Сонголт

Contact the business

Сонголт Үндэсний портал сайт Сошиал мэдээ

10/10/2026
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбуланд баавгай суурин газрын айл руу орж нэг хүүхдийн аминд хүрч...
08/10/2026

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбуланд баавгай суурин газрын айл руу орж нэг хүүхдийн аминд хүрчээ.

ЗАЛУУЧУУД ХУДАЛ ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭР "НЭГ МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЖЭЭ Монголын нийг...
07/10/2026

ЗАЛУУЧУУД ХУДАЛ ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭР "НЭГ МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЖЭЭ

Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг хэсэгчилсэн байдлаар бус, тогтолцооны иж бүрэн өөрчлөлтөөр шийдвэрлэх зорилгоор “Реформ клуб”, “Нэг Монгол” ТББ болон бусад хамтрагч байгууллагууд нэгдэн “НЭГ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.

Энэ хүрээнд өнөөдөр 1,000 орчим дэмжигчийг нэгтгэсэн “Нэг Монгол” уулзалт болов. Уулзалтын үеэр оролцогчид эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдэд хүрэхээ больж, авлига хүнд суртал гаарч, шударга ёс мөхөж байгааг онцолж байсан юм. Мөн өнөөгийн нийгэм, улс төрийн гацааг тайлж, үндэсний хэмжээнд шударга ёсыг дахин сэргээхэд хүн бүрийн оролцоо нэн чухал болохыг тус арга хэмжээнд урилгаар оролцсон Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцолж байлаа.

Баялгийн хулгайчдын явцуу эрх ашгийг хамгаалдаг хууль тогтоох байгууллагын зарим төлөөллүүд улс төрийн тогтворгүй байдал, институц хоорондын үл ойлголцлыг өдөөн дэвэргэж байгаа нь системийн шинэчлэл хийх цаг болсныг илтгэж байгааг оролцогчид санал нэгтэйгээр дэмжиж байв.

Энэ ч утгаараа “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн нь тодорхой субъекттэй тэмцэх бус, асуудал үүсгэж буй тогтолцоо, дүрэм журмыг өөрчилж, хөгжлийн шинэ боломж нээхийг зорьж байгаа бөгөөд иргэд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, залуусаа сонсож шийдвэр гаргах түвшинд шахаж ажиллана гэлээ.

Г.Занданшатар: Асуудал тогтолцоонд бий…Үүнийг өөрчлөхийн тулд "Нэг Монгол" хөдөлгөөнийг зохион байгуулж, монголчуудыг нэ...
07/10/2026

Г.Занданшатар: Асуудал тогтолцоонд бий…
Үүнийг өөрчлөхийн тулд "Нэг Монгол" хөдөлгөөнийг зохион байгуулж, монголчуудыг нэгдэхийг уриалж байна.
🇲🇳Нэг-монгол үндэсний хөдөлгөөн
Гомбожавын Занданшатар

06/10/2026

Майдар хотын төсөлд 54 метрийн Майдар бурхан, 108 метрийн суварга байгуулах тухай төлөвлөгөө яригдаж ирсэн ч иргэд амьдрах хотын Майдар хотын төсөлд 54 метрийн Майдар...

.✍Мисс Б.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй. Харин тэр их дуу чимээний ц...
06/10/2026

.✍Мисс Б.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй.

Харин тэр их дуу чимээний цаана, нүдэнд өртөхгүй шахам чимээгүйхэн, хүний хэн байж ирсэн, юу бүтээсэн, юунд амьдралынхаа он жилүүдийг зориулсан тухай илүү том үнэн үлдэж байдаг.

Сүүлийн хэдэн өдөр Найруулагч Б.Баатарын тухай маш олон зүйл бичигдэж, яригдаж байна. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, өөр өөрийн дүгнэлтийг хийж байна. Заримдаа хэдхэн гарчиг, хэдхэн сошиал пост бүхэл бүтэн хүний амьдралыг шийдчих мэт, хэдхэн өдрийн шуугиан олон жилийн хөдөлмөрийг цовдлох мэт болжээ.

Би харин өнөөдөр, хамаг амьтан харааж зүхсэн ч, өөрийн мэдэх Баатар найруулагчийн тухай бичмээр санагдлаа. Учир нь би энэ хүнтэй дөрвөн жил мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж, ажиллаж ирсэн. Тиймээс би зөвхөн түүний хийсэн ажлыг бус, ямар бодолтой, ямар сэтгэлтэй, юунд догдолдог, юунд эмзэглэдэг, юуг мөрөөддөг, дотроо ямар ертөнц тээж явдгийг нь тодорхой хэмжээнд мэднэ. Дөрвөн жил гэдэг хүнийг танихад бага хугацаа биш ээ.

Энэ хугацаанд би Найруулагч Б.Баатарыг Монголынхоо тухай ярих бүрдээ нүд нь гэрэлтдэг хүн гэдгээр нь мэднэ. Хийж буй бүтээл бүрдээ эх орныхоо түүх, соёл, өнгө төрх, үнэт зүйлсийг яаж илүү сайхнаар шингээх вэ, Монголыг дэлхийн үзэгчдэд яаж илүү томоор, илүү үнэ цэнтэйгээр харуулах вэ гэж боддог хүн гэдгээр нь мэднэ.

Би түүнийг амралтын өдөр гэж амарч байхыг энэ дөрвөн жилд бараг хараагүй. Даваа гараг ч бай, Ням гараг ч бай ажил дээрээ байна. Нэг бүтээлээ дуусгаж амжаагүй байхдаа дараагийнхаа ажлыг бодно. Нэг тайзнаас бууж амжаагүй байхдаа Монголын дараагийн түүхийг дэлхийн хаана, хэнд, ямар хэлээр хүргэх тухай ярьж явна.

Зарим хүн ажлаа хийдэг. Харин зарим хүн ажлаараа амьдардаг. Баатар бол хоёр дахь нь.

“Монгол Хаан” ч түүний хувьд зүгээр нэг жүжиг байгаагүй. Тэр энэ бүтээлийг олон арван жил ах дүүгээс өөрцгүй дотно явсан их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайнхаа гэгээн дурсгалд зориулж, Монголын түүх, монгол хүний сэтгэл, монгол уран бүтээлчдийн авьяасыг дэлхийн тайзанд хүргэхийн төлөө олон жилийг зориулсан.

Энэ зам дардан байгаагүй. Сайн муугаар хэлүүлсэн үе ч байсан. Хийсэн ажлыг нь өөр өнцгөөр тайлбарласан, аваагүйг нь авсан мэт, идээгүйг нь идсэн мэт ойлгуулсан мэдээлэл олон нийтэд хүчээр түгэх үе ч цөөнгүй байсан. Худал зүйлийг мянга давтахаар үнэн мэт сонсогддог тэр л хатуу орчин дунд энэ бүтээл явж ирсэн.

Гэсэн ч өнөөдөр “Монгол Хаан” Лондон, Сингапур, Япон, Оросын аугаа тайзнуудад хүрч, дэлхийн 200,000 гаруй үзэгчид Монголын түүх, соёл, театрын урлагийг танилцуулан эх орноо сурталчилсан бүтээл болсон. Олон улсын театрын байгууллагуудаас олон улсын хөрөнгө оруулалт татаж чадсан Монголын цорын ганц театрын бүтээл болсон.

Үүний ард ганц хүний нэр биш, хэдэн зуун хүний хэдэн мянган өдрийн бэлтгэл, хэдэн арван мянган цагийн хөдөлмөр, олон арван олон улсын продюсер, уран бүтээлч, техникийн ажилтнуудын хүч хөдөлмөр, итгэл, эрсдэл, алдаа, амжилт, мөрөөдөл бий.

Энэ зам бидний хувьд одоо ч дуусаагүй. Бид гуравдугаар сард Турк улсад тоглох хуваарьтай. Ирэх зун дэлхийн театрын хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг болох Broadway биднийг хүлээж байна.

Энэ бол аль хэдийн нэг хүний хувийн мөрөөдөл байхаа больсон. Олон хүний хөдөлмөр, олон улсын гэрээ, Монголын уран бүтээлчдийн нэр хүнд, Монголын нэрийг дэлхийн тайзанд авч яваа бүтэн багийн хувь заяа болсон төсөл.

Тиймээс яг ийм үед Найруулагч Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна.

Энэ бол зөвхөн нэг тоглолт хойшлох, нэг тоглолт цуцлагдах тухай асуудал биш юм. Хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй бол олон улсын гэрээ зөрчигдөнө. Санхүүгийн томоохон алдагдал үүснэ. Олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон итгэл, нэр хүндэд сэв сууна. Хамгийн харамсалтай нь Монголын уран бүтээлчид дэлхийн тайзны ноён оргилд хүрэх гэж олон жил бүтээсэн боломж дахин ирэх эсэх нь ч эргэлзээтэй болно.

Гэтэл сошиал орчинд явж буй зарим мэдээллийг харахад би байтугай миний эргэн тойрны хайртай хүмүүс хүртэл нөхцөл байдлыг огт өөрөөр ойлгохуйц л өрнөөж байна.

“Идэж уусан юм байна. Баригдсан юм байна. Тэгээд л явчихлаа” гэж бодогдохоор.

Гэтэл бодит процесс нь үүнээс хавьгүй өөр, хавьгүй олон асуулттай өрнөж байна.

Би хуульч биш. Би шүүгч ч биш. Хэнийг ч гэм буруутай, гэм буруугүй гэж эцэслэн дүгнэх эрх надад байхгүй. Гэхдээ иргэн хүний хувьд асуулт тавих, эргэлзэх, хардах эрх надад бий.

Найруулагч Б.Баатарт өмнө нь хилээр гарах хязгаарлалт тавьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Шүүх хуралдаанаар түүнийг цагдан хорих хангалттай үндэслэлгүй, хүнийг зөвхөн таамаглалд тулгуурлан хорьж болохгүй гэсэн шийдвэр гарсан.

Гэтэл ердөө хоёрхон хоногийн дараа прокурор гомдол гаргаж, 20-хон минутын дараа дахин хурал товлогдож, 2-хон цагийн дотор асар хурдан хурал нь эхэлж, өмнөх шүүгчээ өөр хүнээр солин, улмаар цагдан хорих шийдвэр гарч, түүнийг авч явсан нь үнэн билээ.

Эндээс энгийн хүний хувьд хэд хэдэн асуулт өөрийн эрхгүй төрнө.

Хэрэв хилээр гарах эрх нь аль хэдийн хязгаарлагдсан, мөрдөн шалгалтаас зугтах боломжгүй байсан бол заавал цагдан хорих ямар шаардлага байсан юм бэ?

Хэрэв хоёрхон хоногийн өмнө цагдан хорих хангалттай үндэслэлгүй гэж үзсэн бол тэр хоёр хоногийн дотор яг юу өөрчлөгдсөн юм бэ?

Хэрэв хүний гэм бурууг баримтаар тогтоох ёстой бол яагаад олон нийтийн дунд түүнийг аль хэдийн ял авсан мэт ойлгуулах, цовдлох уур амьсгал бүрдээд байна вэ?

Тэр тусмаа олон нийтэд залилан, мөнгө угаалт гэх үгс давамгай сонсогдуулж байгаа атлаа Найруулагч Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх ноцтой, өргөн хүрээтэй, тодорхойгүй зүйл ангиар хорьж байгаа нь хонгилдож байгаа мэт хардах сэтгэгдэл төрүүлж байна.

Би мэдээж хууль тайлбарлах хүн биш. Хэний ч өмнөөс шүүхийн шийдвэр гаргахгүй. Гэхдээ нэг зүйлд итгэдэг.

Хүний гэм бурууг шүүх тогтоохоос өмнө олон нийт тогтоочихож болохгүй.

Хэн нэгний нэрийг эхлээд нийгмийн өмнө хүчээр нураачихаад, дараа нь үнэнийг хайдаг байж болохгүй.

Хүний амьдрал гэдэг ганц мэдээ биш. Хүний хөдөлмөр гэдэг ганц гарчиг биш. Хүний бүтээсэн зүйлс гэдэг нэг өдрийн сенсаацаар арчигдчихдаг зүйл биш.

Миний мэдэх Баатар бол Монголынхоо төлөө сэтгэл гаргаж явсан хүн. Монголын уран бүтээлчдийг дэлхийн тайзанд хүргэхийн төлөө зүтгэсэн хүн. Амарч суухаас илүү бүтээж явахыг сонгосон хүн. “Монгол Хаан”-ыг зүгээр нэг жүжиг бус, Монголын тухай дэлхийд ярих нэгэн том дуу хоолой болгохын төлөө амьдралынхаа олон жилийг зориулсан хүн.

Үнэн нь баримтаар л тогтоогдож, шүүх нь шударгаар шүүж, харин тэр хүртэл бид хүнийг хүн хэвээр нь үлдээе.

🟠"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатартай уулзаж бүтээн байгуулалтын...
06/10/2026

🟠"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатартай уулзаж бүтээн байгуулалтын ажил дээр ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг ХАБЭА-н сургалтад хамруулах, дүүргийн иргэдийг ажлын байранд зуучлах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

06/10/2026

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны захирамжийн дагуу С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээд СХД-ийн 8-р хороо, Баянхошуунд байрлах 39.4 м.кв 2 өрөө орон сууц олгосон баримт ил болсон. Уг захирамжид дурдсанаар дээрх 2 өрөө байрны төлбөр болох ₮128 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын дарга Т.Амгаланд даалгасан байна.Түүнчлэн нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байхдаа мөн Т.Чимгээд Буянт-Ухаа хороололд 2 өрөө байр олгожээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 5а гудамжны 264 тоот 590 м.кв газрыг ХУД, 21-р хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1054-р байрны хоёр өрөө орон сууцаар сольсон өөр иргэний өмчийг Т.Чимгээг өгсөн нь багагүй хардлага дагуулж буй юм.

Олон нийтийн дунд багагүй эргэлзээ, хардлага, дуулиан тариад буй энэхүү асуудалд FACTCHECK хийе!

FACTCHECK: Т.Чимгээг шүүх цагаатгаагүй!

2021 оны тавдугаар сард Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг хэлэлцээд хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, УДШ-ээс тэднийг хүн амины хэрэг хийгээгүй гэж цагаатгаагүй. Харин прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шүүхийн шийдвэрийн дараа С.Зоригийн төрсөн дүү С.Оюун хэвлэл хандаж “Хэргийг дахин шалгахаар болсныг дэмжиж байна. 25 жил боллоо. Бидний хувьд насан туршдаа л гомдолтой үлдэнэ. Гол нь хүн битгий хэлмэгдүүлээсэй гэдгийг хүсэж байна. Шүүх, прокурор цаашид сайн ажиллаад, хэргийн үнэн мөнийг олоосой гэж хүсэж байна. Зориуд нэг зүйлийг хэлэхэд, энэ хэрэг буруу явж байна гэдэг дээр Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар тууштай байр суурь илэрхийлж, анхаарал тавьж байгаад баярлаж байна” гэж байв.

FACTCHECK: Т.Чимгээд нөхөн төлбөр өгөх шүүхийн шийдвэр гараагүй!

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлаж байлаа. Тэрбээр тухайн үед “Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл, бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Нөхөн төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг ярина. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлбөр төллөө гэхэд хууль зөрчсөн буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, нөхөн төлбөрийг барагдуулах асуудал яригдах ёстой” гэж байв.

Т.Чимгээд нөхөн төлбөр өгөх шүүхийн шийдвэр гараагүй. Хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг шүүхээс заавал тогтоох ёстой. Жишээ нь, хүн амины хэрэгт хилсээр яллагдаж, 7 жил шоронд хоригдсон Завханы Ч.Эрдэнэ-Очирын нөхөн төлбөрт 18 сая төгрөг олгохыг шүүхээр шийдвэрлэсэн байдаг.

FACTCHECK: Х.Нямбаатар мэдэн будилав уу, мэдлэг нь хүрсэнгүй юу?!

Х.Нямбаатарын захирамжид “С.Зоригийн хэрэгт хилсээр хэлмэгдэн цагаатгагдсан иргэн Т.Чимгээ” гэж тодотгосон нь анхаарал татаж байна. Шүүхээс цагаатгагдах, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох нь шийдвэр гаргаж буй байгууллага, хэрэг хянан шийдвэрлэх шат болон эрх зүйн үр дагаврын хувьд зарчмын асар том ялгаатай. Прокурорын шатанд хэрэгсэхгүй боллоо ч шинэ нөхцөл байдал илэрвэл дээд шатны прокурор тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах боломжтой. Харин Улсын дээд шүүхээс цагаатгаснаар гэм буруугүй гэсэн эцсийн шийдвэр болдог.

Үүнийг Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэдэхгүй байна гэж үгүй. Үнэхээр мэдэхгүй бол хуулийн салбарынхны хувьд хамгийн шившигтэй үйлдэл юм. Товчхондоо, Х.Нямбаатар мэдэн будилав уу, мэдлэг нь хүрсэнгүй юу гэдэг нь асуултын тэмдэг.

FACTCHECK: Х.Нямбаатар эрх мэдлээ хэтрүүлсний шалтгаан юу байв?

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны захирамжид дурдсанаар Т.Чимгээгийн хүсэлтийн дагуу амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 өрөө орон сууц олгосугай гэжээ. Тэгвэл эндээс нэг зүйл анхаарал татаж байна. Т.Чимгээ үнэхээр хилсээр хэлмэгдсэн гэж өөрийгөө үзэж байсан юм бол яагаад шүүхэд биш Х.Нямбаатарт хандав. Хуульд зааснаар хотын дарга Х.Нямбаатарт хэн нэгнийг хилсдүүлсэн гэдгийг тогтоох эрх байхгүй. Тэр тусмаа хилсдүүлсэн гэж үзээд хэн нэгэн иргэний хохирлыг нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргах нь хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцогдоно. Учир нь, Т.Чимгээгийн гэм хохирлын нөхөн төлбөрийг төлөх ёстой гэж шүүхийн ямар ч шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд ШШГЕГ хариуцна. Атал Х.Нямбаатар шүүх засаглалын эрх мэдэлд хууль бусаар оролцсоны ард хэний ямар ашиг сонирхол байсан нь анхаарал татаж байна. Чухамдаа хотын дарга Х.Нямбаатар эрх мэдлээ хэтрүүлсний шалтгаан юу байв.

FACTCHECK: Т.Чимгээ шантааж хийсэн үү?!

С.Зоригийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхийн шийдвэрээр яллагдаж явсан Т.Чимгээ яагаад хотын дарга Х.Нямбаатараас орон сууц хүссэн бэ гэдэг гол хардлага болж байна. Т.Чимгээ хүсэлт гаргасан уу эсвэл шантааж хийсэн үү. Т.Чимгээгийн тавьсан “хүсэлт”-ийг биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл, шахалтад хотын дарга Д.Сумъяабазар болон Х.Нямбаатар нар орсон уу. Тэр шахалт нь чухам юу байсан бэ.

Т.Чимгээгийн хүсэлт эсвэл шахалтыг хүлээж авах хэмжээний асуудал нь хилсдүүлсэн нь байв уу, хэргийн нууц нь байв уу. Нэн ялангуяа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээр яллахтай зэрэгцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж яг л хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажилласан нь худлаа биш. Үүнээс өөр ямар ч хэрэг дээр Ц.Нямдорж ингэтлээ анхаарч ажиллаж байсан удаа байгаагүй гэлцдэг. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд болсны дараа Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улирсан болсон. Улмаар дөрвөн сарын дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос суллагдсан байдаг. Гэх мэтчилэн олон хардлага эндээс төрж байна.


Эх сурвалж: mono.mn

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонголт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сонголт:

Shortcuts

Share