Хүний итгэлийг хамгаалахуй ТББ

Хүний итгэлийг хамгаалахуй ТББ Сүм, шашны байгууллагын үйл ажиллагаанаас болж хохирч буй иргэдийг хамгаалах төрийн бус байгууллага

https://ikon.mn/n/14am
03/09/2026

https://ikon.mn/n/14am

Намар цаг болж ард иргэдийн амралт зугаалгын цаг дуусч, хичээл сургууль эхлэх болсон энэ үед хөдөөнөөс хотруу чиглэх хөдөлгөөн ихсэх цагт шашны байгууллагууд, тэр ...

И МАН ХИ БАРИВЧЛАГДСАНААС ХОЙШ ЮУ БОЛОВ?Шинчеонжи урсгалын тэргүүн Ли Ман Хи 2026 оны 6 дугаар сарын 24-нд баривчлагдсан...
01/09/2026

И МАН ХИ БАРИВЧЛАГДСАНААС ХОЙШ ЮУ БОЛОВ?

Шинчеонжи урсгалын тэргүүн Ли Ман Хи 2026 оны 6 дугаар сарын 24-нд баривчлагдсан. Түүнийг шашны байгууллагын гишүүдийг улс төрийн намд олноор элсүүлж, улс төрийн үйл явцад нөлөөлөхийг оролдсон гэх үндэслэлээр шалгаж, улмаар яллагдагчаар татсан юм. Энэ үйл явдлаам хойш юу болсон бэ?

📌 6.24-нд БАРИВЧЛАГДАВ

Сөүлийн төв дүүргийн шүүх Ли Ман Хиг нотлох баримтад нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гол хэрэг нь Шинчеонжигийн гишүүдийг 국민의힘 (People Power Party)-д олноор элсүүлж, тус намын дотоод сонгууль болон улс төрийн үйл явцад нөлөөлөхийг оролдсон гэх асуудал байв.

📌 7.13-нд ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ

Мөрдөн шалгах байгууллага Шинчеонжи 2021–2024 онд гишүүдээ 국민의힘-д элсүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар явуулсан гэж үзжээ.

Солонгосын хэвлэлүүдэд 50 мянга гаруй Шинчеонжи гишүүн тус намд элссэн гэх тоо дурдагдсан байна. Энэ асуудлаар Ли Ман Хид Намын тухай хууль зөрчсөн зэрэг хэрэг тулгасан.

📌 7.24-нд 7.57 ТЭРБУМ ВОНЫ ТАТВАРЫН ХЭРЭГ

Үүгээр зогсохгүй Ли Ман Хи болон Шинчеонжигийн бусад удирдлагад 2016–2020 онд сүмийн доторх дэлгүүрүүдийн орлогыг нууж, 7.57 тэрбум воны татвараас зайлсхийсэн гэх тусдаа хэрэг нэмэгдсэн байна.

📌 8.20-нд ШИНЧЕОНЖИ СҮМИЙНХЭ УУЧЛАЛТ ГУЙВ

Шинчеонжи гишүүдээ 국민의힘-д элсүүлсэн гэх асуудлаас үүдсэн маргаан, нийгмийн санаа зовнилд уучлалт гуйж, цаашид улс төрийн байгууллага болон улс төрийн үйл ажиллагаанаас зай барина гэж мэдэгдэв. Сонирхолтой нь, өмнө нь Шинчеонжи “гишүүдэд намд элсэхийг зааварлаагүй” хэмээн уг асуудлыг үгүйсгэж байсан юм.

📌 8.21-нд СУЛЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ

Ли Ман Хигийн өмгөөлөгчид түүнийг батлан даалтаар суллуулах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хэлэлцсэн.

🔴 9.01 буюу ӨНӨӨДӨР

Сөүлийн төв дүүргийн шүүх Ли Ман Хигийн таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр тэрээр эмнэлгийн үзлэг, эмчилгээ хийлгэх шалтгаанаар 9 дүгээр сарын 4-ний 18:00 цаг хүртэл түр хугацаагаар суллагдсан байна. Гэхдээ энэ нь цагаадсан, хэрэг нь хэрэгсэхгүй болсон, эсвэл бүрэн суллагдсан гэсэн үг биш.

Хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүчинтэй хэвээр бөгөөд зөвхөн хэрэгжилтийг нь тодорхой хугацаанд түр түдгэлзүүлсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Ли Ман Хигийн хэрэг дуусаагүй. Харин дараагийн чухал асуудал нь шүүх дээр ялангуяа Шинчеонжигийн улс төрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд хэрхэн шийдэгдэх вэ гэдэгт байгаа юм.

📎 Эх сурвалж: 연합뉴스 (Yonhap), YTN, MBC, LawTimes

https://www.newsis.com/view/NISX20260901_0003771150

30/08/2026

Шинэ тэнгэр газар гаж урсгалаас сэрэмжил!!!

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ #МОНЦАМЭ
25/06/2026

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ
#МОНЦАМЭ

СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 25 /Reuters/. Өмнөд Солонгосын шүүх “Шинчонжи Есүсийн сүм”-ийн үүсгэн байгуулагч Ли Ман Хиг улс төрийн намд гишүүн элсүүлэх хууль бус аж....

21/06/2026

❕❕Өмнөд Солонгосын Шинчонжи сүм Францад шүүхийн маргаанд холбогдов

Өмнөд Солонгосоос гаралтай Шинчонжи шашны байгууллагын Франц дахь салбарын эсрэг долоон хуучин гишүүн гомдол гаргажээ. Тэд тус байгууллагыг хүчирхийлэл үйлдсэн, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, мөн хүний эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан байж болзошгүй хэмээн буруутгасан байна.

Францын сект маягийн урсгалуудыг ажиглаж, судалдаг төрийн байгууллага болох Miviludes өмнө нь Шинчонжитой холбоотой хэд хэдэн мэдээлэл хүлээн авч байсан байна. Зарим гэр бүлийнхэн залуусыг метро болон олон нийтийн газраас үнэ төлбөргүй Библийн сургалтад урьж, улмаар аажмаар гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг хэмээн гомдол гаргаж байжээ.

Гомдол гаргагчдын мэдүүлснээр байгууллагын зүгээс гишүүдийг гэр бүл, найз нөхдөөс нь тусгаарлах, санхүүгийн дарамт үзүүлэх, байнгын хяналтад байлгах зэрэг үйлдэл гаргаж байсан аж. Тэдний нэг нь өөрийгөө бүтэн сарын турш өрөөнд түгжин хорьж байсан гэж мэдүүлжээ.

Харин Шинчонжи байгууллага эдгээр буруутгалыг няцааж, өөрсдийг нь нэр хүндэд нь халдсан зохион байгуулалттай кампанит ажлын бай болсон гэж мэдэгдсэн байна.

Францын эрх баригчид дээрх гомдлын мөрөөр шалгалт эхлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.

📰 Эх сурвалж: Le Figaro

https://www.lefigaro.fr/actualite-france/l-eglise-sud-coreenne-shincheonji-accusee-de-violences-et-sequestration-visee-par-une-plainte-en-france-20260430

Бүгд Найрамдах Франц Улс дахь Шинэ тэнгэр газар сүм нь хүчирхийлэл, хүн хулгайлах гэмт хэрэгт сэжиглэгдэж эхэлжээ.
25/05/2026

Бүгд Найрамдах Франц Улс дахь Шинэ тэнгэр газар сүм нь хүчирхийлэл, хүн хулгайлах гэмт хэрэгт сэжиглэгдэж эхэлжээ.

Fondée en 1984 par le pasteur Lee Man-hee, l’organisation Shincheonji Église de Jésus, centrée notamment autour de l’interprétation du livre de l’Apocalypse de la Bible, revendique plus de 300.000 fidèles dans plus de 100 pays.

04/05/2026

Хэрэв дээрх бичлэгт дурдагдсан шинжүүд таны явдаг сүмд илэрч байвал нэн даруй тухайн газраас холдож бусдадаа сэрэмжлүүлээрэй ‼️

Илүү олон хүнд энэ мэдээллийг хүртээхийн тулд цааш нь дамжуулж шэйрлээрэй 🙌🏻

‼️‼️
02/05/2026

‼️‼️

ХРИСТИЙН МОНГОЛ НОМЛОГЧИД ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДОЖ БАЙСНАА НУУДАГ!

Хятад пастор Зин Шаожий /Zhang Shaojie/ 12 жил шоронд хоригдсоны эцэст суллагдлаа. Түүний “хийсэн хэрэг” нь хүчирхийлэл, луйвар, хулгай эсвэл хүн амины хэрэг биш. Харин бүртгэлгүй, гэр чуулганыг удирдаж, христ, библийг сурталчилсан хэргээр 2013 онд анх хоригджээ. Хятадын Ардын шүүхээс Зин Шаожийг “Сайн мэдээ” тарааж, Христийн шашныг хууль бусаар сурталчилсан хэрэгт 12 жилийн хорих ял ноогдуулжээ. Зин пасторын хууль бусаар байгуулсан чуулган нь хурдацтай өсөж, түүнд олон хүн христийн итгэгчээр нэгдэж байсан нь шүүхээс олон жил торны цаана суух үндэслэл болсон байдаг. Арван хоёр жил гэдэг урт хугацаа. Бүхнийг дахин тунгаахад, засарч хүмүүжихэд хангалттай урт хугацаа. Гэвч Зин Шаожий нь шоронд “Ардын бурхан” нэр авч хоригдол хүмүүст христийн “Сайн мэдээ”-г тарааж, олон зуун дагалдагчид, итгэгчдийг араасаа дагуулжээ. Үүнээс болж Зин пасторыг гурван удаа чанга дэглэмтэй шоронд шилжүүлж байсан ч тэрбээр христийн итгэлээсээ хэзээ ухраагүй гэнэ. Тэрбээр хоригдлуудад тэсвэр, тэвчээр, найдвар итгэл, хайрын тухай номлосоор өнгөрсөн 2025 оны сүүлээр эрх чөлөөт амьдралд эргэн иржээ. Зин пастор шиг Хятадад зөвшөөрөлгүй христийн сайн мэдээ тарааж яваад цагдаа нарт баригдаж, шоронгийн хаалга татсан Монголын олон арван номлогч, итгэгчид байдаг. Хятадын шоронд хоригдсон монгол хүн гэхээр л бид эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, хар тамхи зөөсөн, зарсан хүмүүсийн тухай боддог. Тэгвэл Христийн итгэгчид Хятадад баривчлагдаж, эрүүдэн шүүлт, тамлал амсаж, мөн шорон, гянданд хоригдож байгаа олон баримт бий. Цаст Түвдэд “Сайн мэдээ” тарааж явсан христийн номлогч Батбаяр гэх залууг түвдүүд “Буруу номын бүрэлвээ” хэмээн дарамталж, зодож гэмтээсэн бол Шинжаан уйгарт “Библи” тарааж яваад ор сураггүй алга болсон монгол бүсгүй ч байна. Хөх хотод гэр цуглаан байгуулан христийн урсгалыг сурталчилж явсан Дашням гэх номлогч залуу 2017 онд баривчлагдаж, 5 жилийн хорих ялаар шийтгүүлэв. Дашням орон нутагт өвөр монгол хүмүүст христийн сүмд номлол хийснийхээ төлөө Хятадын мөрдөнд тамлуулж байсан тухайгаа ярьжээ. Дашнямын гар хөлийг хөдөлгөөнгүй хүлээд толгой дээр нь устай сав байруулуулан, савны доод хэсгийг зүүгээр цоолов. Цоолсон савны ус түүний дагзан дээр тусна. Эхэндээ юу ч мэдрэгдэхгүй ч, удаан хугацааны дараа усны дусал түүний дагз, мэдрэлийн системийг цочроон асар их өвдөлт мэдрүүлдэг. Усны ганц дусал бүр толгой руу нь 1 кг туухайгаар цохиж байгаа мэт өвддөг тухай тэрбээр ярьсан байна. Хятадын цагдаа түүнээс “Хэнээс даалгавар авч ирсэн. Хэн хэнийг сүмдээ элслүүлсэн бэ?” хэмээн байцааж, нэр усыг нь хэлэхийг шаарджээ. Гэвч Дашням өөрийн гэр цуглааны гишүүдийнхээ нэрийг хэлэлгүй тэвчиж чадсан гэнэ. “Сайн мэдээ” тарааж яваад энэ мэт хятадын мөрдөн, шоронд тамлуулсан итгэгчид олон байдаг ч тэд энэ талаар нийгэмд ярихаас эмзэглэдэг. Учир нь нэгэнт тус улсын хуулийг мэдсээр байж зөрчсөн учраас тэр биз ээ.
Хятадад харийн шашин зөвшөөрөлгүй сурталчилах нь хуулиар хориглодог бөгөөд эрүүгийн хуулинд тэнсэн харгалзах ялгүй, 3-15 жилийн ялаар шийтгүүлдэг. Харин шашны гаж урсгал, терроризм, үймээн самуунд бусдыг уриалан дуудсан бол 15-20 жилийн хорих ял, цаазын ялтай байдаг ажээ. Гэвч манай христийн сүмүүдээс Хятадад очиж “Сайн мэдээ” тараах итгэл үнэмшилтэй залуус олон арваараа дугаарлаж байна. Тэд хятадын хатуу чанга хуулиас илүү бурханы хуулийг биелүүлэх чин хүсэлтэй гэнэ шүү.

Оройн мэнд 👋🏻 Манай НҮТББ байгуулагдсан цагаас эхлэн олон иргэн бидэнд хандаж гомдол ирүүлсэн. Тэдний нэг болох хохирогч...
30/04/2026

Оройн мэнд 👋🏻 Манай НҮТББ байгуулагдсан цагаас эхлэн олон иргэн бидэнд хандаж гомдол ирүүлсэн. Тэдний нэг болох хохирогч С гэх бүсгүйд тохиолдсон кэйсыг та бүхэнтэй хуваалцаж байна.

Иргэн “С”
- Найз залуу маань 2 жилийн өмнө “Монгол сувд сүм”-д орсон. Бид 1 жилийн өмнөөс үерхэж эхэлсэн хэдий ч тэр надтай хайр сэтгэлийн холбоогоор биш зөвхөн сүмд оруулахын тулд, өдөр шөнөгүй манайд ирдэг байсан. Урмыг нь бодоод 5 удаа сүмд очсон. Яг л нөгөө бурхан бууж ирнэ, бурхан амьд. Чамаас бусад нь сатаны хорлолд орчихсон гэх мэтээр сүмд ороогүй хүмүүсийг шүүмжилж, доромжилдог гэдгийг биеэрээ мэдэрсэн. Одоо найз залуугаасаа харилцаагаа тасалсан.

Танд ч мөн адил аливаа шашны гаж урсгалын сүмээс болж хохирсон жишээ байвал бидэнтэй холбогдож мэдээлэл өгнө үү 🤙🏻

Холбогдох утас: 96001658
Мэйл хаяг: [email protected]
Мөн пэйж рүү чат бичихэд хэзээд нээлттэй 🙌🏻

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүний итгэлийг хамгаалахуй ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share