08/09/2025
Ганц ч рэппер инфлүүнзэргүй кино харсан чинь бас гайхалтай байна шүү, найз аа. Кино урлагаа урлагийг доош татагчдаас аварч байгаа Дийдийн залуустаа алга ташъя. Алийн болгон ангийнхаа ганц охины араас гүйж гар утсаараа бичлэг хийдэг юм бэ, найз аа. Хөгжин дэвших цаг ирсэн! Гэхдээ эдгээр залуус яаж кино бүтээх мөнгөтэй болчихов оо, найз аа. Нэгнийхээ үнэт зүйлсийг зарчихаагүй байгаасай.
Ангийнхаа ганц охинд энэ олон жил найзын бүсэд байлгасны эцэст кинонд тоглоно гэж хэн санахав дээ. Цасан гуай ба 7 одой юм уу хаашаа юм бэ, найз аа. Шооч залуус хэн нь гол дүрд тоглохоо шодож байгаад бөөн маргаан болоод, маргаан дундаасаа киноны санаагаа олоод бас л онцгой сэдвээр кино бүтээхээр болсон байна шүү.
Ихэнх нь алдах юмгүй царайтай болохоор ямар ч мэйкап, орлон тоглогчгүй бодит дүрсээр бүтээсэн гэнэ. Нүүр нүдгүй хөгжилтэйгээр өрсөлдөж байгаад ганц охиноо нэг чадварлаг залууд алдана даа та нар. Шодож байхаар эв нэгдэлтэй зогсоод хамгийн өндөртөө боломж олгоцгоо!!!