ZEV news

Website

ZEV news Нэг сум
Нэг үнэн

12/10/2026

👑 «Мафийн боссын зүрхийг эзэмдсэн бүсгүй» 🖤💼✨
Аавдаа хөөгдөн хаягдаж, өвчтэй эмээгийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд мухардалд орсон хөдөөний даруухан бүсгүй Нора 💔. Түүний амьдралыг нэгэн нууцлаг зарын хуудас орвонгоор нь эргүүлнэ 📜.
💬 Үргэлжлэлийг үзэх бол "1" гэж коммент бичээрэй! 👇😃🍿

Хотын зуслангийн бүс, Богдхан уулын орчимд баавгай харсан гэх дуудлага мэдээлэл болон ул мөр илэрч байгаа нь иргэдийн аю...
10/10/2026

Хотын зуслангийн бүс, Богдхан уулын орчимд баавгай харсан гэх дуудлага мэдээлэл болон ул мөр илэрч байгаа нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учрах нөхцөл нэмэгдэж байгааг харуулж байна гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулав.

15/09/2026

Жүжигчин Х.Цасчихэр: Ж.Мөнхсайхан ах хэлж мэдэхгүйгээр хүнд өвдсөн

Монгол Улсын арслан Э.Батмагнайгийн гэр бүл өнөөдөр бүл нэмж охинтой болжээ
09/09/2026

Монгол Улсын арслан Э.Батмагнайгийн гэр бүл өнөөдөр бүл нэмж охинтой болжээ

27/08/2026

Б.Найдалаа сайдын туслах тайлбар хийлээ

24/08/2026

Иргэний бичлэг: Өнгөрсөн шөнө Ховд аймгийн Жаргалант сум Буянт баг Домботын дээд талын “Петровис ШТС”-д дугаарлаж, үлдээсэн машинуудыг дайраад зугтсан.
Эхэнд мөргүүлсэн машины банк цоорч, шатахуун асгарсан байна шүү!

24/08/2026

Нэгэн иргэний цахим хуудаснаа нийтэлсэн бичлэг олны талцуулж байна. Хэнийх нь зөв бэ?

24/08/2026

Дуучин Г.Энэрэл болон түүний ex найз охин О.Танан нарын toxic харилцаа

Опозитын Г.Энэрэл: Хувийн амьдралаа дэлгэн нийгмийн стрессд нэмэр болж урт зүйл бичиж та бүхнийг чилээж байгаадаа хүлцэл...
24/08/2026

Опозитын Г.Энэрэл: Хувийн амьдралаа дэлгэн нийгмийн стрессд нэмэр болж урт зүйл бичиж та бүхнийг чилээж байгаадаа хүлцэл өчье.
Миний бие О. Танантай 2017 онд танилцаж, 2019–2024 оны хооронд үерхэж байсан. Тухайн үед миний харилцдаг байсан охины нэрийг барьж намайг нэг газар дуудаж, очсон чинь тэр охин байгаагүй, оронд нь танихгүй 2 охин зогсож байсны нэг нь Танан байсан. Анх тэгж танилцаж байсан. Тэр цагаас хойш шөнө манай гэрт хүмүүс архи уугаад байна, би айгаад байна гэх зэргээр дуудахад нь би баатар болох гээд очоод тэгээд шөнөжин гэртээ орохгүй өглөө болдог байсан. Ор гэхээр ордоггүй байсан. Гэрт нь хэн ч архи уудаггүй байсан байна лээ. Үүнээс хойш уулздаг болсон. Тухайн үед хүмүүс чи наад охиноо мэдэхгүй л байна даа гэж сануулдаг байсан. 2018 онд жирэмсэн болсон гэж надад хэлсэн ба тухайн үед түүнийг надаас өөр хүнтэй харилцаатай гэдгийг мэдээд би хариуцлагатай хандахгүй гэдгээ хэлсэн. Түүнээс болж өмгөөлөгч Батбаяр агсаны охин Ариунзаяатай (тухайн үед найз нь байсан) нийлж аавынх нь холбоотой мэдээллийн саятуудаар худал мэдээлэл болох паарнаас хүлж, хар тамхи хэрэглүүлж, хүчирхийлдэг гэсэн худал мэдээлэл цацаж эхэлсэн. Үүнээс хойш би хүчирхийлэгч гэдэг нэртэй амьдарч байна. Би айлын охины мууг үзэхийг хүсээгүй. Ирээдүй байгаа цааш амьдарна. Хүмүүс битгий муугаар хараасай гэсэндээ өөрийгөө өмөөрдөггүй байсан. Би өөрийгөө Тананг өөрчилж чадна гэж бодож байсан. Надтай үерхэж байх хугацаандаа надтай үерхээгүй юм шиг гадуур залуучуудтай уулзаж, архидаж явдаг байсан. Тэгээд за үерхээгүй юм байна гээд өөр хүмүүстэй уулзахаар хэрүүл болгож миний эд хэрэгсэл, дуу бичлэгийн төхөөрөмжүүдийг маань эвдэлж гэмтээж, 15 оноос 20 он хүртэл хийсэн дуунуудаа хадгалж байсан зөөврийн хард дискийг маань түмпэнтэй ус руу дүрээд 6 давхрын цонхоор шидсэн. Би орцны үүдэнд гараад хартал юу ч үгүй хагарсан байсан. Дотор нь уран бүтээлүүд байсан. Одоо хүртэл бодохоор миний дотор харлаад байдаг. Тэгээд эмэгтэй болохоор худлаа уйлаад л эрэгтэйгийн буруу болдог доо.
2019 онд гарсан маргаантай асуудлын хувьд тухайн үед бид хамтран амьдарч байсан бөгөөд О.Танан амиа хорлох оролдлого хийж, 3 давхрын цонхоор үсрэх, хутга ашиглан өөртөө гэмтэл учруулахыг завдах, над руу барьж дайрах зэрэг оролдлогуудыг хийсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор би хутгыг гараас нь авч, цонхны тавцангаас холдуулах үүднээс өргөн буйдан руу түлхэх үед санамсаргүй байдлаар буйдангийн хатуу хэсэгт мөргөлдөж эгэм нь гэмтсэн. Уг асуудлаар БГД-ийн цагдаагийн байгууллагад шалгагдсан бөгөөд О.Танан өөрийн хүсэлтээр гомдлоо эргүүлэн татсан. Үүнээс хойш энэ асуудлаар үргэлж шантаачилдаг болсон. 19 онд ээжтэйгээ намайг нарны замын Миний Зах сүлжээ дэлгүүрийн гадаа зодсон. Эмэгтэй хүнд гар хүрэхгүй гээд газар унан зодуулж байхад толгойг минь цементтэй хавсран дэвсэлж, дэлгүүрээс дөнгөж аваад машинд байсан хайруулын тавгаар зодсон. Ээж нь үргэлж над руу хутга барьж дайрдаг байсан ба нэг удаа бид 2 унтаж байхад өрөө рүү орж ирж заазуураар намайг цавчиж нуруу гэмтээж байсан. Мөн Танан нэг өдөр гэртээ орж ирсэн чинь гэрийн бүх юмыг, миний юмнуудыг шалаар буулгаж тараагаад гэрийн шалан дээр баас бас цустай даамсаг байсан. Жонни Деппийн авгай орон дээрээ баасан гэдгийг би сонсоод ингэж баадаг хүмүүс байдаг гэдгийг мэдсэн.
Эхлээд би хөдөлгөөнгүй зодуулдаг байсан. Дараа нь би өөрийгөө хамгаалдаг болсон. Өөрийгөө хамгаалсан үйлдлүүд маань эмэгтэй хүнийг гэмтээсэн болж хувирдаг. Салъя гэхээр амиа хорлолоо гэж байнга айлгана. Тэр байшингийн дээвэр дээр байна, ийм эм уулаа, хоолойгоо боолоо, гараа зүслээ. Бас уулзахаар гаран дээрээ баахан приткээр зүсчихсэн байдаг байсан. Иймэрхүү асуудлаар цагдаа руу залган дуудлага өгөхөд цагдаа нар эрэгтэй хүнийг хамгаалдаггүй. Наад асуудал тариад байгаа хүнтэйгээ ямар холбоотой вэ гэж асуухад үерхдэг найз охин маань гээд хэлэхээр чи өөрийгөө хүчирхийлэгч болтлоо цагдаа битгий дууд гэж байгаа юм шиг, гэмтэл гараагүй бол очихгүй гэдэг. Эрэгтэй хүн залгахаар.
2022 онд О. Танан шөнийн цагаар над руу удаа дараа холбогдож, очиж авахыг шаардсаны дагуу очиход Корпорейт зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэр үед бид хоёр муудалцан Танан пивоны шилээр миний толгой хэсэгт цохих үед би гараараа хамгаалж чигчий хурууны шөрмөс тасалсан, (одоо миний чигчий хуруу хөдөлдөггүй) мөн би бас согтуу уураа барьж чадахгүй цохьсон нь үнэн. Харин Тананд эрүүл мэндийн ноцтой хохирол учирсан талаар эргэлзэж байна. Бид 2 хамтдаа гэмтэл орж миний хурууг боолгосон.
2023 оны хэргүүд бол үнэхээр мэдэх юм алга. Иймэрхүү зүйлс болох нь энгийн үзэгдэл болсон байсан миний хувьд. 7 хоногт дор хаяж гэрт 2-3 удаа согтуу ирж агсан тавьж О.Танан өөрөө биеийн болон сэтгэл санааний хүчирхийлэл үйлддэг байсан. Намайг шөнө унтуулж амраадаггүй байсан. Би түүнээс зугтаагаад дүүгийндээ, найзийндаа, очиж тайван унтахыг хүсдэг байсан. Хаана байгаа газар мэдвэл хэдэн цагаар ч хамаагүй хэний ч хамаагүй хаалга нүдэн, гарч ирээд хэрүүл болдог. Энэ хавсралтаар нэг удаагийн явдлын бичлэг болох манай дүүгийнд шөнийн 2 цагт ирж хаалга бүтэн цаг зогсолтгүй нүдээд байсан болохоор би түүнийг зогсоохоор гарсан нь юм.
2024 онд би үнэхээр залхсан. Би энэ амьдралыг бүтээх гэж зөндөө хичээсэн. Дажгүй залуу гараад ирэнгүүт Танан шууд алга болно. Гайгүй залуутай бааранд таараад шууд дагаад явж байгааг нь манай найзууд надад хэлдэг байсан. Тэгээд нөгөөх нь тоохгүй болохоор над дээр ирээд шантаачлана. Яагаад үгээр нь байдаг байсныг та бүхэн харж байгаа байх. Нийгэм яаж хүлээж авч байгааг. Бас би хайргүйдээ энэ бүхнийг тэвчиж ирээгүй. Надад үлдсэн сайхан дурсамж, мэдрэмж, хамт туулж байсан зүйлсүүд бий. Бид 2т сайхан үеүд бас байсан. Тананд бас сайн талууд зөндөө байдаг. Гудамжинд байгаа биеэ хамгаалах чадваргүй гөлөгнүүдийг гэртээ оруулж асрамжилдаг, маш гоё хоолоотой би дуулаач гэж их гуйдаг байсан, бас надад мэдрүүлсэн нандин мэдрэмжүүдээр хөглөгдөж хийсэн дуунууд ч байгаа. Ийм нөхцөл байдалд орсонд маш их харамсалтай байна.
Хэл аманд орооцолдохыг хүсээгүй, ороогдсон ч тоохгүй байхыг хичээж, гэр бүл зохиогоогүй байсан болохоор би эр хүн бүгдийг даван туулна гэж боддог тул би олон жил дуугүй байж ирсэн. Хэл амын нөгөө тавин хувийг нь өгч дэвэргэж бүр газар авахуулахгүй байхыг оролдож ирсэн. Түүгээрээ ч би олон хэл амыг давж өдий хүрсэн. Би зоволгүй амьдарч үзээгүй болохоор зовлонг би надад өгсөн миний хувь тавилан гэж ойлгон давж ирсэн. Бүх юманд сайн муу үр дагавар байдаг. Одоо би ингээд ялагч болох гэж үүнийг бичээд байгаа юм биш. Би өөрийн үйлдлээрээ бусдын амьдралд сөрөг үр дагавар битгий үүсээсэй гэсэн үүднээс маш их олон жил өөр дээрээ гал авлаа. Би залуу ч байсан, хүчтэй ч байсан. Ганц бие ч байсан. Одоо би зүгээр л ядарч байна. Дээрээс нь би гэр бүлтэй болсон. Энэ асуудал гэр бүлийн хүнд маань ямар хүндээр тусч байгааг би харж байна. Би дахиж чадахгүй нь.
Бидний холбоо хэзээ ч тасраагүй үргэлж надаас мөнгө нэхэж байсан. 2026 оны 7 дугаар сарын 12 хүртэл хугацаанд миний бие О.Тананы шаардсан мөнгийг тухай бүр шилжүүлж ирсэн. Үүнд сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэглээ, согтууруулах ундааны зардал, мөн бусад өр төлбөрүүдийг барагдуулсан гүйлгээнүүд багтана. Өнгөрсөн хугацаанд өгсөн нийт мөнгөн дүн, холбогдох баримтууд дансны гүйлгээгээр нотлогдоно.
"Насанд хүрээгүй этгээд"-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн юм байхгүй. Насанд хүрсэн хүнийг, насанд хүрээгүй хүн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй бөгөөд үүнийг зохицуулах хууль монгол улсад байхгүй байна. Танан 16 настай байхдаа намайг ямар ч бэлгийн сэдэлгүй байхад удаа дараа бэлгийн харилцааны сэдэл эхлүүлэн франц үнсэлт хийж, би бэлгийн хүчирхийлэл амссан гэхдээ татгалзаж чадаагүй. Танан надаас гадна хэдэн хүнтэй бэлгийн харилцаатай байсныг би мэдэхгүй. Би анхных нь байгаагүй. Надтай үерхэж байх хугацаандаа миний мэдэхээр 5 эсвэл 6 хүнтэй явалдсан. Би тэд нарыг нь бариагүй улаан цагаан гайхуулаад явдаг байсан. Нэг удаа утсыг нь үзэхэд нэгнээс нь ирсэн мсж нь чи дээр гарахаараа галзууруулдаг шүү гэсэн байсан. Тэгээд өөрөөс нь асуухад унтаж хэвтээгүй, Болдын дууны хийлийг тоглож өгөхөд нь уяраад хөтлөлцөөд хоносон гэсэн. Эхэндээ энэ бүхэн надад маш хүндээр тусдаг байсан. Сүүлдээ өөр хүнтэй явалдах нь энгийн зүйл мэт надад санагддаг болсон.
Өөрийн болон түүний хувийн амьдралыг та бүхнээр шүүлгэхийг үнэхээр хүсээгүй шүү. Хохирогчийн байр суурьнаас ярихыг ч хүсээгүй. Иймээр өөрийгөө бусдад харуулахыг үнэхээр хүсээгүй. Гэхдээ надад тохиолдсон бүхэн ийм л байна. Ойр дотны хүмүүсээсээ уучлал гуйж байна. Миний найзууд болон ах дүү нар түүний энэ бүх үйл явдлуудыг гэрчилж хажуунаас нь харж байсан болно.
Цаашид энэ асуудлаар олон нийтэд дахин тайлбар хийхийг үнэхээр хүсэхгүй байна. Холбогдох байгууллагын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болно.
Хүндэтгсэн
Г. Энэрэл
Юу болсныг мэдээгүй учраас намайг үзэн ядаж байгаа хүмүүс байгаа. Би тэднийг ойлгож байна. Би тэднийг буруутгахгүй. Учир нь хэн ч далдыг хардаггүй шүү дээ. Хүн бүрийн амьдралд ийм нулимстай өдрүүд байсан л байдаг. Би үнэндээ өөрийгөө зөвөөр ч ойлгуулахыг хүсэхгүй байна. Буруугаар ч ойлгуулахыг хүсэхгүй байна. Би зүгээр л тайван амьдармаар байна.

Опозит хамтлагийн дуучин Энэрэлд удаа дараа зодуулсан эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээИргэн О.Танан: Нам...
21/08/2026

Опозит хамтлагийн дуучин Энэрэлд удаа дараа зодуулсан эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ

Иргэн О.Танан: Намайг Оюунцэцэг овогтой Танан гэдэг. Энэ нийтлэлийг бичихэд надад амаргүй байна. Олон жилийн турш болсон зүйлсээ дотроо тээж, тэвчиж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх гэж хичээсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр болсон бүхнийг үнэнээр нь хэлэх шаардлагатай болсон гэж үзэж байна.Миний бие Гэрэлцогт овогтой Энэрэлд (Опозит хамтлагийн дуучин Энэрэл) удаа дараа зодуулж, үүний улмаас олон удаагийн хүнд гэмтэл авсан. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ зодуулж, эгэмний яс хугарсан. 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Корфорайт зочид буудалд зодуулж, аарцагны доод яс хугарч, гуяны зөөлөн эд хүндээр бяцарсан. 2023 оны 3 дугаар сард дахин зодуулж, хөлний савхан яс хугарсан. Тухайн үедээ гэмтлээ мэдэлгүй удаан явснаас болж яс буруу бороолж эдгэсэн. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нүүр хэсэгтээ цохиулж, хамрын таславч муруйлттай болж, хамрын самалдаг хөөж хавдсан бөгөөд үүний улмаас хагалгаанд орох заалт хүртэл тавигдсан. Эдгээр нь зөвхөн миний биеийн хамгийн ноцтой гэмтлүүдээс дурдсан нь. Үүнээс гадна би 20–30 орчим удаагийн зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Өөрөөр хэлбэл энэ нь нэг удаагийн маргаан, нэг удаагийн зодоон байгаагүй. Олон жилийн турш давтагдсан хүчирхийллийн улмаас миний бие эрүүл мэндээрээ хохирч, амьдралын минь хэвийн байдал алдагдсан. Би энэ хугацаанд зөвхөн биеийн өвдөлтийг тэвчээгүй. Өвдөж байсан ч хичээлээ хийх, сурах, ирээдүйгээ бүтээх гэж хичээсэн. Гэхдээ дахин дахин авсан гэмтэл, эмчилгээ, өвдөлт, айдас, сэтгэл санааны дарамт нь миний амьдралд маш хүндээр нөлөөлсөн. Суралцах, ажиллах, хэвийн амьдрах боломж минь хүртэл хязгаарлагдсан мэт санагдаж өөдийг хүртэл маш их шаналалтайгаар явж ирлээ. Би хэн нэгнийг гүтгэх, нэр төрд нь халдах, олон нийтийг турхирах зорилгоор энэ нийтлэлийг бичээгүй. Би өөрт учирсан хохирол, хор уршгийг үнэнээр нь олон нийтэд хүргэж, шударга ёсыг хүсэж байна.Эдгээр гэмтлийн улмаас учирсан эмчилгээ, цаашдын эрүүл мэндийн асуудал, амьдралын хэвийн байдал алдагдсан байдал болон сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан үзэж, 20,000,000 (хорин сая) төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байгаа. Би өнгөрсөн хугацаанд болсон бүхнийг мартаж, юу ч болоогүй мэт амьдрахыг олон удаа хичээсэн. Гэхдээ миний бие дээр үлдсэн сорви, буруу бороолсон яс, хагалгаанд орох шаардлагатай болсон хамар, өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа эрүүл мэндийн асуудлууд надад маш хүнд тусч байна. Би өшөө авах гэсэнгүй ээ, энэ хүнийг харлуулах ч сонирхол байхгүй, зөвхөн надад өнгөрсөнд учруулсан хохирлын мөнгөө өгнө гэсэн амлалтандаа хүрэхгүй, холбоо барихгүй байгаа учраас үүгээр дамжуулж өөрт нь хүргэх гэсэн юм. Гэр бүл болон хамаатан садан, найз нөхөд маань энэ байдлыг мэдээгүй өнгөрч байсан ба маш олон зурагнаас сонгон хамгийн олон нийтэд ил гаргаж болох зүгээр зургийн хамт нийтэллээ.

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо Энхтайвны өргөн чөлөө NC Building
Ulaanbaatar
18032

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ZEV news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share