14/05/2026
: Өчигдөр орой нөхөртэйгөө хоолоо шингээгээд алхахаар гарсан юм. Кино үйлдвэрийн явган хүний гарцан дээр бүх машин улаан гэрлээрээ зогсчихсон, хүмүүс ногоон гэрлээрээ гарч байсан. Бид 2 ч бас гарцаар гарах гээд алхтал ардаас маш хурдтай, ямар ч чимээгүй явдаг мотоцикл/скүүтер шиг юм шууд дайраад зугтаад алга болсон…
Өшөө жаахан урагш алхсан бол амь насанд ч аюултай байж мэдэхээр хүчтэй мөргөсөн. Одоо хөлний шилбэний нарийн яс, өвдөгний арын үе орчим хугаралттай, мах зөөлөн эд маш их гэмтсэн байна. Цагдаа дуудсан, камер шүүлгэж байгаа.
Энийг өрөвдүүлэх гэж биш, АНХААРУУЛГА болгож бичиж байна.
Сүүлийн үед ийм чимээгүй, хурдтай скүүтер мотоцикл унаад явган хүний зам, гарц дээр хүртэл хурдаа хасахгүй давхидаг хүмүүс маш их болсон байна. Явган хүн ногоон гэрлээрээ, гарцаараа гарч байсан ч аюулгүй гэсэн үг биш болжээ.
🚨 Та бүхэн:
• Явган хүний гарцан дээр ч 2 талаа сайн хараарай
• Чимээгүй тээврийн хэрэгслээс маш болгоомжил
• Хурдтай явж байгаа хүмүүс хүний амь нас, эрүүл мэндээр тоглож байгаагаа ойлгоосой
Нэг хүний хайхрамжгүй үйлдэл нөгөө хүний амьдралыг орвонгоор нь өөрчилдөг юм байна…