Багахангай дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/JDUDTuv

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Багахангай дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/JDUDTuv

Багахангай дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/JDUDTuv Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Багахангай дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/JDUDTuv, Market Research Consultant, bagakhangai duureg, Ulaanbaatar.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалтанд хамруулах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, Бизнес инкубатор буюу бойжуулах үйлчилгээ үзүүлэх

Мэдээлэл 2026-50"НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2026" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖...
18/08/2026

Мэдээлэл 2026-50
"НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2026" АРГА ХЭМЖЭЭНИЙ
НЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠕᠐
︽ᠨᠡᢉᠦᠳᠡᠯᠴᠢᠨ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠹᠧᠰᠲ᠋ᠢᠸᠠᠯ᠆᠒᠐᠒᠖︾ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠷᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃

Мэдээлэл 2026-49НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР2026.07.31 өдөрБагахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд Жижүүрийн...
31/07/2026

Мэдээлэл 2026-49
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026.07.31 өдөр
Багахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд Жижүүрийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага:
 Бүрэн дундаас дээш боловсролтой
 25-35 настай
 Эрэгтэй хүн
 Харилцааны соёлтой, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
 Хариуцлагатай нягт нямбай
 Хорт зуршлилгүй
 Цаг баримтлах
 Спортын тодорхой хэмжээний ур чадвартай байх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
 Хариуцсан объектын бүрэн бүтэн байдалд хяналт тавих
 Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг хангах

Бүрдүүлэх материал:
 Төрийн албан хаагчийн анкет
 Иргэний үнэмлэхний хуулбар
 Ажилд орохыг хүссэн өргөдөл
 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь
Холбогдох утас: 70491318, 88035704, 86091074

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠙
ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷ
᠒᠐᠒᠖᠂᠐᠗᠂᠓᠑ ᠡᠳᠦᠷ
ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠥᠪ ᠲᠦ ᠵᠢᠵᠢᢉᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠪᠤᠨᠠ᠃ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ:
 ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠᠢ
 ᠒᠕᠆᠓᠕ ᠨᠠᠰᠤᠲᠠᠢ
 ᠡᠷᠡᢉᠲᠡᠢ ᢈᠦᠮᠦᠨ
 ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠣᠶᠤᠯ ᠲᠠᠢ᠂ ᠪᠠᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ
 ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠨᠢᠭᠲᠠ ᠨᠢᠮᠪᠠᠢ
 ᠬᠣᠣᠷᠠᠲᠤ ᠵᠤᠷᠰᠢᠯᠠᠯ ᠦᢉᠡᠢ
 ᠴᠠᠭ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ
 ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ
ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ:
 ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠣᠪᠶᠧᠻᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠦᠲᠦᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ
 ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠥᢉᢉᠦᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ

ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ:
 ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠨ᠋ᠻᠧᠲ
 ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ
 ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠬᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠰᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ
 ᠔ᠬ᠖ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠲᠡᠢ ᠴᠡᢉᠡᠵᠢ ᠵᠢᠷᠤᠭ ᠒ ᠬᠤᠪᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠤᠲᠠᠰᠤ: ᠗᠐᠔᠙᠑᠓᠑᠘᠂ ᠘᠘᠐᠓᠕᠗᠐᠔᠂ ᠘᠖᠐᠙᠑᠐᠗᠔

29/07/2026

2026.07.28-ны өдрийн тархалтын сургалт

Мэдээлэл 2026-48“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивали наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болноМонгол Улсын соёлын биет бу...
28/07/2026

Мэдээлэл 2026-48
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивали наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Мэдээлэл авах утас: 99006057, 86091074

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠘
“ᠨᠡᢉᠦᠳᠡᠯᠴᠢᠨ” ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠹᠧᠰᠲ᠋ᠢᠸᠠᠯ ᠨᠠᠢᠮᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠆᠒᠓᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠪᠣᠯᠤᠨᠠ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠡᠲᠦ ᠪᠤᠰᠤ ᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠵᠦᠶᠢᠯ᠂ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠦᢈᠦᠢ “ᠨᠡᢉᠦᠳᠡᠯᠴᠢᠨ” ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠹᠧᠰᠲ᠋ᠢᠸᠠᠯ ᠢ᠋ ᠢᠷᠡᢈᠦ ᠨᠠᠢᠮᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠆᠒᠓᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨᠠ᠃ ᠲᠤᠰ ᠹᠧᠰᠲ᠋ᠢᠸᠠᠯ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠪᠤᠢ ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠡᠲᠦ ᠪᠤᠰᠤ ᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠰᠢᠲᠦᠯᠴᠡᠵᠦ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠠᠷᠭᠠ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠᠲᠠᠢ᠃ ᠮᠥᠨ “ᠨᠡᢉᠦᠳᠡᠯᠴᠢᠨ” ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠹᠧᠰᠲ᠋ᠢᠸᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠲᠤᠭ᠂ “ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠥᠷᠲᠡᢉᠡ”, “ᠨᠡᢉᠦᠳᠡᠯᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ: ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ” ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠠᠯ᠂“ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠣᠭᠤᠯᠠᠨ ᠤ᠋ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ”, “ᠵᠢᠵᠢᢉ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ” ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠷᢉᠡᠴᠡᢉᠡ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠡᠲᠦ ᠪᠤᠰᠤ ᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠨᠢᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠦᠵᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠹᠧᠰᠲ᠋ᠢᠸᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠥᠪᠯᠡᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠴᠢᠳ ᠠ᠋ᠴᠠ ᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠰᠢᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠳᠠᠭ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠠᠢ

Мэдээлэл 2026-47Багахангай Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс байгууллагын ажилтан, албан хаагчдын гал түймрийн аюулаа...
28/07/2026

Мэдээлэл 2026-47
Багахангай Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс байгууллагын ажилтан, албан хаагчдын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гар унтраагуур ашиглах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааны зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтэстэй хамтран тархалтын сургалт зохион байгууллаа.
✅Сургалтын үеэр гал түймэр болон бусад болзошгүй аюул, ослын үед хэрхэн зөв ажиллах, анхан шатны арга хэмжээ авах, байгууллагын хэмжээнд мөрдөх аюулгүй ажиллагааны дэглэм, галын аюулгүй байдлын шаардлага, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зөв ашиглах талаар онол, практик хосолсон мэдлэг, мэдээллийг өгч, оролцогчдын сонирхсон асуултад мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж хүргэлээ.
✅Хамтран ажиллаж, үнэтэй мэдлэг, туршлагаа хуваалцан сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан Онцгой Байдлын Хэлтэс Багахангай 👨‍🚒хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠗
ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠯ ᠲᠦᠶᠢᠮᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ᠭᠠᠷ ᠤᠨᠲᠠᠷᠠᠭᠠᠭᠤᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ✅ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᠭᠠᠯ ᠲᠦᠶᠢᠮᠡᠷ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠣᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠠᠶᠤᠯ᠂ᠣᠰᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠵᠥᠪ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠠᠪᠬᠤ᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉᠯᠢᠮ᠂ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ᠂ ᠭᠠᠯ ᠤᠨᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠭᠠᠵᠢ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠥᠪ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠣᠨᠤᠯ᠂ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠥᢉᠴᠦ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᢈᠦᠷᢉᠡᠯᠡ᠃ ✅ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ᠂ ᠦᠨᠡᠲᠡᠢ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ ᠪᠠᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠷᠡ ᠳ᠋ᠦᠩᠲᠡᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ 👨 🚒ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠠᠷᠬᠠᠯ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᠵᠦ᠂ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠦᠶᠢᠯᠡᠰ ᠲᠦ ᠨᠢ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠪᠦᢈᠦᠨ ᠢ᠋ ᢈᠦᠰᠡᠨ ᠢᠷᠦᢉᠡᠶᠡ᠃

Мэдээлэл 2026-46Ногоон байгууламжийн өнгө үзэмжийг сэргээх, иргэдийн дунд түгээмэл тохиолддог амьсгалын замын харшлаас у...
27/07/2026

Мэдээлэл 2026-46
Ногоон байгууламжийн өнгө үзэмжийг сэргээх, иргэдийн дунд түгээмэл тохиолддог амьсгалын замын харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчид шарилж, хөл газрын ургамалын цэвэрлэгээ зохион байгууллаа.

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠖
ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠩᢉᠡ ᠦᠵᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠲᠦᢉᠡᠮᠡᠯ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠳᠠᠭ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠰᠢᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠰᠢᠷᠠᠯᠵᠢ᠂ ᢈᠥᠯ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠡᠪᠡᠷᠯᠡᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃

Мэдээлэл 2026-45“Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” зорилтот жилийн хүрээнд дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ, ХХҮГ, Соёлын ордноос хамтр...
23/07/2026

Мэдээлэл 2026-45
“Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” зорилтот жилийн хүрээнд дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ, ХХҮГ, Соёлын ордноос хамтран дүүргийн бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил, хөдөлмөрч хүмүүсийн ур чадвар, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Багахангайн гоёо-2026” хувцас загварын үзэсгэлэн, загварын шоуг 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд 7 хувцас урлаачийн 214 бүтээлийг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл – соёл, урлагийн хувцас”, “Чөлөөт хувцас”, “Монгол үндэсний дээл, хувцас” гэсэн 3 үе шаттайгаа зохион байгуулагдаж, дуудлага худалдаа болон азтан тодрууллаа.
Арга хэмжээний үеэр БНСУ-ын соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа дэргэдэх “К” аялал жуулчлалын холбооны уран бүтээлчид болон дүүргийн Соёлын ордны хамтарсан тоглолт, СТА дуучин Т.Ганбүргэд ба түүний Ахан дүүс хамтлаг оролцож ая дуугаа өргөлөө.
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠕
“ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ” ᠵᠣᠷᠢᠯᠲᠠᠲᠤ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢ‍᠂ᠳᠠ‍᠂ᠲᠡ‍᠂ᠭᠠ‍᠂ᠵᠢ‍᠂ᠳᠤ‍᠂ᠦ‍᠂ᠳ᠋ᠦ‍᠂ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠦ‍᠂ᢉᠡ‍᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠳᠤᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯᠴᠢ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢᠴᠢ ᢈᠦᠮᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠥᠪ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ “ᠪᠠᠭᠠᠬᠠᠩᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠶᠤᠭᠠ᠆᠒᠐᠒᠖” ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ᠂ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠱᠣᠤ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠗ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ ᠤᠷᠠᠯᠠᠭᠠᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠔ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯ ᠢ᠋ “ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯᠴᠢ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ – ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ”, “ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ”, “ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠳᠡᠪᠡᠯ᠂ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ” ᢉᠡᠰᠡᠨ ᠓ ᠦᠶᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠳᠠᠭᠤᠳᠠᠯᠭᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠵᠠᠲᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᠪᠦ‍᠂ᠨᠠ‍᠂ᠰᠤ‍᠆ᠤ‍ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ “ᠻ” ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠷᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯᠴᠢᠳ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠳᠤᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ᠰᠲ᠋ᠠ ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ ᠲ‍᠂ᠭᠠᠩᠪᠦ᠋ᠷᢉᠦᠳ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠰ ᠬᠠᠮᠲᠤᠯᠢᠭ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ ᠠᠶᠠ ᠳᠠᠭᠤᠤ ᠪᠠᠨ ᠡᠷᢉᠦᠯᠡ᠃ See less

Мэдээлэл 2026-43Дэлхийн Жижиг, дунд үйлдвэрийг өдрийг тохиолдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн "SME DAY-2026" үзэсгэ...
23/07/2026

Мэдээлэл 2026-43
Дэлхийн Жижиг, дунд үйлдвэрийг өдрийг тохиолдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн "SME DAY-2026" үзэсгэлэн худалдаа 2026.05.12-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж дүүргийн бичил бизнес эрхлэгч 7 иргэн урласан бүтээлүүдээрээ оролцсон.
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠓
ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠵᠢᠵᠢᢉ᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ «SME DAY᠆᠒᠐᠒᠖︽ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠ ᠒᠐᠒᠖᠂᠑᠒᠆᠑᠔᠆ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠰᠦᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠲ… See more

Мэдээлэл 2026-41Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЖДҮДТ-өөс албан хаагчдын хүүхэд багачуудад хүнд...
23/07/2026

Мэдээлэл 2026-41
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЖДҮДТ-өөс албан хаагчдын хүүхэд багачуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд АХА, Эрдэнэсийн эрэлд, Үг эвлүүлэх, Standoff гэсэн 4 тэмцээнийг зохион байгуулж 21 хүүхэд хамрагдсан.
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠒᠐᠒᠖᠆᠔᠑
ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠵᠢ‍᠂ᠳᠤ‍᠂ᠦ‍᠂ᠳ᠋‍᠆ᠡᠴᠡ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠪᠠᠭᠠᠴᠤᠳ ᠲᠤ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠯ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠬᠠ᠂ ᠡᠷᠳᠡᠨᠢᠰ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠢᠯ ᠳ᠋ᠦ᠂ ᠦᢉᠡ ᠡᠪᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ Standoff ᢉᠡᠰᠡᠨ ᠔ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠒᠑ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠃ See less

Address

Bagakhangai Duureg
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Багахангай дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/JDUDTuv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share