TAVAN BOGD Mount & Hiking club

TAVAN BOGD Mount & Hiking club Таван Богд клуб нь 2023 оноос эхлэн уулын спорт, эрчимт алхалтын чиглэлээр байгуулагдсан билээ.

Эрхэм гишүүд энэ групп хуудсыг дагагч найз нараа та бүхэндээ нэгэн уриалгыг хүргэх гэсэн юм.  Бид эх болсон байгальдаа о...
23/04/2026

Эрхэм гишүүд энэ групп хуудсыг дагагч найз нараа та бүхэндээ нэгэн уриалгыг хүргэх гэсэн юм. Бид эх болсон байгальдаа ойр байж хажууд дүнхийх уулс, харгин урсах гол мөрнөө цэвэр ариун онгон дагшин байгаасай гэж шүтэж хамгаалж ирсэн ухаант хүмүүн билээ.
Бидний хэсэг зөв монголчууд "ХАТАН ТУУЛАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд анхнаас нь идэвхийлэн оролцож тэмцсэний хүчинд Монгол улсын засгийн газраас тус увайгүй төслийг зогсоох шийдвэр гарган хуулийн талаас шалган тогтоохоор ажиллаж эхэлсэн нь тэдгээр тэмцэгчдийн хүч дуу хоолой билээ. Иймд бид биеэр бус ч сэтгэлээрээ нэг хэмээн нэгдэж эдгээр залуустаа хандив өргөж тусалъя хэмээн сэтгэж энэхүү уриалгыг дэвшүүлж байна.

Монгол хүний саруул ухаанд итгэнэ.

Хандивын данс:
Хас банк: IBAN 36003200 данс 5004924371 (Лувсанноров Мөнх)
Гүйлгээний утга дээр овог нэрээ бүтэн бичээрэй.

Богд уулын Залаатын амны дээд эхэнд байх "Шар ламын агуй" нэрт боржин хадны хөндий өвөрмөц тогтоцтой газраар хамтдаа сай...
18/04/2026

Богд уулын Залаатын амны дээд эхэнд байх "Шар ламын агуй" нэрт боржин хадны хөндий өвөрмөц тогтоцтой газраар хамтдаа сайхан алхлаа.

Өнөөдрийн нар хур тэгширсэн өдрийн алхалт Найрамдал зуслангаас баруун, зүүн салаа дамжин Чингэлтэй хайрхан хүртэл 20.3 к...
12/04/2026

Өнөөдрийн нар хур тэгширсэн өдрийн алхалт Найрамдал зуслангаас баруун, зүүн салаа дамжин Чингэлтэй хайрхан хүртэл 20.3 км замыг хүүтэйгээ хамтаар алхаж дүүргэлээ.

Сэвэлзсэн салхитай, Борхүүтэй хаврын өдөр зайсангийн амнаас баруун оргил-баруун ширээт- Занабазар агуй- дугуй цагаан- за...
05/04/2026

Сэвэлзсэн салхитай, Борхүүтэй хаврын өдөр зайсангийн амнаас баруун оргил-баруун ширээт- Занабазар агуй- дугуй цагаан- зайсан авто зогсоол чиглэлд 13 км хамтдаа хөнгөхөн сайхан алхаад ирлээ.

Санзайн Сэлбэ паркаас дээш Батсүмбэрийн нутаг руу уулаараа дамжин нийт 14 км сайхан алхлаа. Цас нь хайлаад шал пал л бол...
22/03/2026

Санзайн Сэлбэ паркаас дээш Батсүмбэрийн нутаг руу уулаараа дамжин нийт 14 км сайхан алхлаа. Цас нь хайлаад шал пал л болж байдаг шүү.

Гал морин жилийнхээ анхны алхалтаа наран ургах зүг Баянзүрх хайрханаасаа эхлүүллээ. Салхитай, цастайд ч хамтдаа. Баярлал...
22/02/2026

Гал морин жилийнхээ анхны алхалтаа наран ургах зүг Баянзүрх хайрханаасаа эхлүүллээ. Салхитай, цастайд ч хамтдаа. Баярлалаа

Сар шинэдээ сайхан шинэлээрэй
19/02/2026

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Могой жилийн сүүлийн ням гараг сайхан алхлаа. Янзтай байлаа. Та бүхэн ирж буй гал Морь жилдээ сайхан шинэлээрэй.
15/02/2026

Могой жилийн сүүлийн ням гараг сайхан алхлаа. Янзтай байлаа. Та бүхэн ирж буй гал Морь жилдээ сайхан шинэлээрэй.

04/02/2026
Шинэ оны анхны Сонгино хайрханы алхалт дулаахан сайхан өдөр аргаль угалз, цагаан зээр харсан чиг дураар явж оргилдоод ир...
01/02/2026

Шинэ оны анхны Сонгино хайрханы алхалт дулаахан сайхан өдөр аргаль угалз, цагаан зээр харсан чиг дураар явж оргилдоод ирлээ. Хамтдаа алхсан сэтгэл хөл нэгт нөхөддөө баярлалаа.

Address

Juulchin Street 1
Ulan Bator

Telephone

+97699041131

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TAVAN BOGD Mount & Hiking club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TAVAN BOGD Mount & Hiking club:

Share