09/11/2025
Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй олон улсын хэмжээний мастер Бишрэлтийн Хорлоодой Исламын шашинтай орнуудын эв санааны наадмын жүдо бөхийн 52 кг-н жинд түрүүлж, алтан медаль зүүжээ.
Ингэснээр АНЭУ- ын жүдо бөхийн түүхэнд эмэгтэйчүүдээс тус наадмын анхны аварга болов.
Мөн АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Нармандах эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.