09/06/2026
Машинаа 2 хөлөөрөө удирдахгүй шүү хүмүүсээ анхааралдаа аваарай.
Сүүлийн үед нэг шинэ “advanced driving technique” Монголд маш хүчтэй дэлгэрч байна.
• Баруун хөлөөрөө хааз,
• Зүүн хөлөөрөө тоормос !!
Өөрсдийгөө Formula 1-ийн нисгэгч гэж бодсон хүмүүс замаар нэг.
Гэтэл үнэндээ бол энэ техник чинь motorsport-д “Left-foot braking” гэдэг нэртэй, маш өндөр түвшний vehicle dynamics control technique юм шүү дээ. Rally, circuit racing дээр turbo spool хадгалах, weight transfer удирдах, corner entry stabilization хийхэд ашигладаг мэргэжлийн техник гэсэн үг.
Өөрөөр хэлбэл:
• ABS гэж юу болох,
• traction circle гэж юу болох,
• weight shift яаж ажилладгийг
ойлгодог хүмүүсийн хэрэглэдэг зүйл.
Харин Монголд бол:
“хоёр хөлтэй юм чинь хоёуланг нь ашиглая” гэсэн маанагдуу философиор хөгжиж байгаа нь харамсалтай.
Ялангуяа automatic машин дээр:
• хаазан дээр хагас гишгэсэн,
• тоормосон дээр нөгөө хөлөөрөө давхар гишгэсэн,
тэгээд
• transmission-аа шарсан,
• brake pad-аа элэгдүүлсэн,
• torque converter-оо тарчилгасан
хүмүүс өөрсдийгөө “машинаа зөв жолоодож байна” гэж боддог нь хамгийн аймшигтай.
Орчин үеийн машинууд бүр ECU level дээр:
“энэ хүн яг юу хийх гээд байгаа юм бэ?”
гэж будилдаг.
Зарим жолооч нарын жолоодох стайл яг:
• nervous system lag-тай AI,
• эсвэл GTA дээр keyboard-оор машин барьж байгаа хүн шиг байдаг.
Хамгийн хачирхалтай нь, ийм хүмүүс:
“би бол нэг хөлөөр тоормос гишгэдэг хүмүүсийг ойлгодоггүй”
гэдэг асар буруу ойлголттой байдаг.
Үгүй ээ!!
Инженерүүд дэлхий даяар automatic transmission-ийг нэг хөлтэй жолоочид зориулж бүтээсэн юм.
Чи алдарт Nürburgring тойруулга дээр qualifying lap хийх гээгүй л бол, Prius-ээ Хархорин захын гэрэл дохио дээр left-foot braking хийж удирдах ямар ч шаардлага байхгүй.
Гэхдээ хамгийн аюултай нь:
panic situation буюу ослын үед тархи хоёр хөлөө зэрэг чангалчихдаг гэдгийг чи мэдэх үү?
Энэ үед:
• хааз бүрэн чадлаар ажиллана !!
• тоормос бүрэн чадлаар ажиллана !!
• машин утаа униар,
* жолооч хашгирах,
* зорчигч юу болоод байгааг ойлгохгүй.
Эцэст нь:
“машин өөрөө гэнэт хаазлаад явчихсан”
гэдэг худал яриаг шүүх дээр сийхгүй ярьж байгаа харагддаг.
Үнэндээ машин биш.
Physics л ажилласан.
Бүр нарийндаа бол тоормос гишгэж байхдаа чи давхар хаазаа гишгэчихсэн, энийгээ чи өөрөө ч мэдээгүй.
ИЙМЭЭС САНАЖ АВАГТУН. ЗӨВХӨН БАРУУН ХӨЛӨӨРӨӨ ХААЗ ГИШГЭНЭ, БАС БАРУУН ХӨЛӨӨРӨӨ ТООРМОС ГИШГЭНЭ!!