26/05/2024
Залуу хөгшин хүүхнүүдийг амиа бод, хувиа хичээ, ажил битгий хий, амарч цэнгэ гэж их уриалах юм аа. Хүн ер хар амиа хоохойлж бодоод хаа хүрэх вэ? Алгын чинээ нүүрээ арчилж тордоод аль удах вэ? Тордсон нь ч үхдэг, тордоогүй нь ч үхдэг хорвоо шүү. Хүн эцэстээ юунд харамсах вэ. Эцэг эхээ асраагүйдээ, ах дүүдээ туслаагүйдээ, хань ижлээ хайрлаагүйдээ, үр хүүхдэдээ цаг зав гаргаагүйдээ л харамсана биз дээ. Насны залуу нарны эртэд юухан ч атугай сураагүйдээ, жаахан ч атугай хийж бүтээгээгүйдээ л амаа барина биз дээ. Ганцаараа ганихарч өтөлсөн чадах юм ганц ч байхгүй хийж бүтээсэн үртэс ч үгүй толигор нүүртэй торомгор нүдтэй далан настан юу нь сайхан гэж?