GER Mongolian Marketing Agency

GER Mongolian Marketing Agency GER Mongolian Marketing Agency

"МӨНХ ТЭНГЭР” тоглолтХөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын Их Хаан Чингисийн тухай "Мөнх тэнгэрийн хүчин дор" Монголын...
24/10/2022

"МӨНХ ТЭНГЭР” тоглолт

Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын Их Хаан Чингисийн тухай "Мөнх тэнгэрийн хүчин дор" Монголын уран сайхны түүхэн кино бүтээгдсэний 30 жилийн ойд зориулан "Мөнх тэнгэр" хөгжмийн уран бүтээлийн тоглолтыг толилуулах гэж байна.

1991 оны сүүлчээр Улсын Филармонийн Симфони найрал, морин хуурчид, шуудрагчид, уртын дуучид, найрал дуучид, "Хөх тэнгэр" хамтлаг, Монголын Үндэсний радиогийн их танхимд Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар Япон Улсын дуу бичлэгийн мэргэжилтнүүд бичлэг хийж, Токиогийн хөгжмийн студид дууны тохируулгыг хийжээ.
Энэхүү киноны хөгжмөөс Үндэсний их найрал хөгжим, Морин хуурын чуулга зарим хэсгийг нь хөгжимдөж олны хүртээл болгож байж ээ.

Энэ удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга анх удаа бүрэн эхээр нь хөгжимдөх юм.

Удирдаач Д.Түвшинсайхан
----------------------------
"Тэнгэрийн хүлэг" хөгжмөн туульс

Монголчууд хүлэг морио хийморь, цог, золбоо гэж дээдлэн "Tэнгэрийн хүлэг" хэмээн бэлгэшээдэг уламжлал бий. Энэхүү хөгжмөн туульст эрдэнэт хүлэг тэнгэрээс бууж хүнтэй ижилсэн эр цэргийн унаа болж, дайнд оролцож, эзнээ шархадсан үeд эмээл дээрээ бөгтрүүлэн эх нутагт нь авчирч, хайртай бүхэнтэй нь уулзуулж, аз жаргалтай амьдралд золгуулж байгааг хөгжмөөр дүрслэн өгүүлсэн.

2018 онд Өвөр монголын Хөх хотноо 140м x 50м тайз бүхий ордонд 150 орчим морьтны морин циркийн үзүүлбэрт зориулсан хөгжмийг Морин хуурын чуулга, Бээжингийн симфони найрал хөгжим бичлэг хийж тоглосон. Энэ удаа "Анир" поп оркeстр, Морин хуурын чуулгын хөгжимчид, найрал дуучид, гоцлол дуучид, "Увeртура" хамтлаг хамтран анх удаа тоглох гэж байна.

Удирдаач Б.Алтанхуяг

Тасалбарыг: https://ticket.mn/event/1371/

ЦААСАН БУГУЙВЧ Арга хэмжээ, тоглолт, хурал уулзалтын үеэр хэрэглэгддэг цаасан бугуйвчийн хэвлэлийг та бүхний хүссэн өнгө...
12/08/2019

ЦААСАН БУГУЙВЧ

Арга хэмжээ, тоглолт, хурал уулзалтын үеэр хэрэглэгддэг цаасан бугуйвчийн хэвлэлийг та бүхний хүссэн өнгө, загвараар хийж байна.

20/12/2018

Тоглолт болоход 2 хоног үлдлээ.
Лавлах утас 9194-5501

19/12/2018

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Уртын дуучин Д.Түвшинжаргал 30 жилийн өмнө МАНДУХАЙ кинонд дуулж байсан тухайгаа дурсаж байна

19/12/2018

Мандухай Сэцэн Хатан - 30 жил

Address

Amar Street, 2/207
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when GER Mongolian Marketing Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GER Mongolian Marketing Agency:

Share