28/07/2022
🔥 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СПОРТЫН КЛУБЫН ОНЦГОЙ НЭР ХАЙЖ БАЙНА УУ?
Монголд, бизнесийн хамгийн идэвхитэй улирал эхлэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэг, спортын клуб, бөхийн дэвжээ шинээр байгуулах, хуучнаа өргөтгөж нэрийг нь өөрчлөх хүсэлтэй хувь хүн, байгууллагын анхааралд:
Өнөө цагт, бизнест нэн чухал зүйл бол бусдаас ялгарах, онцгой содон, чамин харагдуулах НЭР юм ...
БИЗНЕС НЭР ХАЙЖ ОЛОХ АЖЛЫГ ЭКСПЕРТҮҮДЭД ДААТГАХ ХЭРЭГТЭЙ...
Байгууллага, компанийн тань нэрийг анх сонсоход л төрсөн эхний сэтгэгдэл хамгийн чухал.
Нэр, нэрийн тань хуудсаар л хэрэглэгч, харилцагчид байгууллагатай тань эхэлж танилцдаг.
Гүн билэгдэл, утга учиртай, ховор, содон нэрүүд өнөө цагт бүгд эзэнтэй, олоход хэцүү болж.
9911-тэй дугаар, машины азын дугаар ховор, дахин давтагдахгүй учраас л үнэтэй байдаг.
Нэр бол байгууллагын өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах хамгийн чухал, хамгийн хүчтэй хэрэгсэл.
Сайн нэр үгүйгээр БРЭНД болж танигдах боломж бага.
Мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна ...
1. НЭР дуудахад хялбар, мартагдахааргүй байх ёстой. Хэрэглэгч нэрнээс эхэлж ойлголт авна, хүлээлт үүснэ.
2. НЭР монгол хүнд ойлгогдохуйц, билэгдэлтэй, утга нь ойлгомжтой байх ёстой.
3. НЭР давтагдашгүй, анхдагч, өвөрмөц байх ёстой. Харилцагчийг төөрөгдүүлэхээргүй, хэрэглэгчид эргэлзээ бий болгохгүй нэр л чухал. Хууль ёсоор зөвхөн ганц танай байгууллага, компанид баталгаажуулсан байх ёстой.
4. НЭР сонгоход нийгэмд таалагдах, эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц байвал та олон нийттэй харилцах харилцааны ажлын тань тал нь бэлэн боллоо л гэсэн үг. Нийгэмд танил болох, хэрэглэгчийн итгэлийг олж авахад сайн нэр тусална.
5. НЭР ажиллагчдын урам зоригийг тэтгэнэ. Утга учиртай зорилгын төлөө, нэр нь хүртэл ойлгомжтой компанид ажиллах, компаниараа овоглох сонирхол хүн бүхэнд бий.
6. НЭР байгууллагын хамгийн үнэ цэнэтэй КАПИТАЛ болдог. Хөрөнгийн биржид хувьцаа, бонд гаргах, нийгэм даяар сурталчлах, рекламдах, үр хүүхдүүддээ компаниа өвлүүлэхэд дахин давтагдашгүй нэр хамгаас чухал.
7. НЭР чанарыг илэрхийлдэг. Хэрэглэгчийн ой санамжид хамгийн сайн үлдэх, чанартай бас хүчтэй гэсэн ойлголт сэтгэгдэл төрүүлэх нэр л брэнд болоход тусална. Брэнд болж танигдсан хойно бол лого, уриа, өнгө дүрсийг өөрчилж болох ч нэр өөрчлөгддөггүй.
8. НЭР байгууллагын ирээдүйд өөр ямар ч үзүүлэлтээс илүү, бүр хамгийн чухал нөлөөтэй. Байгууллагын хөгжлийн явцад зохион байгуулалт, өнгө төрхөө шинэчлэх, компанийн нэрийг сайжруулж өөрчлөн групп болгож өргөжүүлэх, охин компани байгуулах, үүнийгээ олон нийтэд ил тод зарлах нь боломжтой, хэрэглэгчийн, нийгмийн анхаарлыг дахин татах үр дүнтэй арга байдаг.
Америкийн Маркетингийн холбооны судалгаагаар богино, аль болох цөөн тэмдэгтээр бичигдэх нэрүүд мартагдахгүй, сэтгэлд хоногшиж үлдэх магадлал өндөр ажээ.
Брэндийн нэр, байгууллагын нэр сонгоход стратегич хандах, бүтээлч байх, зорилтот хэрэглэгчид таалагдах нэр сонгох нь чухал болох нь олон улсын судалгаагаар нотлогддог.
Та ихээхэн цаг хугацаа, мөнгө, хүч зарж, зах зээлийн судалгаа хийж, зөвөлгөө өгөх компаниудтай хамтран ажиллаж болно.
Хялбар санагдаж болох ч цаг их орно, зардал өндөр.
Бид таны ажлыг хөнгөвчилж, шууд сонгоод авахад бэлэн нэрүүдийг санал болгож байна.
Өрсөлдөгчөөсөө өрсөж, цорын ганц давтагдашгүй нэрийг эзэмших боломж ганцхан удаа л олдоно.
Илүү дэлгэрэнгүйг: 8956-1155-аас тодруулаарай ...