ZorigooTv "Mongolia"

ZorigooTv   "Mongolia" Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ZorigooTv "Mongolia", Social Media Agency, Ulaanbaatar.

МАНАЙХ ТА БҮХЭНД

▶ ТВ Реклам, Шторк
▶ Нийтлэл
▶ Нэвтрүүлэг
▶ Аудио ном
▶ Рийлс зэрэг бүх төрлийн дуу оруулалт болон видео бичлэгийн үйлчилгээг санал болгож байна.
утас 📞 88950249, 92022233

13/06/2026

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР П.ТӨРБАТ ЧИНГИС ХОТОД БОЛЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монголын Эндуро мото спортын улсын аварга шалгаруулах тэмцээний II гараа Хэнтий аймгийн Чингис хотноо үргэлжилж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын мотокросс, эндурогийн спортын Олон улсын хэмжээний мастер Пүрэвбатын Төрбат оролцож, шилдэг тамирчидтай хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

П.Төрбат нь Монголын эндуро, мотокроссын спортын төлөөлөл болсон тамирчдын нэг бөгөөд улсын болон олон улсын чанартай олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн туршлагатай тамирчин юм. Саяхан болсон “Даланзадгад Баха-250 Desert Challenge” уралдаанд түрүүлж, өндөр амжилтаа бататгасан байна.

Хэрлэн сум суурин газар үүсэж хөгжсөний 200 жилийн ойг угтан зохион байгуулж буй энэхүү тэмцээнд улсын шилдэг тамирчид болон сонирхогчид оролцож байгаа бөгөөд үзэгчдэд хурд, ур чадвар, тэсвэр хатуужлын гайхамшгийг мэдрүүлсэн өрсөлдөөн үргэлжилж байна.

13/06/2026

ЭР ХҮН ЖИЖИГДДЭГГҮЙ гэдэг энэ болой

13/06/2026

ХЭНТИЙ АЙМАГТ АНХ УДАА:
ЭНДУРО МОТО СПОРТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2 ДУГААР ГАРААНЫ УРАЛДААН БОЛЖ БАЙНА

ХЭТ БАРТААТ ЗАМЫН УРАЛДААНД ТАМИРЧИД ӨРСӨЛДӨЖ БАЙНАМонголын ЭНДУРО мото спортын холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээ...
13/06/2026

ХЭТ БАРТААТ ЗАМЫН УРАЛДААНД ТАМИРЧИД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монголын ЭНДУРО мото спортын холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар гараа Хэнтий аймгийн Чингис хотноо үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр зохиомол саад бүхий хэт бартаат замын уралдаан зохион байгуулагдаж, тамирчид эгц өгсүүр, огцом уруудах хэсэг, чулуу, мод, хиймэл саад бүхий замыг туулан өрсөлдөж байна.

Тэмцээн маргааш хоёр дахь өдрөө үргэлжилж, тамирчид А цэгээс Б цэг хүртэлх бартаат замын уралдаанд өрсөлдөн аваргуудаа тодруулах юм.

Хэнтий аймагт анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь мотоспортыг хөгжүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

13/06/2026

6 НАСТАЙ А. МӨНХДӨЛ
Тахилгат Хайрхандаа Аав, эгчийн хамт морьтой хүрэлцэн иржээ

13/06/2026

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМ 4 ДҮГЭЭР БАГ "САРИГИЙН ОВОО"

11/06/2026

НӨГӨӨ ХӨӨРХӨНҮҮД ЧИНЬ ДАХИАД ДУУЛЖЭЭ

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛД МАШ ХЭРЭГТЭЙ СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙГАА "МОНГОЛ АЛДАР СУРГУУЛЬ" -ИЙН ХАМТ ОЛОНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Үндэсний өв соёл, ардын аман зохиолын үнэт өвийг хүүхэд багачуудад өвлүүлэн таниулахыг эрхэмлэдэг Монгол Алдар сургууль-ийн 1 дүгээр ангийн сурагчид "ГОЁО" дууг аялгуулан дуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.

Эх хэл, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх үзлийг багаас нь төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү үзүүлбэр нь бяцхан сурагчдын авьяас чадвар, хүмүүжлийн өнгийг илтгэж байлаа.

*Өв соёл мөнхөд оршиж, үр хойчдоо өвлөгдөн дэлгэрэх болтугай. 🇲🇳*

Address

Ulaanbaatar

Telephone

+97688950249

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ZorigooTv "Mongolia" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ZorigooTv "Mongolia":

Share