WeeklyNews.mn

WeeklyNews.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from WeeklyNews.mn, Social Media Agency, Ulaanbaatar.

Хуульч Б.Мэргэн: ҮХЦ маань 7 хоногт багтаан маргаан үүсгээд, материал цуглуулаад, шалгах ажиллагаа явуулаад, хуралдаанаа...
23/10/2025

Хуульч Б.Мэргэн: ҮХЦ маань 7 хоногт багтаан маргаан үүсгээд, материал цуглуулаад, шалгах ажиллагаа явуулаад, хуралдаанаа хийгээд шийдвэрээ гаргахыг улсаараа харлаа. Энэ талаар зөв, буруу гэх мэт дүгнэлт хийх гэсэнгүй ээ.

Харин 11 иргэн гаргасан Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоол Үндсэн хууль зөрчсөн мэдээллийг хүлээн аваад 2022 оны 9 сарын 27-ны өдөр маргаан үүсгэж, их суудлаар хэлэлцэх болсон ч өдий болтол хуралдаанаа хийдэггүй ээ. Уг нь 30 хоногт багтаан шийдэх ёстой юм. Бид 3 жил шаардлаа, 3 жил хүлээлээ. Нохой хуцаж байгаа чинээ ч тоож байгаа юм алга. Үүнээс болоод хэдэн мянган иргэний эрх зөрчигдсөөр, зарим нь шоронд суусаар л байна.

Ямрыг нь 7 хоногт шийдээд, ямрыг нь шалтгаангүйгээр 3 жил хүлээлгээд байна вэ? Цаашид хэр их хүлээлгэх вэ?

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд холимогч тулаанч Г.Чинзориг нарт хо...
23/10/2025

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд холимогч тулаанч Г.Чинзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа.

Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзориг нь эмчилгээний зардалд 12.000.000 төгрөгийг М.Тэнгист төлж барагдуулсан, шүүгдэгч М.Тэнгис эмчилгээ бүрэн хийгдсэн, эдгэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн.

Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Улаанбаатарт цэлмэг, 0 хэм дулаан байнаМалчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:22-ноос 25-ныг хүртэл нийт нутгаар цаг...
22/10/2025

Улаанбаатарт цэлмэг, 0 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

22-ноос 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны 10-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 10-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -19…-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6…-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ҮХЦ хууль зөрчин хуралдааныг хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай горимд шилжүүллээ!
22/10/2025

ҮХЦ хууль зөрчин хуралдааныг хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай горимд шилжүүллээ!

21/10/2025

Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэгээс маргааш хуралдах Цэцийн хуралдааны талаар тодрууллаа. Тэрбээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аж

Б.Чимид: Аливаад хэмжээ хязгаар байдаг. Түүнийг дутаах, Хэтрүүлэх хоёрын аль нь ч ёс бус. Ардчилсан, Эрх зүйт төр Үндсэн...
21/10/2025

Б.Чимид: Аливаад хэмжээ хязгаар байдаг. Түүнийг дутаах, Хэтрүүлэх хоёрын аль нь ч ёс бус. Ардчилсан, Эрх зүйт төр Үндсэн Хуульт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд энэ ХОЁР ХЯЗГААРЫГ БАРИМТЛАХ ЯВДАЛ нэгэн адил хамаатай.

Б.ЧИМИД: Монгол улс Парламентын Бүгд Найрамдах улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар, 900 мянган хүний олонхын са...
21/10/2025

Б.ЧИМИД: Монгол улс Парламентын Бүгд Найрамдах улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар, 900 мянган хүний олонхын саналаар шийдэж 1992 оны Үндсэн хуульд тусгасан. Ард түмний шийдлийг ямар нэгэн улс төрийн нам улс төрийн зүтгэлтний Үндсэн Хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл ЖИНХЭНЭ ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛНО.

Б.Чимид: Өөрийгөө бодож өнөөдрийг аргацаах биш ирээдүйг бодож алсыг харж ажиллах нь УХААЛАГ УДИРДЛАГЫН ШИНЖ.
21/10/2025

Б.Чимид: Өөрийгөө бодож өнөөдрийг аргацаах биш ирээдүйг бодож алсыг харж ажиллах нь УХААЛАГ УДИРДЛАГЫН ШИНЖ.

Р.ГОНЧИГДОРЖ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛСАН ТОГТООЛД ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БАЙХГҮЙЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан У...
18/10/2025

Р.ГОНЧИГДОРЖ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛСАН ТОГТООЛД ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн зөрчилгүй гэдгийг УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдорж тайлбарлалаа. Тэрбээр “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжихгүй гэдэг санал гаргах эрхтэй. Ийм тохиолдолд дэгийн дагуу байнгын хорооны дэмжээгүйг дэмжих асуудлаар УИХ санал хураалт явуулна. Үүнд толгой эргээд байх зүйлгүй. Үндсэн хуульд УИХ-ын нийт гишүүдийн олонх уг асуудлыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэсэн заалттай” гэдгийг тодотгоод “Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд УИХ-ын гишүүдийн 1/3 нь дэмжсэн бол хоригийг хүлээн авдаг. Байнгын хороо дэмжсэн санал ч оруулж болно, дэмжээгүй ч оруулж ирж болдог. Хэрэв байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй бол чуулганаар байнгын хорооны томьёоллыг гишүүдийн 2/3 нь дэмжээгүй тохиолдолд хоригийг хүлээн авна гэсэн үг. Шууд бишээр орж ирсэн болохоор 2/3 болж байгаа юм. Эндээс үндэслэн огцруулах саналыг дэмжихгүй гэж орж ирж байгаа бол Ерөнхий сайдад итгэл үзүүлье гэсэнтэй адил юм. Манай Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулна гэж оруулсан ч, огцруулахгүй гэж оруулсан ч тухайн оруулсан санал нийт гишүүдийн олонх дэмжсэнээр хангагдана. Байнгын хорооноос огцруулахгүй гэж санал оруулсан ч гишүүдийн олонх огцруулна гэвэл огцорно. Харин Цэц дээр маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэрийг түдгэлзүүлдэг.
Харин хүчингүй болохгүй. Түдгэлзүүлсэн шийдвэр гарсан нөхцөлд УИХ-ын үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал үүсэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлээгүй шалтгаанаар Үндсэн хуулийн том зөрчил рүү орно. Тэгэхээр Цэц Үндсэн хуулиа сахих баталгаа гэдэг утгаараа ийм шийдвэр нь Үндсэн хуулийн дахиад нэг том заалт зөрчилдөх байдал руу орно гэдэг үүднээс асуудалд нухацтай хандах учиртай. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булааж авах оролдлого гэх зэргээр зарим хуульч тайлбарлаж байна. Өөрийгөө хүндэлдэг том хуульчдын зүгээс нэг талд үйлчилсэн тайлбар хийх хэрэггүй. Хуулийн маргаантай асуудал олон хувьсагчтай бодлогыг бодож байж шийдвэр гаргах учиртай. УИХ яагаад байнгын хороотой байдаг юм, түүнийг дагасан процессын хуулиуд бол нэг хувьсагч. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яагаад тусад нь томьёолсон юм. Ерөнхий сайдыг огцруулахгүй итгэл хүлээлгэх асуудлыг яагаад тусад нь томьёолсон юм. Энэ хоёрын батлагдах квотыг аль алинд нь яагаад нийт гишүүдийн олонх гэж тавьсан юм гэдгийг авч үзнэ. Тэгэхээр УИХ явдаг процессоороо явж байна. Ерөнхий сайдыг огцруулна гэсэн 64 гишүүн байгаа бол түүн дээрээ хатуу л бай л даа. Тэгвэл огцорч л таарна шүү дээ” хэмээн тайлбарлалаа.

17/10/2025

УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир: Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ тогтооно. Энд байгаа 126 гишүүн хэн нэгэн өөрт ашигтайгаар тайлбарлаад явж болохгүй!!

17/10/2025

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Гадны сайт дээр хэвлэгдсэн мэдээллийг үндэслээд ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГӨӨ АЙЛГАНА СҮРДҮҮЛЭЭД байх юм бол УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ байдал юу болох вэ?

16/10/2025

УИХ-ын гишүүн Р.Мөнхбаясгалан: Чуулгандаа оролцохгүй байгаа намыхаа гишүүдийн өмнөөс ичиж байна. КНОПОО ҮНЭД ХҮРГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ? ЭСВЭЛ АЙГААД БАЙГАА ЮМУУ?

Address

Ulaanbaatar
111111

Alerts

Be the first to know and let us send you an email when WeeklyNews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to WeeklyNews.mn:

Share