг гэгддэг бөгөөд гүн ярилцлагын судалгаа, фокус бүлгийн ярилцлагын судалгаа, проектив техник, холбоосын тест зэрэг чанарын судалгааны аргачлалуудыг маркетингийн шинжлэх ухаанд түлхүү ашиглаж, хэрэглэгчийн зан төлөвийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Маркетингийн салбарын онцлох эрхмүүд №1Уг цувралаараа бид маркетингийн салбарт томоохон нөлөө үзүүлсэн эрхмүүдийг онцлон...
12/01/2024

Маркетингийн салбарын онцлох эрхмүүд №1
Уг цувралаараа бид маркетингийн салбарт томоохон нөлөө үзүүлсэн эрхмүүдийг онцлон хүргэж байна.
Эхний онцлох эрхэм “Вро Алдерсон” нь 20-р зууны хамгийн чухал маркетингийн онолч бөгөөд "орчин үеийн маркетингийн эцэг" хэмээн нэрлэгддэг.

Тэрээр 1948 онд Америкийн Маркетингийн Холбооны (AMA) ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Маркетингийн Шинжлэх Ухааны Хүрээлэнг (MSI) үүсгэн байгуулахад болон маркетингийн чиг баримжааг түгээлтээс маркетингийн удирдлага болгон өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Алдерсон зах зээлийн судалгааны талбарыг бий болгоход тусалсан арга техникийг боловсруулсан нь салбартаа үнэтэй өөрчлөлтийг авчирч чадсан.

🎯Admire the ads  #2⏳Бид энэхүү цувралаараа өмнө долоо хоногт нийтлэгдсэн хамгийн сонирхолтой 3 print ad-уудыг танилцуулн...
11/01/2024

🎯Admire the ads #2
⏳Бид энэхүү цувралаараа өмнө долоо хоногт нийтлэгдсэн хамгийн сонирхолтой 3 print ad-уудыг танилцуулна.
💡Энэхүү дугаараараа , болон 's-г онцоллоо.

🎯Admire the ads  #1⏳Бид энэхүү цувралаараа өмнө долоо хоногт нийтлэгдсэн хамгийн сонирхолтой 3 print ad-уудыг танилцуулл...
09/01/2024

🎯Admire the ads #1
⏳Бид энэхүү цувралаараа өмнө долоо хоногт нийтлэгдсэн хамгийн сонирхолтой 3 print ad-уудыг танилцууллаа.
💡Эхний дугаараа , болон -г онцоллоо.

Address

Санхүү эдийн засгийн их сургууль С-байр 401 тоот
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UFE Marketing agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share