05/07/2026
Японы телевизээр цацагдсан нэвтрүүлэг.
Телевизээр мэдээллэснийг тоймлож энд товч оруулж байна. Монгол улс байгалийн асар их баялагтай мөртлөө иргэдийн амьдрал нь туйлдаж, ялангуяа залуучууд нь эх орноосоо дүрвэж байна. Ажилгүйчүүдийн тоон үзүүлэлт маш өндөр! Залуучууд томоохон жагсаал цуглаан хийсэн ч эрх баригчид нь арга хэмжээ авдаггүй, дүлий дүмбий. Хүний эрх, ардчиллын үзэл санаанууд бүдгэрч байгаа. Монгол улсыг дэмжиж Япон улс он удаан жил тусламжийн гараа сунгаж ирсэн. Харин цаашид яавал зохилтой вэ?
Байгалийн баялагийн үнэ цэнийг иргэддээ хүртээж чадахгүй байгаа нь асуудлын гол нь байна! Дэлхийн банкны судалгаагаар Монголын 11 хүний нэг нь гадаадад гарч ажиллаж, гэр бүлээ тэжээж байна. 2021 он гэхэд 97991 монгол хүн Солонгос, Орос, Чех, Хятад зэрэг орнуудад ажил хийхээр явсан байна.
Монголын залуучууд ядуурал руу гулсаж байна гэх мэт улалзтал авч байна. Залуучуудын ядуурал, авилгал хээл хахуулийн эсрэг Татар хамтлаг ая дуугаар дамжуулж нийгэмд нөлөөлөл үзүүлэх оролдлого хийж байгааг бас үзүүлэв. Телевизийн дэлгэцэн дээр гарсан зарим тоо баримт, мэдээллийг зураг болгон орууллаа.
Ч. Куланда
------------------