05/10/2024
Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид бид хамтран 1,3-р хорооны иргэдтэй хийх нээлттэй уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Бидний мэдэх "Сансар үйлчилгээний төв"-ийг шинэчилж, төрийн болон ахуйн хэрэгцээ цөм бүрдсэн жишиг төв болгохоор зураг төсөл батлагдсан баярт мэдээг бид өмнө нь дамжуулсан билээ. Харин дараагийн шатны ажлууд болох аж ахуйн нэгжүүдтэй уулзах, зөвшилцөх цаашлаад барилгын шинэчилэлд шаардлагатай бүхий л ажилд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид бид гар нийлэн, иргэдийнхээ гүүр болж ажиллахаа уулзалтын үеэр хэлж, танилцуулсан сайхан уулзалт боллоо.
Уулзалтанд хүрэлцэн ирсэн болон биднийг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа.
ДИТХ-ын сонгуулийн 3-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэнджавын Баттулга