дорнод экскаватор газар шорооны ажил

дорнод экскаватор газар шорооны ажил Э Чулуунбаатар

06/08/2026

⚡️Эмүжин: Зүгээр нэг дараалалд зогсохгүй ээ, зүгтэй дугаарлана.

За өнөөдөр миний бензинд дугаарлах өдөр. Нөхцөл байдлыг ойлгох гээд салхи Даймаа, далдгар Даймаа, АҮЭБ-ын сайд Г. Дамдиннямын хоёр өдрийн лайв мэдээллийг нөхөж сонслоо, ойлголт авлаа. Өмнө нь бид бензин түлшний хомсдолд оронгуутаа төр рүүгээ хардаг, төрийн холбогдох албан тушаалтнууд нь ийм тодорхой мэдээлэл өгч байгаагүй юм байна аа. Нэг л их төрийн нууц шиг ойлгогдоод, өнөө хэд ч амаа тас жимийж, аймаар том хавтас сугавчлаад өрөөнөөс өрөөний хооронд өрөөлдөөд гүйгээд байдаг, бид ч таг дүлий таамаг дунд найдах, горьдох, үзэн ядахын завсар найгүй их манан дунд үлддэг байжээ. Дамдиннямын өгсөн мэдээллүүд бүх талаар нээлттэй, дээр нь ойрын хэдэн жилийг базсан, 2028 он болон түүнээс хойших нөхцөл байдлын дүр зургийг багтаасан байлаа.

#1. Монголчуудын бензин түлшний хэрэглээ жил бүр 15.0 хувиар өсч иржээ. Нийт хэрэглээний 83 хувийг говийн болон төвийн бүсийнхэн эзэлдэг. Баруун аймгууд 8.0 хувь, зүүн аймгууд 5.0 хувь, хангайн бүсийнхэн 2.0 хувь, хойд бүс 2.0 хувийг нь хэрэглэдэг. Уул уурхайн салбар тэлж байгаа учраас цаашдаа эл хэрэглээ бүүр нэмэгдэнэ.

#2. Монгол Улс 2025 онд нийт 3.0 сая тн газрын тос хэрэглэжээ. 2026 оны эхний долоон сард 1.7 сая тн газрын тос шатаасан байна. Нийт хэрэглээний 63.5 хувийг дизель түлш, 30 хувийг АИ92 төрөл, үлдсэн нь бусад тос тосолгоо.

#3. Бензин түлш импортлох 178 аж ахуйн нэгж байдаг. Бөөний худалдаа эрхлэх эрхтэй 195 нэгж, жижиглэнгийн 193 нэгж бий боловч үүний 20 орчим нь л газрын тос импортлох бүх боломжийн төлөө зогсолтгүй ажилладаг.

#4. Монгол Улсад шатахууны 117 агуулах, шатдаг хийн 122 агуулах байдаг бол 1554 шатахуун түгээх станц ажилладаг.

#5. Үе үеийн Засгийн газрууд мөрийн хөтөлбөртөө шатахууны нөөцийн савтай болно гэж цагаан дээр хараар бичдэг боловч өнөөг хүртэл биелүүлсэн нь үгүй. Харин Учралын Засгийн газар нөөцийн савтай болохын тулд Шатахууны зохицуулалтын тухай хууль санаачлан батлуулж, улмаар Дамдиннямын ахалсан яам улсын хэмжээнд байнгын гурван сарын нөөцтэй болох зорилт тавин ажиллажээ. Үүний тулд 300 мянган мкуб-н багтаамжтай 22 агуулах шинээр барихаар 2025.12.30нд төсвөө батлуулж, өдгөө 18 аж ахуйн нэгж 22 байрлалд ажлаа эхлүүлжээ. Дараа жилийн өдийд хоёр сарын нөөцийн савтай болсон байна, 2028 оны дундуур бүх агуулах сав ашиглалтанд орсон байна.

#6. Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлэлийг нь тавьсан Нефть боловсруулах үйлдвэр 2025 оны 5-р сард шийдэл байхгүйгээс бүрэн зогссон байдалтай байсныг гацаанаас гаргажээ. Үүний тулд Гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хууль батлуулж, улмаар жил тутмын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг зогсоосноор эдүгээ том оврын нэрэлтийн тоног төхөөрөмжүүдээ татан авч байгаа ажээ. Энэ хурдаараа 2028 онд ашиглалтанд орно.

#7. Уг Нефть боловсруулах үйлдвэрийг хэрхэн түүхий эдээр хангах вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд Петрочайнатай 30 жил үргэлжилсэн маргааныг шийдсэн, тус компани манай Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороход түүхий эдээр хангах бэлтгэлээ бичиг цаасны шатанд эхлүүлжээ. Мөн АҮЭБ-ын яамнаас 16 хайгуулын талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Ер нь бол дотоодоосоо олборлоно, олборлосноо дотооддоо боловсруулахаар шуударчээ.

#8. Казакстан гурван үйлдвэртэй, одоохондоо манайд өгөх боломжгүй, өөрсдөө хомсдолтой байгаа. 2028 онд дөрөв дэх үйлдвэрээ ашиглалтанд ормогц Монголд өгнө гэж амлажээ. Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бензин импортлох асуудал хүчтэй яригдаж, одоо ложистик тээврийн зохицуулалт хийгдэж байгаа, өмнө нь авч байсан учраас зөөвөрлөн тээвэрлэх боломжтой. Энэ сарын сүүлээр эхнийх нь орж ирнэ. Хятад улс нийт дотоодын хэрэглээнийхээ 85 хувийг гаднаас авдаг. Ираны дайн, Ормузын хоолойн гацаанаас үүдэлтэй өөрсдөө хүнд байгаа боловч Монгол руу ачуулсан эхний нийлүүлэлт өдгөө Замын Үүд дээр ирсэн, өргөн нарийн царигийн зөрүүнээс болон түр саатсан. ОХУ дотоодын 78 муждаа нэг машинд 30л хүртэл олгох хязгаарлалттай, газрын тосны 16 үйлдвэр нь ажиллагаагүй болсон, экспортын хатуу хориг тавьсан, онгоцны түлшээ 100 хувь гаднаас авч байгаа боловч манай хэрэглээг илүүчилнэ гэж амласан, нефтийн аж ахуйн нэгжүүддээ Монголд бензин түлш нийлүүлэх чиглэл өгчээ.

#9. За энэ мэтийн маш тодорхой мэдээллүүдийг сонслоо. Энэ салхи Даймаа, далдгар Даймаагаас л салахгүй юм шүү, салхи шиг байх чинь бас ашигтай, яг одоо бол хэрэгтэй байна. Гүзээгээ чирж, хоолойгоо засч янцагласан, ширэн гутал элэгдтэл наагуур цаагуур далчийтал гүйх нь байтугай, ширээний араас босдоггүй бас нэг хүнд сурталтай сайдтай болмооргүй байна. Түрүү, түрүүчийн Засгийн газрууд ингэж ажилласан бол өдийд нөөцийн савтай, Нефтийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ угсраад дуусч байхгүй юу.

#10. За гарч ээлжит өдрийн дараалалдаа явлаа, нөхцөл байдлыг ойлголоо, нийтийн тээврийн асуудлаа Пүрэвдавга нь сайжруулаад, эргэлт маршрут энэ тэрээр дэмжээд өгөөрэй, угаасаа заримдаа бүсээ чангалах нь тодорхой юм байна. Нөгөө түмэн адуу, үхэр сарлагаа анжис, тэрэг хөллөхөд сургамаар юм байноооо, 2028 он хүртэл зай ч байна, лай ч байна. Хэсэгтээ бүсээ чангалж байгаад дотоодын олборлолт, үйлдвэрлэлтэй болох нь л чухал юм байна.

05/08/2026

П.Бадарч: Би нэг л зүйлийг захимаар санагддаг

Эх орноо л сайхан хайрлаж байгаарай. Эх орон гээд л нэрлээд байгаа болохоос биш яагаад "орон" гэдэг үгийн өмнө "эх" гэдэг үг байдаг учрыг бүү мартаарай...

Эх орноо хайрлана гэж хэлний үзүүрт гарч байдаг үг биш зүрхний угт байдаг. Тийм л хайрыг "эх орноо хайрлах "гэж нэрлэдэг юм шүү. Үүнийг л бүү мартаарай...

14/07/2026

Address

Дорнод Хэрлэн сум
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when дорнод экскаватор газар шорооны ажил posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share