25/08/2026
🌏Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал COP17 хүрээнд Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан зэрэгцээ арга хэмжээ Fashion Business Forum 2026 амжилттай зохион байгуулагдлаа.
🌱 Монголын загварын салбарын амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, дизайнерууд, мэргэжлийн холбоод, салбарын төлөөлөл болон бүтээлч үйлдвэрлэлийн оролцогчид хамтран уулзаж, Монгол Улсын загварын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, салбарын хамтын ажиллагаа болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд загварын салбарыг зөвхөн хувцас үйлдвэрлэлийн хүрээнд бус, үндэсний өв соёл, дизайн, инноваци, үйлдвэрлэл, маркетинг, экспорт, аялал жуулчлал болон бүтээлч эдийн засгийг холбосон стратегийн ач холбогдол бүхий салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн Монголын үндэсний онцлог, уламжлалт гар урлал, ноолуур, ноос, арьс шир зэрэг үндэсний түүхий эдийн давуу талыг орчин үеийн дизайн, технологи, бизнесийн загвартай уялдуулан хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц Монгол брэндүүдийг бий болгох, тэдгээрийн экспортын чадавхыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон бүтээлч салбарын оролцогчдын хамтын ажиллагаа чухал болохыг хэлэлцэв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
COP17 Mongolia
BrandVision
Түмэн Торго ХХК
Capra Cycle LLC
Санхүү эдийн засгийн их сургууль
Монголын Ноос Ноолуурын Холбоо
Андра Академи
Та бүхэндээ талархал илэрхийлье. ✨