Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс Амрыг эрье

25/06/2026
24/06/2026
🚒 ГАЛ УНТРААХ ТЕХНИК СПОРТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТ...
24/06/2026

🚒 ГАЛ УНТРААХ ТЕХНИК СПОРТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

👩‍🚒Монгол Улсад Гал унтраах техник спорт үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортын 26 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

👩‍🚒Тус тэмцээнд Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Мөнхнарангаар ахлуулсан, а/а Б.Зандан дасгалжуулагчтай эрэгтэй 12, эмэгтэй 1 тамирчнаас бүрдсэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, мэргэжлийн ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

👩‍🚒Гал унтраах техник спорт нь Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн спортын төрөл бөгөөд довтолгооны шат, саадтай 100 метрийн гүйлт, 4×100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ шалгаруулдаг.

🇲🇳Тэмцээн амжилттай үргэлжилж байгаа бөгөөд эхний өдрийн тэмцээний дүнгээр довтолгооны шатны төрөлд а.а З.Золбаяр 14.80 секундын амжилт үзүүлж, “Спортын мастер” цолны болзлыг амжилттай биелүүллээ.

🇲🇳Мөн 4×100 метрийн буухиа гүйлтийн төрөлд а.а З.Золбаяр, а.ч У.Зуунбилэг, а.а Т.Цэнджаргал, а.а А.Мягмардаш нараас бүрдсэн 2 дугаар баг 1:00.72 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ.

🇲🇳Тэмцээн маргааш саадтай 100 метрийн гүйлт болон байлдааны тархалтын төрлөөр үргэлжлэх бөгөөд нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛААОнцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг...
20/06/2026

АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг угтан Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагддаг техник, тоног төхөөрөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн орчин, гамшгаас хамгаалах бодлого, хэрэгжилт, аврах ажиллагаанд ашиглагдаж буй багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжтэй танилцаж, тэдгээрийн зориулалт, ашиглалтын талаар мэдээлэл авлаа.

Мөн аймаг, орон нутагт тохиолдож буй гамшиг, ослын нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөө өгч ажиллав.

Тус өдөрлөг нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

19/06/2026

⚠️ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! ⚠️

🌧️ Хүчтэй болон үргэлжилсэн борооны улмаас гол, горхи, сайр, жалгын усны түвшин огцом нэмэгдэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байна уу.

🚫 АНХААРАХ ЗҮЙЛС

🚗 Үерийн ус, хүчтэй урсгалтай жалга, сайрыг тээврийн хэрэгслээр гатлахгүй байх

🏕️ Гол, мөрөн, сайрын ай савд майхан барьж хоноглохгүй байх

👨‍👩‍👧‍👦 Хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх

🍺 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх

📢 Цаг агаарын сэрэмжлүүлэг, онцгой байдлын байгууллагын мэдээллийг тогтмол авах

✅ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ

✔ Шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх
✔ Үерийн эрсдэлтэй бүсээс хол байх
✔ Онцгой нөхцөл үүсвэл өндөрлөг, аюулгүй газар нүүх
✔ Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах

🚨 ҮЕРИЙН УСНЫ ГҮН, УРСГАЛЫН ХҮЧИЙГ НҮДЭЭР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ!

ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЦГААЯ

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
УТАС: 70567101
70567105
80105049

ДОХИО‼️ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА ЦУОШГ: Өнөө шөнө (2026.06.18-19) Төв аймгийн хойд, маргааш буюу 19-...
18/06/2026

ДОХИО‼️ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ЦУОШГ: Өнөө шөнө (2026.06.18-19) Төв аймгийн хойд, маргааш буюу 19-нд Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орохыг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, хол, ойрын замд гарахдаа дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаагт зам гарцаар явах зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

📢 ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛДиргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэд...
18/06/2026

📢 ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД

иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг нь байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой арга хэмжээ юм.
Өдөрлөгийн үеэр:
✅ Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг танилцуулах
✅ Гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх
✅ Гал унтраах болон аврах ажиллагааны техник, багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргах
✅ Иргэдэд зориулсан танин мэдэхүйн арга хэмжээ, үзүүлбэр зохион байгуулах
✅ Хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлэх

Та бүхнийг хүрэлцэн ирж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцан, аюулгүй байдлын мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг урьж байна.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 🚒🚑👨‍🚒

📢 ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛДиргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэд...
18/06/2026

📢 ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД

иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг нь байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой арга хэмжээ юм.

Өдөрлөгийн үеэр:
✅ Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг танилцуулах
✅ Гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх
✅ Гал унтраах болон аврах ажиллагааны техник, багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргах
✅ Иргэдэд зориулсан танин мэдэхүйн арга хэмжээ, үзүүлбэр зохион байгуулах
✅ Хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлэх

Та бүхнийг хүрэлцэн ирж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцан, аюулгүй байдлын мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг урьж байна.

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 🚒🚑👨‍🚒

10/06/2026

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Address

Хэнтий аймаг Бор-Өндөр сум
Ulaanbaatar
1127

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share