06/01/2026
🔍 Explained by Badral | "Огцрох Амархан жагсаалын үр дүн"
2025 оны хамгийн чухал үйл явдлын нэг яах аргагүй Огцрох Амархан жагсаал. Тэгвэл энэхүү жагсаал яагаад эхэлсэн, тэдгээр залуус юун дээр дуу нэгдсэн, дотоод зохион байгуулалтаа хэрхэн хийсэн, жагсаалын өдрүүдэд тэд юу даван туулсан болон жагсагчдын шаардлага, үр дүнгүүдтэй танилцацгаая. Учир нь тус жагсаал зөвхөн улс төрийн хүрээнд өөрчлөлт авчраад зогсохгүй цаашлаад соёлын хүрээнд томоохон өөрчлөлтүүдийг дагуулсан юм.
Өдгөө Огцрох Амархан жагсаалыг эергээр болон сөргөөр дүгнэсэн олон талын байр суурь бий. Гэхдээ та бүхэн зөв зүйл хийсэн гэдэгтээ, зөв зүйлд оролцсон гэдэгтээ хэзээ ч битгий эргэлзээрэй. Учир нь Огцрох Амархан жагсаал бол эрх чөлөөнийхөө төлөө эр зориг гаргасан, үр шимийг нь нийгмээрээ хүртэх та бидний хамтын ололт юм шүү 🔥 #ОгцрохАмархан