Bolor tsom

Bolor tsom Нийгэм үзэл суртал

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР САНДХОРСТЫН ЭЗЭН ХААНЫ ЦЭРГИЙН АКАДЕМИЙГ ТӨГСЛӨӨ      Сандхорстын Эзэн Хааны Цэргийн ...
10/08/2026

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР САНДХОРСТЫН ЭЗЭН ХААНЫ ЦЭРГИЙН АКАДЕМИЙГ ТӨГСЛӨӨ
Сандхорстын Эзэн Хааны Цэргийн Академийн 253 дахь төгсөлтийн ёслол өчигдөр болж, Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер амжилттай дүүргэсэн түүхэн үйл явдал тохиов. Ахмад Б.Бат-Эрдэнэ амжилттай дүүргэснээрээ Сандхорстын Хааны Цэргийн Академийг төгссөн хоёр дахь монгол офицер болж чадсан байна.
1802 оноос эхлэлтэй Сандхорстын Эзэн Хааны Цэргийн Академи нь дэлхийд тэргүүлэх цэргийн академуудын нэг бөгөөд тус Академийг Британийн Эзэн Хаан VI Жорж, III Чарльз, Ханхүү Уильям, Ханхүү Харри, Британийн Ерөнхий сайд асан Сэр Уинстон Черчилль болон Дэлхийн хоёрдугаар дайны нэрт жанжин, фельдмаршал Сэр Бернард Монтгомери зэрэг Британийн шилдэг офицерууд төгссөн байдаг байна

Хуульч О.Батхүү: Би хувьдаа "хувьдаа шүү" автомашины улсын дугаар олголт зогсоосныг буруу, үр дүнгүй арга гэж боддог. Яа...
07/08/2026

Хуульч О.Батхүү: Би хувьдаа "хувьдаа шүү" автомашины улсын дугаар олголт зогсоосныг буруу, үр дүнгүй арга гэж боддог.
Яагаад гэдгээ тайлбарлая. Та Японоос орж ирсэн машин 30 саяар авлаа гэж бодьё. Гэтэл авто тээврээс У серийн дугаар өгөхгүй. Ингээд гадуур зарж байгаа дугаараас авна. Тэр нь 800 мянгаас 2 саятай байгаа. Нэгэнт 30 сая төгрөг төлсөн хүн 800 мянгаас болж машин унахаа болино гэж байхгүй.
Үүнээс улсын төсөвт мөнгө орох уу, үгүй. Хүмүүс машин авахаа болих уу, бас л үгүй. Түгжрэл буурах уу, үгүй шүү дээ. Эцсийн дүндээ хүмүүс 40 мянгаар авдаг байсан дугаараа 800 мянгаар авч, зөрүү 760 нь ченжийн карманд ордог болсон.

🥰
06/08/2026

🥰

Зүүдний тайлал ❤️Хүн төрөлхтөн эрт дээр үеэс зүүдийг нууцлаг ертөнцийн дохио, ирээдүйн зөн совин эсвэл дотоод сэтгэлийн ...
03/08/2026

Зүүдний тайлал ❤️

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс зүүдийг нууцлаг ертөнцийн дохио, ирээдүйн зөн совин эсвэл дотоод сэтгэлийн илэрхийлэл гэж үзсээр ирсэн. Соёл иргэншил бүр өөр өөрийн зүүд тайлах уламжлалтай бөгөөд Монголчууд ч мөн зүүдийг сайн, муу ёрын шинж хэмээн тайлбарлаж ирсэн түүхтэй.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл зүүд нь хүний тархи унтаж байх үед мэдээллийг боловсруулж, тухайн өдрийн туршид хуримтлагдсан сэтгэл хөдлөл, дурсамж, айдас, хүсэл мөрөөдлийг нэгтгэн боловсруулах үйл явц гэж үздэг. Өөрөөр хэлбэл, зүүд бүр ирээдүйг зөгнөдөггүй ч хүний сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх нь элбэг.

Зүүдний тайлал нь хүн бүрт ижил байдаггүй. Нэг хүн ус зүүдлэхэд тайвшрал, шинэ эхлэл гэсэн утгатай байж болох бол нөгөө хүнд айдас, тодорхойгүй байдлыг илэрхийлж болно. Иймээс зүүдийг тухайн хүний амьдралын нөхцөл байдал, мэдрэмж, туршлагатай нь холбон ойлгох нь илүү зөв юм.

Монголын уламжлалт ойлголтоор сайхан зүүдийг бусдад ярихгүй байх, харин муу зүүдийг усанд хэлж муу ёрыг зайлуулдаг заншил байдаг. Энэ нь хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулах, эерэг итгэл үнэмшлийг хадгалах соёлын нэг хэлбэр гэж үзэж болно.

Эцэст нь хэлэхэд, зүүд нь хүний оюун санааны сонирхолтой илрэл бөгөөд түүнийг сохроор үнэмшихээс илүүтэй өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө танин мэдэх боломж гэж харах нь зүйтэй. Зүүдний тайлал нь соёл, уламжлал, сэтгэл судлалын уулзвар дээр оршдог сонирхолтой сэдэв бөгөөд өнөөдөр ч хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр байна.

30/07/2026

Хайртай бол хартай МУСК 2012он бүтэн..

29/07/2026

АЗ ЖАРГАЛ МУСК бүтэн.. #МонголКино

27/07/2026

Canva г ашиглаад хүссэн зургаа Photoshop шиг л янзал ☕️✅💻
Ai гэж бичээд 6/8 нд эхлэх Social Ai challenge дээ бүртгүүлээрэй!

27/07/2026

Үнэн гэж юу байдаг юм бэ?? 🤔

27/07/2026

ТУНГАЛАГ ТАМИР 3 МУСК 2020он.. #Монгол #Кино

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bolor tsom posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share