Цагаан алт үндэсний хөдөлгөөн

Website

Цагаан алт үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн

🔵 ЭХ ОРНЫ УУГАН ҮҮЛДЭР "ОРХОН" ХОНИНЫ ЦӨМ СҮРГИЙГ СЭРГЭЭН ҮРЖҮҮЛЖ БАЙНА Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн з...
29/09/2026

🔵 ЭХ ОРНЫ УУГАН ҮҮЛДЭР "ОРХОН" ХОНИНЫ ЦӨМ СҮРГИЙГ СЭРГЭЭН ҮРЖҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Сэлэнгэ аймгийн Орхон суманд "Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж буй малчин өрх Э.Атарболдынд зочиллоо. Сумын удирдлагуудын санаачилгаар тус үүлдрийн цөм сүргийг сэргээн үржүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр, Орхон сумын ИТХ-ын дарга Д.Лхагвадорж, Засаг дарга Г.Баасансүрэн, мал зүйч М.Мянганбаяр, 2 дугаар багийн малчин П.Бадамсүрэн, "Дархан Нэхий" ХК-ийн "Нэхий таннери" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Аззаяа нартай "Орхон" үүлдрийн хонины үржил, ашиг шим, нэхий, ноос бэлтгэл болон үйлдвэрлэгч, малчдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

📜 Монгол эрдэмтдийн бүтээсэн эх орны ууган үүлдэр

Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлагаар зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ж.Дашцэрэн нарын эрдэмтэн, мэргэжилтнүүд 1943–1961 онд гурван үе шаттай, 16 жил ажилласны үр дүнд Монгол Улсын анхны нарийвтар ноост, мах-ноосны чиглэлийн үүлдэр болох "Орхон" хонийг зохион бүтээж, ХААЯ-ны сайд, Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн захирлын 1961 оны хамтарсан тушаалаар баталж, зарласан түүхтэй. Иймээс Орхон сум нь Монгол Улсад нарийн, нарийвтар ноост хонины анхны үүлдрийн хонь бий болсон нутаг юм.

🐑 "Орхон" хонины онцлог

Хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй. Ойт хээрийн бэлчээрт тарга хүч авах чадвараар монгол хониноос дутахгүй. Өвөл, хавар алдсан жингээ зун, намар бүрэн нөхөн авдаг.

Том биетэй, махлаг. Үржлийн хуц дунджаар 80–85 кг, эм хонь 58–62 кг жинтэй. Хамгийн өндөр үзүүлэлтээр хуц 102.2 кг, эм хонь 80 кг-д хүрсэн нь бүртгэгдсэн. Мах, өөхний гарцаар монгол хониноос илүү.

Ноос нь үнэт түүхий эд. Хуцнаас жилд 6.5–8 кг, эм хониноос 3.8–4 кг ноос хяргадаг. Хуцны ноос 10–12 см, эм хонийх 8–10 см урттай. Дээд үзүүлэлтээр хуцнаас 12 кг, эм хониноос 7 кг ноос авч, ноосны урт 13–15 см хүрсэн. Ноос нь 50–58 дугаар чанарын, өтгөн, жигд, урт атираатай, зунгаг сайтай.

Төлөрхөг. 100 эхээс дунджаар 114 төл авдаг.

🎯 Цаашдын зорилт

"Орхон" хонийг бэлчээр, тэжээлийн нөөц сайтай газар тариалангийн бүсэд цэврээр нь үржүүлэхийг зорьж байна. Үндсэн шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр сайжруулж, зах зээлийн эрэлттэй уялдуулан тархалтыг нь өргөтгөн, үнэт генофондыг хамгаалж буй бөгөөд төрийн бодлого, үйлдвэрүүдийн дэмжлэгтэй өсгөвөл нэгж малаас авах ашиг шим нэмэгдэж, малчдын амжиргаанд мэдэгдэхүйц нөлөөлөх боломжтойг онцолж байлаа.

#цагааналтүндэснийхөдөлгөөн
#орхонхонь

Сэлэнгэ Хүнс, хөдөө аж ахуйн газар
Орхон сум /Сэлэнгэ аймаг/
ЭКО ОРХОН

28/09/2026

🔷 МОНГОЛЫН АНХНЫ ЖЕЛАНТИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний дэмжлэгтэй хэрэгжиж буй "Дархан минж" ХХК-ийн “Монжелат” төслийн үйлдвэртэй танилцлаа.

Тус компани 2024–2026 онд хоёр шинэ төсөл хэрэгжүүлж байна:

▪️ “Монжелат” — малын арьс ширийг өндөр технологиор гүн боловсруулж, желатин болон уургийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Жилд 720 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ төрлийн масс үйлдвэрлэл Монгол Улсад анх удаа хийгдэж байна.

▪️ Амин хүчлийн бордоо — идээлсэн арьсны хатуу хаягдлаас органик, усанд уусдаг бордоо гарган авна. Жилд 300 тонн хүчин чадалтай, чөлөөт амин хүчлийн агууламж 256.2 г/л (Aisen Testing лаборатори).

2026 оны 10-р сард нээлтээ хийхээр төлөвлөж буй тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 19 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 50–80 ажлын байр бий болгох аж.

#ЦагаанАлтҮндэснийХөдөлгөөн
#ДарханМинж
#Монжелат
#ҮндэснийҮйлдвэрлэл

Darkhan Minj

27/09/2026
🔷 МОНГОЛ ХОНИНЫ НООСОН ШИРМЭЛ ДОТОРТОЙ КУРТКА, АЖЛЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөр...
27/09/2026

🔷 МОНГОЛ ХОНИНЫ НООСОН ШИРМЭЛ ДОТОРТОЙ КУРТКА, АЖЛЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Дархан Нэхий” ХК-д ажиллаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүнтэй танилцлаа.

1972 онд байгуулагдсанаас хойш 54 дэх жилдээ тасралтгүй ажиллаж буй “Дархан Нэхий” ХК нь Монгол Улсын арьс шир боловсруулах салбарын ууган, тэргүүлэх үйлдвэрийн нэг бөгөөд 350 гаруй ажилтантай, жилд 300,000 ширхэг бодын шир, 1.5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.

Тус компани "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд өөрийн боловсруулсан арьсны тайрсан ноосоор шахмал /техникийн/ эсгий, ширмэл ноосон дотор үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд байна.

▪️ Үндсэн үйлдвэрлэлээс гарах хаягдал хоёрдогч түүхий эд болж, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна

▪️ 80 хувийн ноостой дотор нь импортын 20 хувийн ноостой бүтээгдэхүүнийг орлож байна

▪️ Жилийн бүх улиралд тасралтгүй ажиллах боломжтой, эрчим хүчний 20 хувийн хэмнэлттэй, шинэ ажлын байр нэмэгдэж байна

🔷 ХУВЦАС

Хүүхдийн хантааз, бомбер, өвлийн куртка зэргийг ширмэл ноосоор доторлож, термо дулаан баригч давхарга нэмсэн тул Монголын өвлийн хүйтэнд дааруулахгүй. Мөн хонины нэхий дотортой хантааз, куртка үйлдвэрлэж байна.

🔷 АЖЛЫН ГУТАЛ, ХУВЦАС

Цэвэр монгол үхрийн ширэн ажлын гутлын уллагааг direct injection технологиор шууд цутгадаг болсон нь чанарын том дэвшил болжээ. 2 тонны даацтай, 300°C халуунд тэсвэртэй нь лабораторийн туршилтаар баталгаажсан.

🔷 ЭСГИЙ ГУДАС

Шахмал ноосоор хийсэн эсгий гудас маш өндөр борлуулалттай байна. Аяны зориулалттай, эвхэгддэг, ууттай, хөнгөн, хатгахгүй.

🔷 ИНТЕРЬЕР

Боловсруулсан арьснаас гарсан гологдол арьсыг шахаж боловсруулан интерьерийн доторлогооны хана хийж эхлээд байна.

Тус компани ийнхүү түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шатыг өөрсдөө гүйцэтгэж байна.

Импортоор орж ирдэг чанар муутай хувцас, куртканы оронд монгол малынхаа түүхий эдээр, Монголдоо үйлдвэрлэсэн, өндөр чанартай, үнэ хямд бүтээгдэхүүнээ сонгож, эх оронч худалдан авалт хийцгээе.

#ЦагаанАлтүндэснийхөдөлгөөн
#ДарханНэхий
#ЭхОрончХудалданАвалт
#ҮндэснийҮйлдвэрлэл

Дархан Нэхий

26/09/2026

“Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Гоёл кашмер ХХК-д зочиллоо.

🔷 МОНГОЛЫН АНХНЫ ЖЕЛАНТИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицу...
26/09/2026

🔷 МОНГОЛЫН АНХНЫ ЖЕЛАНТИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний дэмжлэгтэй хэрэгжиж буй "Дархан минж" ХХК-ийн “Монжелат” төслийн үйлдвэртэй танилцлаа.

“Дархан Минж” ХХК нь 1992 онд Дархан хотод байгуулагдсан, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, 34 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэр юм.

70 ажилтантай, жилд 300,000 ширхэг хонины нэхий, 300,000 ширхэг бодын арьс боловсруулах хүчин чадалтайгаар Дархан, Улаанбаатар хотод үйлдвэрлэлээ явуулж байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компани 2024–2026 онд хоёр шинэ төсөл хэрэгжүүлж байна:

▪️ “Монжелат” — малын арьс ширийг өндөр технологиор гүн боловсруулж, желатин болон уургийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Жилд 720 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ төрлийн масс үйлдвэрлэл Монгол Улсад анх удаа хийгдэж байна.

▪️ Амин хүчлийн бордоо — идээлсэн арьсны хатуу хаягдлаас органик, усанд уусдаг бордоо гарган авна. Жилд 300 тонн хүчин чадалтай, чөлөөт амин хүчлийн агууламж 256.2 г/л (Aisen Testing лаборатори).

2026 оны 10-р сард нээлтээ хийхээр төлөвлөж буй тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 19 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 50–80 ажлын байр бий болгох аж.

Арьс ширний хаягдлыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, малын гаралтай түүхий эдээр экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгож буй нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний гол зорилго болох гүн боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын бодит үр дүн юм.

#ЦагаанАлтҮндэснийХөдөлгөөн
#ДарханМинж
#Монжелат
#ҮндэснийҮйлдвэрлэл

Darkhan Minj

24/09/2026

🔵 "ГОЁЛ КАШМЕР" ХХК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДЛАА 35 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэлээ өргөтгөн, хүчин чадлаа нэмэгдүүлээд буй "Гоёл кашмер" ХХК-ийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан танилцлаа.

Тус компани орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлж, дараах үр дүнд хүрчээ:

🔹 Үйлдвэрлэлийн хүчин чадал 35 хувиар өссөн
🔹 Эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортын орлого 172 хувиар нэмэгдсэн
🔹 Түүхий эдийн татан авалт 3 дахин өсөж, малчдын орлогод бодит хувь нэмэр оруулсан
🔹 Ажилчдынхаа цалинг 16 хувиар нэмэгдүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн ноос, ноолуур, арьс ширний салбарыг эрчимжүүлж, сүүлийн 30 жилийн хамгийн том төрийн дэмжлэгийг үзүүлж байна. Бодлого, дэмжлэгийн үр дүнд үндэсний үйлдвэрүүд үйл ажиллагаа, хүчин чадал, зах зээлээ тэлсээр байна

#цагааналтүндэснийхөдөлгөөн


GOYOL Cashmere

🔵  "ГОЁЛ КАШМЕР" ХХК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДЛАА 35 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэр...
24/09/2026

🔵 "ГОЁЛ КАШМЕР" ХХК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДЛАА 35 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэлээ өргөтгөн, хүчин чадлаа нэмэгдүүлээд буй "Гоёл кашмер" ХХК-ийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан танилцлаа.

Тус компани орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлж, дараах үр дүнд хүрчээ:

🔹 Үйлдвэрлэлийн хүчин чадал 35 хувиар өссөн
🔹 Эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортын орлого 172 хувиар нэмэгдсэн
🔹 Түүхий эдийн татан авалт 3 дахин өсөж, малчдын орлогод бодит хувь нэмэр оруулсан
🔹 Ажилчдынхаа цалинг 16 хувиар нэмэгдүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн ноос, ноолуур, арьс ширний салбарыг эрчимжүүлж, сүүлийн 30 жилийн хамгийн том төрийн дэмжлэгийг үзүүлж байна. Хөнгөлөлттэй зээл болон бодлогын тусламжтайгаар үндэсний үйлдвэрүүд үйл ажиллагаа, хүчин чадал, зах зээлээ тэлсээр байна

#цагааналтүндэснийхөдөлгөөн


GOYOL Cashmere

Address

Монгол Улс
Ulaanbaatar
14000

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагаан алт үндэсний хөдөлгөөн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share