Зорчигч тээвэр тав

Зорчигч тээвэр тав Нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын өндөр жишигт хүргэж салбарын тэргүүлэгч байхад оршино.

13/08/2026

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08...
13/08/2026

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
✅Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон.
✅Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
🚌 2026.08.17-ны 06:00 цагаас эхлэн Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах

13/08/2026
13/08/2026

[English below]
🌎🚌КОП17-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны маршрут, нэмэлт зогсоолын зохион байгуулалтыг мөн хэрэгжүүлнэ. Иргэд та бүгдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох татгалзаж нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь, замын түр зохицуулалтын мэдээллийг урьдчилан авч эдгээр цөөхөн өдрүүдэд зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг зөвлөж байна.
Цөлжилт, ган, газрын доройтол нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилт юм. Энэ асуудлыг хэлэлцэх олон улсын чухал арга хэмжээ болох КОП17-ын үеэр дэлхийн анхаарал Улаанбаатар хотод төвлөрнө.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

------------------------------------------
🌎🚌Temporary traffic and parking arrangements will be implemented on certain roads and parking areas during COP17. To reduce traffic congestion and make travel easier for citizens, public transport accessibility will be increased, including short-route bus services and additional bus stop arrangements. Citizens are advised to avoid using private vehicles where possible, to check public transport routes, schedules, and temporary traffic arrangement information in advance, and to plan their travel during these few days.
Desertification, drought, and land degradation are challenges facing not only Mongolia, but the entire world. During COP17, an important international event where these issues will be discussed, global attention will be focused on Ulaanbaatar.
Therefore, we call on all citizens to be patient and courteous regarding the temporary traffic arrangements, and to plan their travel in advance.
RESTORING LAND
RESTORING HOPE

13/08/2026

🪾COP гэж юу вэ?

🤝🚌НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААС 5 ЧИГЛЭЛД 60 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭМандаттай зочид, төлөөлөгчдөд зориулсан автобусны чиглэл, з...
11/08/2026

🤝🚌НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААС 5 ЧИГЛЭЛД 60 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
Мандаттай зочид, төлөөлөгчдөд зориулсан автобусны чиглэл, зочид буудлын зогсоол болон цагийн хуваарийг QR кодоор харна уу.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
See le

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны...
11/08/2026

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй.
Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй

🌎“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ула...
11/08/2026

🌎“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр дээрх авто замуудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00 цагаас 21:00 цагийн хооронд хязгаарлана.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

10/08/2026

[English below]
ШИЙДЭЛ
🪾Хөрс бол хүнс, ус, амьдралын үндэс болсон амьд экосистем. Хөрсний доройтол, цөлжилт нь хүн ба байгаль хоорондын тэнцвэр алдагдаж буйн илрэл юм.
ХӨРСӨӨ ХАМГААЛНА ГЭДЭГ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛНА.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЬЕ

-----------------------
SOLUTION
🪾Soil is a living ecosystem: the foundation of our food, water, and life. Soil degradation and desertification are signs of a growing imbalance between people and nature.
PROTECTING OUR SOIL MEANS PROTECTING OUR FUTURE.
RESTORING LAND
RESTORING CLIMATE

10/08/2026

[Mongolian below]
🤝🚌100 ADDITIONAL BUSES TO OPERATE ON 17 ROUTES
To support transportation for accredited guests and delegates attending UNCCD COP17, 100 additional buses will operate on 17 routes, providing scheduled services between designated hotels and the conference venue.

Dear UNCCD COP17 participants, please scan the QR code to view bus stops and schedules.

RESTORING LAND
RESTORING HOPE


----------------
🤝🚌17 ЧИГЛЭЛД 100 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
КОП17-д оролцох мандаттай зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор 17 чиглэлд 100 нэмэлт автобус ажиллаж, зориулалтын зочид буудлууд болон хурлын талбай хооронд урьдчилан гаргасан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

Эрхэм хүндэт КОП17-д оролцогч та бүхэн автобусны зогсоол болон цагийн хуваарийг QR код уншуулан харна уу.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Зорчигч тээвэр тав posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share