SPY.MN

SPY.MN Мэдээ, мэдээллийн сайт

27/04/2026

Хотын удирдлагууд төсвийн мөнгийг дур зоргоороо зарцуулдаг аж.

Х.Нямбаатар: 13.2 тэрбумыг дүүргүүд рүү шилжүүлж бэлнээр гаргаж авсан байна. Дахин 30 тэрбумыг гаргахаар бэлдсэн.

🧘‍♀️ Өдөрт ердөө 5 минут: Нурууны чилээг гаргаж, сэтгэл санааг амраах ид шидтэй байрлал 💚Энэхүү "Passive Heart Opener" б...
27/04/2026

🧘‍♀️ Өдөрт ердөө 5 минут: Нурууны чилээг гаргаж, сэтгэл санааг амраах ид шидтэй байрлал 💚
Энэхүү "Passive Heart Opener" буюу цээж дэлгэх идэвхгүй байрлал нь орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай хүн бүрт, ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд хамгийн хэрэгтэй амралт болдог.

❤️Энэ байрлалын гол ач тусууд:
1. Нурууны ачааллыг суллах (Decompress the spine):
Өдрийн турш бид байнга урагш бөхийж (утас харах, хүүхэд тэврэх, компьютер дээр суух) байдаг. Харин энэ байрлал нь нурууны үе хоорондын зайг нээж, ачааллыг байгалийн аргаар суллаж өгдөг.
2. Ээжүүдийн "мөнхийн" өвдөлтийг намдаах:
Хүүхдээ үүрэх, хөхүүлэх үед мөр болон нурууны дээд хэсэг маш ихээр хөшдөг. Энэ байрлал нь цээжний булчинг сунгаж, бөгтөр сууснаас үүссэн булчингийн чангарлыг тавиулна.
3. Мэдрэлийн системийг тайвшруулах:
Гүнзгий амьсгал авч энэ байрлалд хэвтэхэд парасимпатик мэдрэлийн систем идэвхжиж, кортизол буюу стрессийн даавар буурдаг. Энэ нь таныг шөнө тайван, гүн нойрсоход тусална.

🧘‍♀️💚Хэрхэн зөв хийх вэ?
• Бэлтгэл: Буйдан эсвэл орныхоо өмнө зөөлөн дэвсгэр дээр өвдөглөж сууна.
• Байрлал: Гуя болон хэвлийн хэсэгтээ зөөлөн дэр ивж, дээд биеэрээ буйдан эсвэл ор руугаа зөөлөн нална. Гараа толгой дороо эсвэл хоёр тийш нь суллаж тавиарай.
• Хугацаа: Энэ байрлалд 5-10 минут орчим хэвтэж, анхаарлаа зөвхөн амьсгал дээрээ төвлөрүүлнэ.

🫂Зөвлөгөө: Хэрэв хүзүүгээр чилж байвал нүүрээ нэг тал руу нь харуулах эсвэл духаараа дэрээ налж болно.
🎈Санамж: Биеийн чилээг тайлах нь зөвхөн физик үйлдэл биш, энэ бол өөртөө гаргаж буй "хайр" юм. Өнөөдөр заавал туршаад үзээрэй!

А.Баярыг НИТХ-ын даргаас огцрууллаа Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. НИТХ-д МАН 40 төлөөлөгчтэ...
27/04/2026

А.Баярыг НИТХ-ын даргаас огцрууллаа

Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. НИТХ-д МАН 40 төлөөлөгчтэй бол АН 5 төлөөлөгчтэй. Ингээд хотын төлөөлөгчил ээлжит бус хурал зарлаж НИТХ-ын дарга А.Баярыг шөнө оройн цагаар захирамж гаргасан гэх үндэслэлээр огцрууллаа. А.Баяр нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн бөгөөд сүүлийн үед хотын дарга Х.Нямбаатар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нар нийслэлийн МАН-ын хороог булаацалдан маргалдсаар байгаа юм.

🔴ЗАСГИЙН ГАЗАР, УИХ ҮЙМЭЖ БАЙСАН БОЛ ОДООНООС ХОТЫН ИРГЭДИЙН ХУРАЛ ҮЙМЭЖ ЭХЭЛЛЭЭ...

ТЭРБУМТАН БОЛСОН ХӨЛСНИЙ ЖАГСАГЧИД ХЭН БЭ?  Долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Үнэн ба Зөв” намын багийг хуу т...
26/04/2026

ТЭРБУМТАН БОЛСОН ХӨЛСНИЙ ЖАГСАГЧИД ХЭН БЭ?

Долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Үнэн ба Зөв” намын багийг хуу татан хаясан билээ. Тэрбээр,
-Үнэн ба Зөв нэртэй хамгийн хуурамч, худал буруу намынхан талбай дээр сугалаатай жагсаал зохион байгуулсан. Тэд өнөөдөр Туулын хурдны зам төслийг цээжээрээ хамгаалан, тэмцэж эхэлсэн. Үүний цаана Үнэн ба Зөв намын хамаарал бүхий хүмүүс хотоос 200 гаруй тэрбумын төслийг ямар ч тендергүй авсан. Тиймээс Х.Нямбаатарын төлөө хөлсний жагсаал хийхээс яахав дээ хэмээн шүгэл үлээсэн билээ. Тэгвэл гишүүн Ж.Баярмаагийн яриа үнэн болохыг батлаж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба Зөв” намын генсек Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас өчигдөр дуудан хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг авсны дараа 72 цаг саатуулан шалгахаар болжээ.

Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар нь “Професионалстрой” компанийг хамтран эзэмшдэг бөгөөд “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авчихсан нь илэрчээ. Одоогийн байдлаар АТГ-ын мөрдөгчид, санхүүгийн шинжээчид хамтран Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарын ойрын хамаарал бүхий хүмүүсийн дансыг нарийвчлан шалгаж, ноцтой баримтуудыг цуглуулж чаджээ. Мөнгөний нэлээд хэсэг нь банкнаас бэлнээр гарсныг юунд, хэнд зарцуулсныг сэжигтэн Ш.Мөнхсайхан тайлбарлаж чадаагүй. Тэгэхээр энэ мөнгийг “Үнэн ба Зөв” намаас талбай дээр хөлсний жагсаал хийхэд зориулан тараасан гэж хардах бүрэн үндэстэй гэнэ.

Одоогийн байдлаар “Үнэн ба Зөв” нэртэй нам, намын дарга, хамаарал бүхий хүмүүсийн дансыг хааж, шалгаж байгаа тухай эх сурвалж хариулав. Аль ч талаас нь харсан гэр хороололд ядмагхан амьдарч асан тус намын дарга А.Отгонбаатар хэдхэн жагсаал зохион байгуулж, нийгмийг бужигнуулаад гэнэтхэн хагартлаа баяжсаныг нийгэм шүүмжилж, тансаг хаус, хагас тэрбумын үнэтэй жийпнүүд, үл хөдлөх хөрөнгийнх нь тухай олонтаа мэдээлж байсан. Тэрбээр өнгөрсөн жил Л.Оюун-Эрдэнийн Засгийг огцруулахын эсрэг жагсаал зохион байгуулсан үеэс АТГ, ЭЦГ-ын “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” шалгаж эхэлсэн байна. Нэг үгээр хөлсний жагсагчид тэднийг удирдан зохион байгуулагч, хулхи эх орончид үүцээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.

🇲🇳Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор чингэлэг тээврийн терминалийг нийсл...
22/04/2026

🇲🇳Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор чингэлэг тээврийн терминалийг нийслэлээс гаргах зорилт тавьсныг ийнхүү ажил хэрэг болгохоор бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.

🚊Төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор Улаанбаатар хот дундуурх авто замын хөдөлгөөнийг өдөрт 3️⃣-4️⃣ цаг хаадаг. Тэгвэл төмөр зам баригдаж, чингэлэг тээврийн терминалийг Хөшигийн хөндийд байгуулснаар төмөр замын ачаа тээврийг буулгахтай холбоотой авто замын хөдөлгөөний хязгаарлалт 4️⃣0️⃣ гаруй минут болж буурах аж.

🚞"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд тооцогдож байна.

🔹Төсөлд нийт 6️⃣6️⃣ орчим аж ахуйн нэгжийн 2️⃣4️⃣0️⃣0️⃣ орчим инженер, техникийн ажилтан оролцож байна. Дотоодын үйлдвэрлэлээс боломжтой бүх материал, бүтээгдэхүүнийг хангаж, шаардлагатай хэсгийг гадаадаас импортоор авч байгаа аж.

ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛС... МОНГОЛЫН ХӨГЖИЛ МОДОНД АВИРСАН
22/04/2026

ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛС...
МОНГОЛЫН ХӨГЖИЛ МОДОНД АВИРСАН

Хотын даргын бүтэлгүйтэл, түүний том төслийг Засгийн газар зогсоох болсныг зарлав.
22/04/2026

Хотын даргын бүтэлгүйтэл, түүний том төслийг Засгийн газар зогсоох болсныг зарлав.

Туулын хурдны замын төслийг  Засгийн газрын хуралдаанаар зогсоох шийдвэр гаргалаа.
22/04/2026

Туулын хурдны замын төслийг Засгийн газрын хуралдаанаар зогсоох шийдвэр гаргалаа.

21/04/2026

🔥Овоо гайгүй боловсролын салбарын төлөө хүн юм уу гэж найдаж байтал цаг хугацаа түүний хар мөрийг илчлэв.

🔸️БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ НЬ...

ТҮҮНИЙ ЭНЭХҮҮ ҮЙЛДЛИЙГ ИРГЭН А.ОТГОНБАЯР ИЛ БОЛГОЖ, АТГ-Д ШАЛГУУЛАХААР ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ.

‼️Тэрбээр нэг сурах бичгийг сканердаж PDF болгоод интернэтэд тавихад 110 сая төг зарцуулжээ‼️НИЙТДЭЭ 33 СУРАХ БИЧГИЙГ ИНТЕРНЭТЭД ТАВИХАД 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ. ЯАГААД ВЭ? ЭНЭ ДЭЛХИЙН БАЙХГҮЙ ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН БОДОЖ ОЛВОО... ЭНЭ МӨНГӨ ЯГ САЛХИНД ХИЙССЭН ҮҮ ЭСВЭЛ ГЭДЭГ АСУУЛТ УРГАН ГАРЧ ИРЖ БАЙНА...🎤

📃Уг нь скан ч хийх шаардлагагүй, номын эх гэж файлаараа байх ёстой. Түүнийг шууд онлайнд байрлуулж болох. Гэвч тэгсэнгүй. Заавал сканнердаж хуулаад түүнийг өөр өөр нэртэй 3 сайт үүсгээд яг ижилхэн байдлаар байршуулжээ.

🔴Энд 3 сайт үүсгэх ямар шаардлага байв? Магад хуучин байсан сайтыг нь сайжруулаад явах боломж байсан ч тэгэхийг эс хүсэв. Шинэ л хэрэгтэй байж.

⭕️Гэтэл 3.5 тэрбумыг сурах бичгийг цахимд шилжүүлэх нэрээр салхинд хийсгэжээ.

⚠️Төрийн мөнгө уйлдаггүй
Төсөв дууссан ч тодотгож байгаад хусаж болно гэж үү...

➡️Төрийн мөнгөнд дүрэх Лувсанцэрэнгийн Энх-Амгалаан сайдын гар нь урт, зүрх зориг нь том юм... ТҮҮНД ХУУЛЬ ЦААЗ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ЮУ?...⁉️

Эх сурвалж: А.Отгонбаяр

⚠️ АНХААРУУЛГА ⚠️ Eg logistics каргоны хохирогчид нэмэгдсээр байна.ТЭД ХҮМҮҮСЭЭС АЧАА ЭРЭЭНД ИРСЭН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСНӨӨР МОН...
21/04/2026

⚠️ АНХААРУУЛГА ⚠️ Eg logistics каргоны хохирогчид нэмэгдсээр байна.

ТЭД ХҮМҮҮСЭЭС АЧАА ЭРЭЭНД ИРСЭН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСНӨӨР МОНГОЛ РУУ АЧИГДАНА ГЭЖ ТӨЛБӨРИЙГ ГҮЙЦЭД АВСАН ХЭДИЙ Ч ХҮМҮҮСИЙН ЗАХИАЛСАН БАРАА 2 САР ГАРАН ХҮЛЭЭСЭН Ч ИРЭЭГҮЙ БАЙГАА ГЭНЭ. ТИЙМЭЭС ХОХИРОГЧИД НЭГДЭЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ МЭДҮҮЛЭЭД БАЙНА.

ОДООГООР ТУС КАРГОНЫ БҮХ САЛБАР ХААЛГАА БАРЬЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ТАГ ЧИГ АЛГА БОЛЖЭЭ.

ДООР ХОХИРОГЧДЫН СЭТГЭГДЛИЙГ ОРУУЛАВ.👇

‼️EG Logistics / EG Ложистик каргогоор ирэх ёстой манай ачаа 45 хонож, одоог хүртэл ирээгүй байна.

Энэ хугацаанд:👇

• Долоо хоног бүр “маргааш бууна” гэх худал мэдээлэл өгсөн

• Тодорхой хариу, хугацаа өгөөгүй

• Олон хүнийг ижил байдлаар хохироосон нөхцөл үүссэн

Бид хохирогчид нэгдэн энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр

хуулийн байгууллагад хандаад байна ⚖️

Та бүхнээс бодит тайлбар, тодорхой хариуг ЯАРАЛТАЙ өгнө үү.

‼️ 45 ХОНОГ ХҮЛЭЭСЭН АЧАА ‼️:

• Худал хугацаа өгсөн

• Ачаа хүлээлгэж өгөөгүй

• Олон хүнийг хохироосон

Бид хохирогчид хамтран

хууль хяналтын байгууллагад хандаад байна ⚖️

Тодорхой хариу өгөхийг шаардаж байна………EG Logistic

Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирахаар ажиллаж байнаМонгол Улсаас хууль бусаар гарс...
21/04/2026

Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирахаар ажиллаж байна

Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирахаар ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод ажиллаж байгаа аж.

Хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудад төлөв байдлын нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, тодорхойлолтыг баримтжуулсан байна. БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэх хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛОВ🔹 Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт ө...
21/04/2026

ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛОВ

🔹 Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийж, уламжлалт анагаах ухааны ололт, эрүүл мэндийн боловсрол, зөв дадлын талаар мэдлэг олгох зөвлөгөө өгсөн бөгөөд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулсан юм.

🔹Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт зохион байгуулахад иргэдийн оролцоо их, сэтгэл ханамж өндөр байв. Арга хэмжээнд 500 орчим хүн хамрагдаж, оролцогчийн зарим нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсний дүнд хүнд өвчнөөс хэрхэн ангижирсан талаар сайн туршлагаа хуваалцаж, спортын хичээллэхийн ач тусыг таниулж байна.

Address

Ulaanbaatar
1100

Telephone

+97698889030

Alerts

Be the first to know and let us send you an email when SPY.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SPY.MN:

Share