Одоо цаг сонин

  • Home
  • Одоо цаг сонин
Call

Одоо цаг сонин Монголын чөлөөт хэвлэл

ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ БУХЛЫГ ХАРААГҮЙ АН-ЫН ДАРГА ШИВШИГ БОЛОВ  Өнөөдөр БШУ-ны сайд сайд Б.Энх-Амгалан АН-ын дарга О.Цогтг...
16/09/2026

ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ БУХЛЫГ ХАРААГҮЙ АН-ЫН ДАРГА ШИВШИГ БОЛОВ

Өнөөдөр БШУ-ны сайд сайд Б.Энх-Амгалан АН-ын дарга О.Цогтгэрэлийн хуурамч улстөржилтийн цаадах булхай луйврыг зах зухаас нь дэлгэв. Сайд Б.Энх-Амгалан:
-Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг кингс” сургуулийн ойролцоо Баянхошууны улсын гурван сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Бид “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн удирдлага улсын сургуулийн хичнээн хүүхэд сургаж болох талаар судалгааны ажил хийсэн. Гэвч “Их засаг кингс” сургуульд “Улсын сургуультай хамтарч ажиллахгүй” гэж эрс татгалзсан. Үүнээс болж Баянхошуунд амьдардаг 500 хүүхэд, тэдний ирээдүй, гэр бүл нь хохирч байна. Сэтгүүлчид та нар дотор Баянхошууны сургуулиуд 3 ээлжээр яаж ачаалалтай хичээлэлдэг тухай сурвалжилж, тэнд очиж эцэг эх, сурагч, багштай уулзсан хүн байна уу? /Хэн ч дуугарсангүй/ Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар явж байгаа АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл яг энэ хөтөлбөрийн хүрээнд түүний хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбумын санхүүжилт авсан байна. Ерөнхий сайд нь төрөөс хамаарал бүхий сургуульдаа санхүүжилт авахгүй гэхэд АН-ын дарга нь “Тесо” группын хоёр цэцэрлэгтээ төрөөс санхүүжилт аваад явж байгаа нь шударга ёс юм уу? АН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Хувийн сургуульд цэцэрлэг төрөөс санхүүжилт авах нь буруу” гээд ярилцага өгчээ. Л.Гантөмөр ямар нүүрээрээ ийм ярилцлага өгдөг байна аа. Түүний хамаарал бүхий “Глобал” сургууль төрөөс удаа дараа санхүүжилт авсан. Үе үеийн АН-ын дарга нар төрөөс өөрийн хувийн хэвшилдээ санхүүжилт авч байсан хэмээн мэдэгдэв. Үүний хариуд яаран сандран, ээрч мууран О.Цогтгэрэл мэдэгдэл хийж өөрийгөө цайруулах гэсэн биш сайд Б.Энх-Амгалангийн ярьсан зүйл үнэн болохыг батлачихав.
Сөрөг хүчний удирдагч байхдаа О.Цогтгэрэл төр, төсвийн мөнгийг хувийн хэвшилдээ хамаж байгаа хүн эрх баригч намын тэргүүн, Ерөнхий сайд болвол яаж шунан дайрах нь ойлгомжтой. Түүний хувьд “Тесо” группын хоёр цэцэрлэгтээ төрөөс 1.3 тэрбумын санхүүжилт авсан нь зөвхөн мөсөн уулын орой юм. 2024 оноос хойш МАН-ын засаг гурав солигдсон, эндээс улстөрийн хамгийн их ашиг хонжоо олсон хүн нь Одонгийн полдгор хүү. Ухвал улсаас авсан тендер, санхүүжилт нь хэдэн зуун тэрбумаар яригдана. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа улстөрд хоёр үзүүртэй зүү шиг ажиллаж, амин хувь, ар талын бизнесаа босгочихсон. Жишээ нь өнгөрсөн 2025 оны хавар О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн Засаг огцроход АН-ын гишүүдээр дэнчин тавьж, үүний шанд Ерөнхий сайд Г.Занданшатараас улсын сургуулийн үдийн цай хөтөлбөрт сүү өгөх тендерийг өөрийг болгож чадсан байдаг. Таван сарын дараа Г.Занданшатарын Засгийг унагах Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлд О.Цогтгэрэл хамжигчаар оролцож, АН-ын үнэт зарчим, үзэл санааг шалан дээр унагаж байсан нэгэн. Ингэж хурдан үзэл санаа нь өөрчлөгдсон О.Цогтгэрэлийн хувьд ард нь асар их мөнгө, эрх мэдэл явж байсан нь тодорхой. Хэрэвзээ АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригчидтай сүлбэлдэж, амин хувьдаа тэрбумын санхүүжилт авсан бол намын гишүүд нь өдийд барьж идэх байсан нь лавтай. Ийм нэг цайчихсан, шуналын дэв болсон хүн АН-ын тамга, УИХ-ын сөрөг хүчний бүлгийн дарга сэтрээр МАН-ын засагтай наймаалцаж явна. Цаг алдаагүй дээрээ АН-ын мянга мянган шударга, гишүүд нэгдэж О.Цогтгэрэл мэтийн наймаачдаасаа салах цаг болсныг сануулж байна.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨЕрөнхий сайд Н.Учрал дөнгөж сая сүүлийн...
16/09/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Ерөнхий сайд Н.Учрал дөнгөж сая сүүлийн үед үүсээд байсан улстөрчид болон хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэлээ.

ХЯТАДАД АЛГУУРХАН УУСАХ СИБИРЬТоймч Б.Билгүүнзаяа   Орос улс яг одоо эдийн засгаараа Хятадаас бүрэн хараат болох зам руу...
15/09/2026

ХЯТАДАД АЛГУУРХАН УУСАХ СИБИРЬ

Тоймч Б.Билгүүнзаяа
Орос улс яг одоо эдийн засгаараа Хятадаас бүрэн хараат болох зам руугаа эргэлт буцалтгүй орчихоод байна. Олон улсын хоригоос болоод Орост Европын зах зээл бүрэн хаагдсан тул тэдэнд Хятадаас өөр найдах найдвартай түнш үлдээгүй. 2026 оны эхний 8 сарын байдлаар Орос, Хятадын худалдаа 185 тэрбум доллар давж дээд хэмжээндээ хүрээд байна Оросын урьд нь Европ дахь хамгийн том түнш байсан Германтай хийдэг байсан жилийн дээд худалдаа нь ердөө 101 тэрбум байсан юм. Хятад одоо Оросын нефть, хийн 30 орчим хувийг ганцаараа худалдаж авдаг бол, Хятадын нийт экспортын ердөө 3-хан хувь нь Орос руу урсдаг. Энэ нь Хятад хүссэн үедээ Оросыг эдийн засгаараа хавчиж чадна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Оросын зах зээлээс Барууны авто машин, гар утас, тоног төхөөрөмжүүд гарахад тэр хоосон зайг Хятадын компаниуд 100 хувь нөхсөн. Бүр дайны зэвсэг үйлдвэрлэхэд ордог микрочип, нарийн технологийнхоо 90 орчим хувийг Орос одоо Хятадаас худалдаж авч байгаа. Хятад улс Оросыг дайны дараа өөрийнхөө түүхий эд нефть, хий, Сибирийн моддыг хямдхан нийлүүлдэг өөрий эдийн бүрэн хараат "Монгол Пакистан, Лаос" шиг улс болгох алсын хараатай бодлого хэрэгжүүлж байна.

Хэрэв Украин Барууны зэвсгээр Оросын хязгаарт цохилт өгч, Оросын арми эзэлсэн газруудаасаа ухрахад хүрвэл Путины эрх мэдэл нэр хүнд Кремль дотроо бүрэн унана. Оросын түүхэнд дайнд ялагдаж нэр хүндээ алдсан удирдагч хэзээ ч эрх мэдэл суудлаа авч үлддэггүй зүй тогтол бий. Энэ тохиолдолд Кремль дотор цэргийн эргэлт эсвэл дотоод хуйвалдаанаар түүнийг суудлаас нь зайлуулах боломж бий. Барууныхны хамгийн их айж зүрхшээж байгаа зүйл бол Путин уналаа ч гэсэн Орост ардчилал тогтохгүй. Харин ч түүний оронд дайныг илүү ширүүн, бүр цөмийн зэвсэг хэрэглэж хэмжээнд үргэлжлүүлэх сонирхолтой "үндсэрхэг үзэлтэй цэргийн генералууд тагнуулын бүлэглэл гарч ирнэ гэж үздэг. Дайны дараа Путин унасан ч бай унаагүй ч бай Орос улс Барууны хориг доор хэдэн арван жил орших учраас Хятадын эдийн засаг, технологийн хувьд бүрэн "Хараат" колони нь болох зам руугаа шуударчихсан. Орос улс Хятадын хувьд Америкийн эсрэг зогсох том "холбоотон" боловч харилцааны хувьд Хятад нь "эзэн ах", Орос нь "шавь дүү" нь болж хувирсан. Орос ингэж Хятадын хараат болох нь хажууд нь байгаа манай Монгол Улсын тусгаар тогтнолд аюултай. Өөрөөр хэлбэл, Монгол Улс "Бээжингийн эрх ашигт бүрэн нийцсэн нэгдмэл эдийн засгийн бүслэлт"-ээс хамааралтай болно гэсэн үг. Эдийн засаг, эрчим хүчний хувьд энэ нь бүр ч эмзэг тусна. Жишээ нь, манай нутгаар дайран өнгөрөх "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн төсөл дээр гэхэд л Хятад улс Оросын сул дорой байдлыг далимдуулан хийн үнийг хамгийн доод түвшинд хүртэл шахаж байгаа. Орост өөр сонголт байхгүй тул Бээжингийн бүх болзлыг хүлээж авахаас өөр аргагүй. Энэ үед манай улс хооронд нь транзит тээврийн өндөр төлбөр тохиролцох, ашигтай нөхцөл тавих дипломат хэлэлцээр хумигдана. Мөн манай 100 хувь Оросоос авдаг шатахуун, дизелийн нийлүүлэлт хүртэл цаад утгаараа Хятадын Оросоос худалдан авч буй нефтийн үнэ, бодлогоос шууд хамаардаг болж хувирна. Тэгэхээр Орос улс дайнаас болж суларч, Хятадын бүрэн хяналтад орох нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал геополитикийн тэнцвэрийг сүүлийн 100 жилд үзэгдээгүй хамгийн эгзэгтэй зангилаанд авчрах том сорилт болох нь гарцаагүй.

ТӨРӨӨР ТОГЛОХ “АХ ДҮҮС”-ИЙН КОНТЕНТ 20 МЯНГАН СУРАГЧИЙН ИРЭЭДҮЙГ ХОРЛООД ДУУСАВ   “Гучин бүлэг” гэдэг ч яг үнэндээ Л.Оюу...
15/09/2026

ТӨРӨӨР ТОГЛОХ “АХ ДҮҮС”-ИЙН КОНТЕНТ 20 МЯНГАН СУРАГЧИЙН ИРЭЭДҮЙГ ХОРЛООД ДУУСАВ

“Гучин бүлэг” гэдэг ч яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг дэмждэг 16 гишүүн Булган аймгийн “Уран тогоо” амралтын газарт Н.Учралын Засгийн газрыг унагах “кино зохиол”-оо жин тан болгоод ирсэн. Мэдээж, Н.Учралын Засгийн газрыг мултлах энэхүү кино зохиолыг Л.Оюун-Эрдэнэ бичиж, “Херо” Б.Баатар найруулан улс төрийн тайзнаа танил технологиор тавьсан ч түмэн олон үл итгэлээ. Киноны эхний хэсэгт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, АН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх нар туслах дүр бүтээв. БШУЯ-наас “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван ээлжээр хичээллэдэг улсын 38 сургуулийн ойролцоох хувийн сургуулиудад улсын сургуулийн сурагчдыг сургах судалгаа хийж, төсөл хөтөлбөр боловсруулжээ. Хувьсах зардалд төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах аж.
Яамны зүгээс өнгөрсөн тавдугаар сараас хойш 38 сургуулийн ойролцоох хувийн сургуулиудад тус бүрд нь судалгаа хийсэн байдаг. Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кингс” хувийн сургуулийн ойролцоох, гурван ээлжээр хичээллэдэг 62 дугаар сургуулиас 500 хүүхэд сургах судалгааны ажлыг долдугаар сард БШУЯ-ны мэргэжилтнүүд хийжээ. Гэвч “Их засаг кингс” сургуулийн удирдлагууд БШУЯ-нд хандаж, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөртэй хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Яамны судалгааны 600 хуудас бүхий материалаас “Их засаг кингс” хувийн сургуульд яамнаас судалгаа хийсэн ганц хуудас цаасыг сугалан авч, “Херо”-гийн зохиолын сценараар “сэвэв”. Төрийн нарийн Т.Ням-Очир нь “Манай яаманд дөрвөн хувийн сургууль хүсэлтээ өгсөн. Тэдний нэг нь ‘Их засаг кингс’ сургууль мөн” гэж сэтгүүлчдэд худал мэдээлэл тарааж, Н.Учралын Засгийг унагах кино сошиалд эрчээ авах байлаа. Мөн өдрийн үдээс хойш нэр дурдагдсан “Их засаг кингс”, “Шинэ санаа иннова”, “Империал” зэрэг дөрвөн хувийн сургууль ээлж дараалан мэдэгдэл хийж:
-Манай сургууль хэзээ ч БШУЯ-нд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүсэлт гаргаагүй. Сургуулийн нэр төрд халдаж, гүтгэсэн ТНБД Т.Ням-Очирыг шүүхэд өгнө гэцгээв.
Хоёр ч алхахгүй баригдсан Т.Ням-Очир тэр өдрийн орой дахин залруулга хийж:
-“Их засаг кингс” сургуультай хамтран ажиллах саналыг манай яам тавьсан. Гэвч тус сургууль хүлээн зөвшөөрөөгүй, бас манай яаманд ямар нэгэн хүсэлт өгөөгүй” гэв. Үүний дараа УИХ дахь АН-ын АА-ны дарга Б.Энхмөнх АТГ-ын өмнө баахан сүржигнээд, иссэн хоормог шиг попроод түмний шившиг болж, ажлаа өгч, гудамжинд гарав. Энэ талаар тус намын ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү “МАН-ынхан бие биеэ араас нь хутгалдаг кинонд манай Б.Энхмөнх үсрээд орчихлоо” гэж жиргэжээ. Өмнө нь “Херо”-гийн хар контентыг 2012–2020 онд нийгмээрээ хуулиран үздэг байсан үе ард хоцорчээ. “Херо” Б.Баатарын гүтгэлэгт кино явахаа больсон нь эндээс харагдаж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Булган аймагт Н.Учралын бөөрийг “сугалах” хорлонт технологи амжилт олсонгүй, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдгийг батлав. Их наяд, мега хулгайчдыг хамгаалан хана хэрэм шиг зогсож буй ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг нийгмээрээ эсэргүүцэж, хариуцлагад тооцохыг шаардав.Удган Б.Булнаа “шүгэл үлээж”, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд хэвлэлийн хурал зарлаж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль зөрчсөн, хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг нийгэмд хүргэв.
Сайд С.Амарсайхан нь эхлээд ах дүүсээ ШШГЕГ-т том, том албан тушаалд томилуулчихаад, сүүлдээ жолооч, хамаарал бүхий хүмүүсийнхээ эхнэр, хүргэнг хүртэл дарга болгуулжээ. Газрын дарга, генерал А.Намсамандыг дарамталж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог учраас сайд С.Амарсайхантай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэв. Үүнийг нь АН өлгөн авч, УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Н.Учралын Засгийн газарт итгэл үзүүлэх, С.Амарсайхан сайдыг огцруулах”-ыг шаардав. Гишүүн Ч.Лодойсамбуу “Н.Учрал залуу хүн байж үлбэгэр, сул дорой байж болохгүй. Улсаас 500 тэрбум төгрөг зувчуулчихаад Канадад лайв хийж явдаг Х.Нямбаатар, түүний хамсаатнуудад хариуцлага тооцох ёстой. Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах дээр АН-ын бүлэг санал нэгдсэн” гэв. Үнэн гутлаа үдэж байхад худал уул давдаг ч Н.Учралыг мултлахаар хийсэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатарын “Херо”-гийн хар кино өдөр өнгөрөх тусам үнэнд гүйцэгдэж байна. Харин С.Амарсайханы хууль зөрчсөн үйлдлүүд түүнийг сайдын суудлаас унагах нь тодорхой болжээ.
Булган аймгийн “Уран тогоо”-нд хэдэн нөхдөө дуудаж, хор зуурч, Засгийн газрыг унагах кино зохиол бичээд дийлээгүй Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг мэдээд “Н.Учралын Засгийн газрыг унагаж болохгүй. Би түүнийг дэмжинэ. Харин мега төслүүдээ хурдан хөдөлгөх хэрэгтэй” гэж төрийн ордноос том, том ярьж явна. Л.Оюун-Эрдэнэ бол “Дарга аа, дарга аа, та бол цаанаасаа дарга” гэж пялдаганаж байгаад араас хутга шаахдаа гаршсан нэгэн. Байдал биш болонгуут тэс өөр юм яриад арьсаа хамгаалж чаддаг явуургүй этгээд. Түүнийг ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Л.Оюун-Эрдэнэ мэдлэг, боловсрол муутай ч муу юмандаа маш сайн хүн” гэж оношилсон нь энэ.
Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нарын төрөөр тоглох кино зохиолын ачаар гэрт ойрхон хувийн сургуульд Кембрижийн хөтөлбөр эзэмших байсан 20 мянган хүүхдийн ирээдүй, 20 мянган гэр бүл хохирлоо. Ихэнх хувийн сургууль “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт хамрагдахгүй, хэтэрхий улстөржиж, үүнээс болоод сургуулийн нэр хүнд сэвтэнэ хэмээн татгалзжээ.

ИХ МОНГОЛЫН ЦЭРГИЙН ФЛОТ ЯПОН АРЛЫН ЗҮГ ДОВТОЛСОН НЬ  1274 оны намар аравдугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы ар...
15/09/2026

ИХ МОНГОЛЫН ЦЭРГИЙН ФЛОТ ЯПОН АРЛЫН ЗҮГ ДОВТОЛСОН НЬ

1274 оны намар аравдугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их, бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ.
Шиндугийн удирдсан Монгол цэргүүд өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шонө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр… Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ. Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлджээ. Хэдийгээр цөөн монгол цэрэг гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгүүр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэдгээр монгол эрс манай их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж, самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ.
Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй, цөөн хэдэн монгол цэрэгг үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байж таарахгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар… Хэрвээ Японы хааны ордныг эзэлж, эзэн эрхт шёогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, цэрэг армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, авхаалж самбаа, бодлого төгөлдөр эрсийн ажил билээ л. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаний их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга оргох сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгг чулуун хөшөө бүтээн, тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.
Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар агуу флот сүйрсний гол учир зөвхөн хар салхинд байсангүй бололтой. Далай тэнгист хар салхи төдийгүй элдэв догшин шуурга давалгаа болж л байдаг. Түүнийг урьдаас тааж мэдэхгүй тул үрэгдэх нь үрэгдэж, үлдэх нь үлдэж л байдаг. Тэр үеийн далайчид байгаль дэлхийн догшин ширүүнтэй тэмцэх ухааныг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байсан нь тодорхой. Гэлээ ч дийлэнх хэсэг нь эмгэнэлтэйгээр сүйрсний шалтгаан бол алсын аян дайнд зориулан усан онгоцны флотыг захиалан хятад, солонгос ажилчдаар хийлгэхэд итгэл эвдсэн хятад ажилчид их хааны флотын хөлөг онгоцнуудыг углуурга болон суурь доод эх биеэнд дутуу мөн гэмтэлтэй угсарсан нь далайн шуургыг тэсвэрлэлгүй олноор сүйрэх шалтгаан болжээ.
Хуурай газар байлдах тулалдахдаа хавтай монголын цэргийн дарга, даамлууд тэднийг харгалзан хянаж байсан ч нарийн учрыг яаж мэдэх билээ. Мөн тэнгис далайн бус эх газрын гол мөрөн, нууранд хөвөх зориулалттайгаар босгосон онгоц ч байв. Тэдгээр нь далайн шорвог усанд амархан элэгдэж мууддаг байсныг японы эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ дүнд 2000 онд тогтоосон байна.

АРД ТҮМЭНД САЙН МЭДЭЭ Ч АВЛИГАЧ УЛСТӨРЧДӨД МУУ МЭДЭЭ БОЛСОН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭЕрөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ашгийг Монго...
14/09/2026

АРД ТҮМЭНД САЙН МЭДЭЭ Ч АВЛИГАЧ УЛСТӨРЧДӨД МУУ МЭДЭЭ БОЛСОН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ашгийг Монголын ард түмэн хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээрийг хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Саймон Троттой хамтран шийдэж гарын үсэг зурж баталгаажуулав.
Ийнхүү 17 жилийн дараа хувь нийлүүлэгчийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг, нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадлаа. Өмнөх засгийн газрууд өнгөрсөн 17 жилийн турш хий дэмий л ярьж ирсэн бол энэ удаад Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтайгаа үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч, яриа хэлэлцээрийн зарчимаар шийдвэрлэж чадсан нь томоохон дэвшил юм.
Энэ бол өдрөөс өдөрт амьдрал ахуй нь доройтсоор байгаа Монголын ард түмэнд бол сайхан мэдээ. Харин зарим нэг хүнд энэ бол маш муу мэдээ болж байх шиг. Ялангуяа их наядаар нь идэж уусан улс төрийн томчууд, тэдний троллууд, өөрсдөө ийм гавъяа байгуулж чадаагүй зарим нэг хор шартай улс төрчид үүнд ихэд дургүйцэж, цахим ертөнцөөр Ерөнхий сайд Н.Учралыг доош нь хийсэн хар мэдээ урсгах болов. Яагаад гэвэл тэд өөрсдөө Оюутолгойгоос өч төчнөөн хандив тусламж хүртэж ирсэн. Ялангуяа үе үеийн УИХ-ын гишүүд сонгуулийн үеэр Оюутолгойгоос зохих ёсны хандив хүртэж байсан нь баримтаар нотлогдчихсон. Одоо харин ард түмэн ноогдол ашиг хүртэх болсонд тэдний зарим нь тун ч дургүй байх шиг. Зарим нэг нь үүнийг “Чихэрт хууртдаг Ерөнхий сайд” гэж даапаалж сууна. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Г.Уянгаас эхлээд ингэж хэлсэн хүн хэд хэд гарч ирэв. 30 их наядыг хүүхдийн чихэртэй зүйрлэж буй тэр хүмүүс бол дэлхий ертөнцөөс тасарчихсан хязгааргүй баян этгээдүүд байх шиг. Тэд саяхан л индэр дээрээс "Монголын баялаг бол ард түмнийх!" гэж сүртэйгээр хашгирч байсан. Гэвч цаагуураа бол ард түмний эрх ашгийг бодсон нь хэд билээ. Өчигдөрхөн Оюутолгойн тухай ярихдаа өөрсдийнхөө улс төрийн оноо, эрх ашиг, тохиролцоог урьтал болгож явсан хүмүүс өнөөдөр Монголын ард түмэнд очих өгөөжийн тухай ярихад хамгийн их дургүйцэж, улс төрийн тайзан дээр нэгэн сонин дүр зураг тодров. Өмнө нь өөрсдөө атгаж байсан боломжийн тухай дуугүй байсан хүмүүс өнөөдөр ард түмэн хүртэх боломжийн тухай ярихад хамгийн чанга дуугарч эхлэв. Тэдний шүүмжлэл үнэхээр Монголын эрх ашгийн төлөө юу, эсвэл өөрсдийнх нь хийж чадаагүйг бусад нь хийгээд эхэлмэгц юу юугүй бачуурсан улс төрийн атаа хорсол уу? Энэ асуултын хариуг цаг хугацаа аяндаа шүүгээд өгнө.
Хэрвээ нэгэн шинэ шийдэл Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх боломж нээж байгаа бол түүнийг зөвхөн “Хэн хийсэн бэ?” гэж харахаас илүүтэй “Монголд ямар ашиг авчрах вэ?” гэж асуух учиртай. Өөрийнхөө үед шийдэж чадаагүй асуудлыг хэн нэгэн шийдэх гэж оролдоход талархахаас илүүтэй алдааг нь хайдаг, чухамдаа мөнөөх нэгнээ дээшээ гарах гэхэд нь доош нь татаж унагадаг “Тамын тогооны үлгэр”-ийг санагдуулна.
Тэдний хувьд Оюутолгой бол зөвхөн уурхай төдий биш, Монголын улс төрийн рентген зураг. Тиймээс зарим нэг нь бачуураад байх шиг. Энэхүү рентген зурагнаас харахад зарим хүний яс ил гарч ирнэ. Заримынх нь ашиг сонирхол хөндөгдөж, холбоо сүлбээ нь тодорно. Улс төрд мөнгө орж ирэхэд мөнгө өөрөө нэр дэвшдэггүй. Харин шийдвэрүүдийн цаана сүүдэр болж үлддэг. Уулын гүнд нуугдсан эрдэнэсийг газрын хөрсөн дээр гаргах амархан мэт боловч түүний өгөөжийг ард түмэндээ хүргэх нь түүнээс ч хүнд сорилт байсаар ирсэн. Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн удирдлагуудтай уулзахдаа зөвхөн нэг уурхайн тухай биш, Монголын ирээдүйн тухай ярьжээ. Том төслийн цаана Монголын айл бүрийн амьдрал, хүүхэд бүрийн ирээдүй, улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг бодож суусан байх. Уулзалтын ширээний нэг талд дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, нөгөө талд Монгол Улсын эрх ашиг байлаа. Ярианы голд нэг л асуулт байв. “Монголын баялаг Монголдоо ямар өгөөжтэй үлдэх вэ?”
Энэ асуултын хариуг тодруулахын төлөө Ерөнхий сайд байр сууриа шулуухан илэрхийлж, Монголын талд илүү өгөөжтэй нөхцөлийг бий болгохыг зорьжээ. Ашигт малтмалын баялаг гэдэг зөвхөн газрын гүнд буй алт, зэс биш. Түүнийг зөв удирдаж чадвал сургууль, эмнэлэг, зам, ажлын байр, шинэ үйлдвэр, залуусын мөрөөдөл болж хувирна. Ийнхүү Оюутолгойн өгөөжийг Монголын ард түмэнд илүү ойртуулах чиглэлд хийсэн тохиролцоо нь нэг өдрийн улс төрийн үйл явдал биш, ирээдүй рүү чиглэсэн их бүтээн босголтын эхлэл болж үлдэх учиртай.
Тиймээс энэ удаагийн уулзалтын утга нь ердөө “Гэрээ хийлээ” гэх хэдхэн үгэнд багтахгүй. Баялагтай Монгол байхын зэрэгцээ баялгаасаа бодит өгөөж хүртдэг Монгол байх тухай юм. Чухамдаа Монголын талын эрх ашиг ширээний ард тод сонсогдож, Оюутолгойн өгөөжийг монголчуудын амьдралд илүү бодитоор хүргэх зорилго нэг алхмаар урагшлав. Үүнд Монголын эгэл жирийн иргэд маш их баяртай байна.

“АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР”-ИЙН ЭМГЭН ШИГ ШУНАЛТАЙ С.АМАРСАЙХАНЫГ ОГЦРУУЛЪЯ!  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.С.Пушкины “Алтан за...
14/09/2026

“АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР”-ИЙН ЭМГЭН ШИГ ШУНАЛТАЙ С.АМАРСАЙХАНЫГ ОГЦРУУЛЪЯ!

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн биш дээ. Арай дэндүү шуналын тулам юм аа. ШШГЕГ-ын дарга А.Нaмсаманд мань сайдынхаа ерэн есөн хүслийг гүйцээх гэж хэрдээ чардайсан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр ярьж байна. Ах дүүсийг нь цугийг нь дарга, даамал болгоод одоо нэг юм нэхэж, шаардахаа болих байх гэж бодсон гэнэ. Эндүүрчээ.

Тус яамны сайд “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг баярлалаа ч байхгүй, “Бас дахиад яв! Миний жолоочийн эхнэрийг заавал дарга болго!” гэж тулгажээ. Боловсрол нимгэн уг эмэгтэйг Засангийн “Төр хурх” амралтын дарга болгочихоод А.Нaмсаманд яс нь хавталзаж суусан бололтой, хөөрхий. Гэтэл сайд С.Амарсайхан “Жолоочийн ахыг дарга болгохгүй бол албан тушаалтай чинь ярина шүү!” гэжээ. Ахыг нь Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар тавив.
Хэд хоногийн дараа С.Амарсайхан “Бас дахиад яв. Байшин гуйгаад ир” гэдэг шиг “Манай найз Д.Дамдинцэрэн генералын хүргэн ахыг заавал дарга болгоодох” гэж сүрдүүлжээ. Гуйсан нөхрийг Төв аймагт бас ШШГ-ын хурган даргаар томилжээ, хөөрхий А.Нaмсаманд.
Харамсалтай нь С.Амарсайханы шунал хэзээ ч дууссангүй. Өөрийнх нь хамаарал бүхий компани улсад 4 сая ам.долларын өртэй, мөн улс төрд олон жил үй зайгүй найзалсан сайдынх нь компани 53 тэрбум төгрөгийн өртэй юмсанж. Тэрхүү шүүхийн шийдвэрээр батлагдсан их хэмжээний өрийг зохицуулахыг А.Нaмсамандаас шаардсан байна. Аргаа барсан А.Нaмсаманд алтан загасанд биш, ард түмэндээ хандан хэвлэлийн хурал хийж, шуналын дэв болсон сайдтайгаа хамтран ажиллахгүй, энэ нөхрийн асуудлыг хурдан шийдэж өгөөч гэж Засгийн газарт ханджээ. Арай л байна шүү, С.Амарсайхаан!
“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг аашилж, давраад, төрийн тусгай албан хаагчийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог хэн бэ? Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг сайдын суудлаас нь халж, жирийн нэг гишүүн болгохыг түмэн олон шаардаж байна. Тэр цагт С.Амарсайхан эвдэрхий тэвшээ түшээд зогсохгүй ч, эхнэр Ичкоогоо сугадаад гудамжаар энгийн иргэд шиг алхаж явахыг хармаар байна.

ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ ГҮТГЭСЭН Т.НЯМ-ОЧИРЫГ ХУУЛИЙН ӨМНӨ ДУУДАХААР БОЛЖЭЭБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Н...
14/09/2026

ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ ГҮТГЭСЭН Т.НЯМ-ОЧИРЫГ ХУУЛИЙН ӨМНӨ ДУУДАХААР БОЛЖЭЭ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хувийн сургуулиуд төрөөс дэмжлэг хүссэн тухай нэр бүхий сургуулиудыг олон нийтэд зарласны дотор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кингс скүүл” сургууль байсан нь олны бухимдлыг төрүүлсэн. Гэтэл түүний мэдээлэлд дурьдагдсан “Их засаг кингс скүүл” “Шинэ санаа иннова”, “Империал” сургуулиуд энэхүү мэдээллийг эрс няцааж, ямар нэгэн байдлаар дэмжлэг огт хүсээгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тав алхахгүй худал ярьж баригдахдаа бантсан Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Яамны зүгээс “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор зарим хувийн сургуульд улсын төсвөөс хувьсах зардлыг нь шилжүүлээд хүүхэд сургах асуудлыг тавьсан боловч тэд татгалзсан” гэж хариу тайлбар өгсөн. Харамсалтай нь тэрээр ийм хариуцлагагүй эсрэг тэсрэг мэдээллийг нэг өдрийн дотор өгсөн атлаа өнөөдрийг хүртэл нэр төрд нь халдсан дээрх сургуулиудаас албан ёсоор уучлал гуйхгүй, мөн ямарваа нэгэн хэлбэрээр залруулга гаргахгүй байгаа учир тус сургуулиуд нэгдэн Боловсролын яамыг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэх, мөн илт ташаа мэдээлэл олон нийтэд өгсөн Т.Ням-Очирт эрх зүйн арга хэмжээ авахыг шаардаж хуулийн байгууллагад хандахаар болжээ.

ХҮНИЙ ЦОГЦСООР ГАХАЙГАА ХООЛЛОГЧ ГАЖ ДОНТОН  Францын Страсбург хотын Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн 59 настай эр эмнэлгээсээ...
14/09/2026

ХҮНИЙ ЦОГЦСООР ГАХАЙГАА ХООЛЛОГЧ ГАЖ ДОНТОН

Францын Страсбург хотын Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн 59 настай эр эмнэлгээсээ оргосноос хойш 17 хоногийн дотор 11-17 насны таван охиныг зэрлэгээр хөнөөж, хотынхныг айдас түгшүүрт автуулжээ. 2015 оны зургадугаар сард болсон цуврал аллагыг цагдаагийнхан оройтож илрүүлэн гаж донтонг баривчилсан гэж сүүлд нь нилээд шүүмжлэлд өртөв. Пьер Бодейн 1989 оноос хойш амьдралынхаа гучаад жилийг шорон болон сэтгэцийн эмнэлгүүдэд өнгөрөөжээ. Тэрбээр Страсбург хотоос гараагүй бөгөөд голдуу хотын захад юм уу цэцэрлэгээр дугуй унан зугаалж буй охид рүү гэмт халдлага хийдэг. Амиа алдагчдын анхных нь 11 настай Жоннэ Жюлн, Жорж нар байсан бөгөөд алуурчин охидыг хөнөөгөөд дээр нь дугуйг нь хэдэн хэсэг болгон эвддэг гаж зуршилтай нэгэн байлаа. Шүүх эмнэлэг түүнийг хүнд хэлбэрийн шизофернитэй үе үе хурцаар илэрдэг болохыг нь тогтоосон ч шүүх солиотой Пьерд цаазын ял оноожээ. Тэгвэл гахайчин Роберт Пиктоны хэрэг Пьерээс ч аюултай. Энэхүү аллага Канадыг цочоосон бөгөөд гахайчин Роебрт тус улсын түүхэн дэх хамгийн дуулианд гаж донтон, алуурчин гэж зарлагджээ. Ванкувер хотоос холгүй орших гахайн фермийн эзэн энэ эр зөвхөн гахайгаа хооллох гэж 49 эмэгтэйг хөнөөсөн байгаа юм. Үүнээс 29 нь биеэ үнэлэгч эсвэл хар тамхинд мансуурагчид байв. Тэрбээр голдуу Ванкувер хотын “ягаан” дэнлүүний гудамжнаас ээлжит хохирогчоо сонгон аваад машиндаа оруулан ууд боох юм уу гахайчдын хэрэглэдэг жижиг хүрзээр цохиж алдаг аж. Тэгээд шууд фермдээ ирэх саравчиндаа мөчлөн жиргээд хоолонд нь холиод гахайнууддаа өгдөг байлаа. Мань эр махан тэжээл дутагдсанаас гахайнууд нь олигтой таргалахгүй байна гэж өөрөө хачин дүгнэлт гаргаад тэжээлийн дутагдлыг нь нөхөхийн тулд 49 эмэгтэйн амиар “нааджээ”. Ванкувер хотын цагдаа нар биеэ үнэлэгч, садар эмэгтэйчүүд, хар тамхичин хүүхнүүд гэнэт ор сураггүй алга болж байгаа мэдээллийн дагуу бүтэн жил алуурчинг хайжээ. Хотын эрүүгийн мөрдөгчид эхний ээлжинд цуврал алуурчин, гаж донтонг урд өмнө гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд, эрүүгийн хэрэгтнүүдээс эрэн сурвалжилсан нь нилээд цаг алдахад хүрчээ. Гэвч тавь дахь хохирогч эмэгтэй алуурчинг олоход цагдаагийнханд тус болж чадсан байдаг. Ягааны гудамжинд биеэ үнэлж байсан, Канадад цагаачлан очсон Вьетнамын иргэн Хо гэгч эмэгтэйг ажлынхаа гараан дээр ирэхэд фермийн эзэн байрын 40 орчим насны цэнхэр нүдтэй царайлаг эр худалдаж авах үнийн санал тавьжээ. Хо бүсгүй “Би хотоос гарахгүй, мөн айл очихгүй, зөвхөн дэн буудалд загас наадуулна” гэсэн байна. Гэтэл фермийн эзэн хоёр дахин илүү хөлс өгч, гэртээ бүтэн өдөр зугаацах санал тавьжээ. Роберт Пиктон бол хүн харахад гэм зэмгүй нэгэн мэт дөлгөөн царай бас царайлаг нэгэн юмсанж. Хо түүнд итгэн машинд суутал Роберт жолооныхоо дороос том алх гаргаж ирээд Хо-г цохихоор дайрав. Азаар том алх вьетнам хүүхний цээжин дээр бууж, Хо самбаачлан халааснаасаа нулимс асгаруулагч гарган алуурчны нүүр лүү цацаж орхисон байна. Роберт хараал урсган нүүрээ арчих зуур вьетнам бүсгүй пикап машинаас үсрэн буугаад зугтжээ. Иймэрхүү төрлийн халдлагад өртсөн биеэ үнэлэгчид тэр болгон цагдаад ханддаггүй. Харин Хо бүсгүйн хувьд гахайчин алуурчинтай таарсан тухайгаа цагдаагийнханд хэлэхэд бас нэг шалтгаан байсан бололтой. Ванкувер хот даяар цагдаагийн байгууллагаас “49 хүүхний амь насыг бүрлэгсэн цуврал алуурчингийн талаар үнэтэй мэдээлэл өгсөн иргэнийг 50 мянган канад доллараар шагнана” гэсэн зарлал гаргасан гэнэ. Хо бүсгүй хотын цагдаагийн газар очиж, алуурчинтай таарсан, түүнийг алхаар хөнөөхийг завдсан, мөн пикап машинаас нь гахайны муухайы үнэр үнэртэж байсан, машины дугаар, серийг хүртэл хэлжээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийнхан шуурхай хөдөлж Робертийн фермийн хяналтандаа авч, шалгаж эхэлсэн байдаг. Криминалистик шинжилгээгээр олон эмэгтэй гавлын болон бусад яс алуурчны хогийн цэг дээрээс олдсон юм. Харин Роебрт Пиктон баригдсан хойноо өөрийгөө зөвтгөж “Би гахайгаа тэжээхийн тулд нийгмийн хог шаар болсон хүүхнүүдийн махын өгч байсан. Би алуурчин биш зүгээр л гахайчин” гэж мөрдөн байцаалтан дээр удаа дараа мэдүүлсэн байдаг. Шүүхээс 57 настай энэ гаж донтон, цуврал алуурчинд судсаар нь хорт тариа шахан цаазлах ял оноожээ. Одоо харин садо мазахист эгч дүүсийн хэргийг хүргэе. Украйны Цюрупинск хотын сүү бяслаг дарс гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зардаг дэлгүүрийн эзэд болох эгч дүүс Татьяана болон Екатерина Меенцов нарын үйлдэл улс орныг гайхшралд оруулжээ. Нэг нь 48, нөгөө нь 55 настай хэн ч харсан тэдний нас тогтсон намбалаг авгай нар гэх бөгөөд бяцхан хотынхондоо нэр хүндтэй төлөв түвшин хүмүүсийн тоонд ордог байлаа. Гэтэл тэд амьдрал дээр, хаалттай хаалганы цаана солиотой гэж донтон садо мазохистууд байсныг цагдаагийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаар тогтоосон юм. Эхний удаад гаж донтон эгч дүүс өөрсдийн дэлгүүртэй ачигчаар орсон 16 настай хөвгүүн Толя Акикиенког дэлгүүрийнхээ зооринд хориод орой бүр олс, ташуураар ороолгож зовоогоод дараа нь ээлжлэн хүчирхийлжээ. Хөдөө тосгоноос ирсэн баавгай шиг том биетэй ч дөнгөж 16 настай хүүг яагаад ингэж хүний ёсноос гадуур тамлах болсон нь цаанаа нарийн учиртай байлаа. Екатерина анх ачигчаар орсон Акикиенког өөрсийн төрсөн дүүгийнхээ нууц амраг болохыг тулгажээ. Өөрийнхөө ээжээс хөгшин, царай муутай бүдүүн авгайтай хэн нууц амраг болохыг хүсэх билээ. Залуу “Би ийм юм хийж чадахгүй. Хүсэхгүй байна. Ажлааса халагдъя” гэж хэлжээ. Хөгшин авгайтай нэг оронд орохоос татгалзсан залууд ямархуу аймшигтай ирээдүй хүлээж байсан тэр яахан мэдэх билээ. Тэгтэл тэр орой эгч, дүүс дэлгүүрийн касснаас 400 гривен хулгайлсан хэрэгт Толяг сэрдэн хоёр талаас нь дайрч, толгой руу нь модоор цохиж унагаагаад өөрсдийн зооринд түгжжээ. Толя Акикиенкг сэрэхэд тэрбээр зоорины мухарт шармай шалдан хөл гар нь хүлээстэй байх нь тэр. Ингээд тамлал эхлэн хүүг ташуур, төмөр саваагаар ороолгон биенд нь улаан гүврүү татаж цус гаргахад баярлалдан хөөрч, хундага тулган ууж байсан гэнэ. Ялангуяа дүү Татъяана нь маш харгис нэгэн байжээ. Бараг цаг илүү үргэлжлэх тамлалын дараа гаж донтон эгч дүү хоёрын сэрэл дээд цэгтээ хөдлөн хүүг хүчирхийлэх ажилдаа оров. Ингэхдээ Толягийн эрхтэнг хөхөж босгоод бэлэг эрхтэний угийг нь гутлын үдээсээр янгинатал нь бооно. Дараа нь тэр хоёр хүүгийн дээр мордоод хүчирхийлэн хүслээ хангадаг байсан тухай гаж донтнууд мөрдөн байцаалтанд мэдүүлжээ. Энэ мэтээр долоо хоногийн дараа Толя аз таарч хаалгүй орхисон салхивчны нүхээр гарч зугтаажээ. Эгч дүүс цагдаад баригдсан хойноо хийсэн хэргээ булзааруулах гэж оролдсон ч амжилт олсонгүй. Учир нь зооринд шалан дээр тогтсон Толягийн цус шинжилгээгээр тогтоогдсон юм. Шүүх хурал дээр гаж донтон эгч дүүс “Бид хоёр ямар ч ялаас айхгүй харин ч дээд зэргийн таашаал авч чадсандаа баяртай байна” гэж мэдүүлжээ. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар Толя хүү сэтгэцийн маш их хохирол үзсэн бөгөөд эмэгтэй хүний нүүр лүү эгцлэн харж чадахгүй, мөн бэлэг эрхтэн нь хөвчөхөө байсан тухай өчжээ.

Address

Mongolia Ulaanbaatar

14065

Telephone

+97699061261

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Одоо цаг сонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed advertising & marketing company?

Share