Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ Цаг агаарын албан ёсны фэйсбүүк хуудас

Улаанбаатар хотод баруун хойноос чиглэлтэйгээр ирж байгаа аадар борооны үүл 18:40 минутад хотын төв болон зүүн хэсгийг д...
01/08/2025

Улаанбаатар хотод баруун хойноос чиглэлтэйгээр ирж байгаа аадар борооны үүл 18:40 минутад хотын төв болон зүүн хэсгийг дайран өнгөрнө. Борооны өмнөх нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байна уу.

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
30/07/2025

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

30/07/2025

Ирэх долоо хоногт 10 өдөр усархаг аадар бороо орохыг анхаарна уу!!!

26/07/2025

Яаг ОДОО УЛААНБААТАР ХОТОД ААДАР БОРОО ОРЖ ЭХЭЛЛЭЭ ‼️‼️

26/07/2025

УЛААНБААТАР ХОТОД ААДАР БОРОО ОРНО.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр халж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2025 оны 07-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +15 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

25/07/2025

фэйж хуудсыг маань хүмүүс рүү дагуулаарай.
8 сарын мэдээг оруулъя.

25/07/2025

8 сарын мэдээг оруулах уу ?

өнөөдөр орой баруун захаас эхлээд бороо орно ‼️‼️
25/07/2025

өнөөдөр орой баруун захаас эхлээд бороо орно ‼️‼️

Төв аймгийн Лүн суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автаж байхад сумын. хэсгийн төлөөлөг...
24/07/2025

Төв аймгийн Лүн суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автаж байхад сумын. хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр л түргэн шуурхай ажиллаж бөглөрсөн байсан ус зайлуулах хоолойг хэвийн болголоо. Бид нарын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байдаг цагтаа нартаа баярлалаа😊

24/07/2025

шөнийн 02:30 цаг хүртэл хүчтэй аадар бороо орхыг анхааруулъя‼️‼️
утас дэлбэрэх цэнэглэгч уртасгагч нараас болгоомжилоорой....
цаг тухай бүрд мэдээлэл өгнө‼️

Address

Самбуугийн гудамж
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цаг агаарын мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share