Pure Energy

Pure Energy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Pure Energy, Ulaanbaatar.

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм:1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээЭрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инэ...
20/03/2026

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм:

1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

2. Асуулт болгонд нь заавал хариул

Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

3. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс

Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

4. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март

Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

5. Магт, хөөргө Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт.

Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

6. Мөрөөдлийг нь дэмж

“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

7. Хүүхэд уйлж байхад… Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг.

Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно. Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

8. Битгий үглэ Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

9. Үргэлж түүний талд ор

Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна.

Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой. Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно.

Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү.

Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү?
Үүнийг дээрх замаар л олж болно шүү.

ЭЭЖ ААВЫН ҮНСЭЛТ ТАРХИНД ЮҮ ХИЙДЭГИЙГ МЭДЭХ ҮҮ?Ш.У-аар батлагдсан гайхалтай баримтууд энд байна.ЭЭЖИЙН ҮНСЭЛТ — ТАРХИЙГ ...
02/03/2026

ЭЭЖ ААВЫН ҮНСЭЛТ ТАРХИНД ЮҮ ХИЙДЭГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Ш.У-аар батлагдсан гайхалтай баримтууд энд байна.
ЭЭЖИЙН ҮНСЭЛТ — ТАРХИЙГ ГЭРЭЛТҮҮЛДЭГ ХАЙР
Harvard, Yale, MIT-ийн судалгаагаар:
Ээж хүүхдээ үнсэх тэр хэдхэн секундэд хүүхдийн тархины
• Сэтгэл хөдлөлийн төв
• Аюулгүй байдлын систем
• Хайрын даавар ялгаруулдаг замууд
нэгэн зэрэг идэвхижинэ.
Тархины зураг дээрх од шиг гэрэлтэлт нь ийм учиртай. Yale-ийн судалгаагаар стрессийн даавар 40% буурдаг.
Ээжийн тархинд ч мөн “хайрын хариу импульс” үүсэж, окситоцин, серотонин огцом нэмэгдэж,
зүрхний хэм хүртэл синхронд ордог (MIT).
Энгийн нэг үнсэлт биш.
“Ээж энд байна, би аюулгүй.”
гэсэн хүүхдийн тархинд үлдэх хамгаалалтын код.
Ээжийн үнсэлт бол хайр, итгэл, хамгааллын
амьдралын суурь программ.
ААВЫН ҮНСЭЛТ — ЗОРИГ, ӨӨРТӨӨ ИТГЭЛИЙН КОД
Harvard, University of Michigan, Oxford-ийн судалгаагаар:
Аав хүүхдээ үнсэх үед:
1️⃣ “Амжилтын төв” (prefrontal cortex) идэвхижинэ.
Хүүхэд зориг, шийдвэр, өөртөө итгэх дохиог авдаг.
→ “Би чадна” гэх суурь итгэл ааваас бүрэлддэг.
2️⃣ Дофамин өснө — “урам зоригийн” даавар
Аавын тэврэлт хүүхдийг илүү зорилготой, идэвхитэй болгодог.
3️⃣ Хамгаалалтын мэдрэмж
Ээжийн үнсэлт тайвшруулдаг бол
Аавын үнсэлт: “Би хамгаалагдсан, би хүчтэй.”
гэсэн дохиог өгдөг.
4️⃣ “Эр зоригтой” тархины холболт үүснэ
Аавтайгаа ойр өссөн хүүхдүүд:
• Айдас багатай
• Эрсдэлтэй нөхцөлд зөв хариу өгдөг
• Нийгмийн харилцаанд идэвхитэй байдаг.
5️⃣ Зан төлөвийн суурь frame тогтоно
MIT-ийн судалгаагаар аавын хайр хүүхдийн
хариуцлага, хүч, өөртөө итгэх зан төлөвийн суурь зураглалыг бүтээдэг.
ТОВЧХОН ГЭВЭЛ:
Ээжийн үнсэлт
Тайвшрал • Хайр • Аюулгүй байдал
Аавын үнсэлт
Зориг • Итгэл • Хүч
Хоёулаа тархийг гэрэлтүүлдэг, гэхдээ ялгаатай төвүүдийг асаадаг гайхалтай “амьд код”.
‘’Аав, ээж бидний хүүхэддээ өгөх ямар ч үнэгүй мөртлөө хамгийн үнэтэй бэлэг бол тэврэлт, үнсэлт хоёр.
Энгийн мэт санагддаг энэ жижиг хайрууд
тэдний тархийг гэрэлтүүлж, амьдралынх нь бүх суурийг бүтээдэг юм байна.”

copy

МОНГОЛ ДОМАранзал ган тулганыхаа аманд шар тос  амсуулж  домнодогАрслантай бор авдрынхаа цуурганд хүрэл цүү чагталж домн...
01/03/2026

МОНГОЛ ДОМ
Аранзал ган тулганыхаа аманд шар тос амсуулж домнодог
Арслантай бор авдрынхаа цуурганд хүрэл цүү чагталж домнодог
Алдуул малынхаа тэгш заяаг аяганд хоргол хөмөрч домнодог
Асгасан цагаан сүүнийхээ буяныг магнайдаа адислаж домнодог
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол
Үүднийхээ сахиусыг нохойгоор мануулж домнодог
Хойморийнхоо буяныг бурхнаар сахиулж домнодог
Имтэрхий шаазанд цай аягалдаггүй, зовлонгоо хүнээс харамлаж домнодог
Исгэсэн торгонд толбо суулгадаггүй, гоёлоо бусдаас нууж домнодог
Сарны сүүдэр нүүрэнд тусгахгүй гэж өрхөө хошуулдаж домнодог
Нарны хор нүдэнд тогтохгүй гэж өөрийгөө ариулж домнодог
Сайхан өвгөдөө нутаглуулахдаа босгондоо мод гишгэж домнодог
Сайны ерөөл хүсэхдээ тотгондоо мэс хавчуулж домнодог
Давхил холын харгуйд дөрөөндөө сүүн мялаалгатай монгол
Далны хуудасны махаар дөрвөн үйлийг гэтэлж домнодог
Лусын нүд гэмтчихнэ гэж морио бэлрүүгээ аргамжиж домнодог
Лхамын цагаа тайлагдана гэж тотгондоо мөс залж домнодог
Хасын тамга сэвтчихнэ гэж сүлдний гал асааж домнодог
Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ ижилсүүлж домнодог
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол
Болохгүй сүүдрийн чимээ үргээж хүүгийнхээ бойтгонд хонх зүүж домнодог
Бор амьдралын сэв арилгаж охиныхоо хөлсрөхийг давсаар ширгэлж домнодог
Энэ төр болохгүй бол эцгийнхээ малгайгаар сүлд дуудаж домнодог
Эр хүн болохгүй бол эхийнх нь хөхөөр хийморь хурайлж домнодог
Хөлд нь хий орчихвол өвсөөр чөдөр зангидаж домнодог
Сэтгэлд нь сэв суучихвал өргөлөөр хүсэл дуудаж домнодог
Тагнайгаа хаттал цангасан ч сүүний шанага горхинд дүрэхгүй хөх усыг домнодог
Ташуургүй шуурганд төөрвөл малгайн бүч сэтэлж хүглэгэр уулсыг домнодог
Тангад ном мэдэхгүй ч тарнитай сахиус зүүж хар хүчийг домнодог
Тавилан төөрөгөө мэдэхгүй ч нүүдлийн зүг тооноо залж цагаан хүчийг домнодог
Овооны чулууг хормойноос нь өргөж өөдлөхийн цээрийг домнодог
Огт үгүй хоосоны чинь цээрийг олзонд боож домнодог
Хар шөнөөр цагаан идээ гаргахгүй гэж хатавчиндаа ус дусааж домнодог
Харьд мордогсодод улаан нүгэл үзүүлэхгүй гэж цагаан хадаг очирлож домнодог
Одгүй үдшээр бор халзан туулай өлгийдөж үрээ энэрч домнодог
Одтой шөнөөр чагтаганыхаа үзүүрт устай бортого зүүж үзүүргүй салхийг домнодог
Арц гангын үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог
Адуу малын хэвтрээр газрын хий үргээж домнодог
Эрлийн хүний төөрөлдөөг дөчин нэгэн чулуугаар домнодог
Элээсэн амьдралын гэмийг зуун найман эрхиэр домнодог
Эгэл нандин биеийг есөн эрдэнээр чулуугаар домнодог
Энэ тавилангийн төөргийг ерөөлийн цэнхэр хадгаар домнодог
Үзэсгэлэнт гоо охидынхоо сайхныг нүгэлгүй нүдээр дурлаж домнодог
Үйлийн үргүй сайхан эрсийнхээ заяаг сэвгүй сэтгэлээр хайрлаж домнодог
Арвайн чинээхэн биеэ би аргалын галаар домнодог монгол
Алгын чинээхэн орчлонгоо би ассан дөлөөр нь ариулдаг монгол
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол...

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УХААН“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг бай...
01/03/2026

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УХААН
“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй. Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ.
Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.
1. Зан төлөв, харилцаа
• Худал хэлдэггүй
• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
• Ахмад хүний дээд талд суудаггүй
• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
• Хүний өмнүүр орж ярьдаггүй
• Зочны өмнүүр гүйдэггүй
• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
• Хүний толгой, малгайд хүрдэггүй
• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй
2. Эмх цэгц
• Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)
3. Хооллолт
• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
• Буруу харж сууж хоол иддэггүй
• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)
4. Эрүүл ахуй
• Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)
• Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)
• Зуухны үүдэнд хогтой хонодоггүй
• Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй
(эмэгтэй хүн зовно)
• Орой усанд явдаггүй
• Эмэгтэй хүн завилж суудаггүй
• Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)
• Амаараа тургидаггүй (бороо орно)
5. Эд юмстай харьцах
• Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)
• Хаалга савдаггүй (муу ёр)
• Хаалга алдалдаггүй (олзны үүдийг хаана)
• Тотгоноос зүүгддэггүй
• Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)
• Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)
• Давс асгадаггүй (гай тохиолдоно)
• Аягыг хооронд нь харшуулдаггүй (хэрүүл ирнэ)
• Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)
• Угаасан хувцсаа гадаа хонуулдаггүй
(муу юм шүгэлнэ)
• Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)
• Малгайгаа буруу харуулж өмсдөггүй
(нас барсан хүн дээр ингэж орно)
• Уурган дээгүүр гишгэдэггүй
6. Осол гэмтлээс сэргийлэх
• Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)
• Бороо ороход хаалга голлож суудаггүй
(аянганд цохиулна)
• Тулга тойрч гүйж, харайдаггүй
• Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй
• Галаар тоглодоггүй
• Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй
• Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй
• Унинаас зүүгддэггүй
• Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)
7. Байгальтай харьцах
• Амьтан, хорхой шавж алдаггүй (нүгэл болно)
• Газар шороо хөндөж сүйтгэдэггүй
(эзэн савдаг хэлэгнэнэ)
• Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)
• Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)
• Гал руу сонгины хальс хийдэггүй
(малын нүд өвдөнө)
• Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй(лус хилэгнэнэ)
… copy

Хэрээний хэлний тайлал.Бид шаазгай гууглахад  гэдэг билээ. Мөн хэрээ бас гууглахдаа мэдээ дуулгадаг байх нь.Та хэрээ гуу...
28/02/2026

Хэрээний хэлний тайлал.

Бид шаазгай гууглахад гэдэг билээ. Мөн хэрээ бас гууглахдаа мэдээ дуулгадаг байх нь.
Та хэрээ гууглахад дандаа муу юм зөгнөж хэлж байна гэж боддог юм биш биз дээ.
Тэгвэл танд "Хэрээний хэлний тайлал" судраас хүргэж байна.

1. Зүгийн чигээр шинжихүй:
Баруунаас дуугарваас дайсан, нөхөд, элч илгээх
Хойноос дуугарваас дайсан болоод хулгайч ирэх
Зүүнээс дуугарвал эм хүн хөвгүүнийг дагуулж ирэх, бүү оролд

2. Дуу авиагаар шинжихүй:
Гон, гон гэж дуугарваас идээ ундаа олох
Тан, тан гэж дуугарваас жинчин хүн ирэх
Хан, хан гэж дуугарваас элч ирэх
Хайс, хайс гэж дуугарваас чоно хулгайд довтлох
Гааг, гааг гэж дуугарваас төр төвшин сайн
Сон сон гэж дуугарваас хүмүн бүгдэд муу
Нэр нэр гэж дуугарваас нийт хүнд муу
Гүү гүү гэж дуугарваас хүүхэн олох

3. Цагаар баримжаалан шинжихүй:
Хулгана цагт - ноён хүмүнд муу
Үхэр цагт - хонь малд үхэл болох
Бар цагт - сайн хүн ирэх
Туулай цагт - мах, архи ирэх
Луу цагт - улсын дундаас бэлэгшээт үг сонсох
Могой цагт - жуулчин эхнэр хүн ирэх
Морин цагт - санасан хэрэг бүтэх
Хонин цагт - хэрүүл гарна, их ном уншуул
Бичин цагт - зочид ирнэ
Тахиа цагт - үдэш буюу маргааш хүйтэн бороо салхи болох
Нохой цагт - төгөлдөр сайн
Гахайн цагт - охин, хөвгүүнтэй эхнэр ирэх гэж шинждэг байна.

Мөнгө олигтой олъё, олсноо өөртөө тогтоож суръя гэж бодож байвал 👉 ГЭРЭЭ САЙН ЦЭВЭРЛЭ.1. Одоо амьдардаг бодит гэр орон– ...
27/02/2026

Мөнгө олигтой олъё, олсноо өөртөө тогтоож суръя гэж бодож байвал 👉 ГЭРЭЭ САЙН ЦЭВЭРЛЭ.

1. Одоо амьдардаг бодит гэр орон
– Эмх замбараагүй орчинд амьдардаг бол эмх замбараагүй санхүүтэй, цоорхой шуудай шиг байна.
– Хэрэггүй юм дүүрэн байвал шинэ мөнгө орж ирэх зай байхгүй
– Тоос, хог, эвдэрхий зүйлс их бол мөнгөний чинь энерги гацчихдаг.

2. Бодлын чинь ихэнхийг төрүүлдэг “сошиал гэр орон”
– Айдас, хэрүүл, гомдол, хов жив дүүрэн FB үздэг бол мөнгө үргээдэг
– Өөрийг чинь ядраадаг, атаархал төрүүлдэг аккаунтууд их хардаг бол нууц энергийн алдагдалд ордог.
– Сошиал чинь цэвэр бол бодол чинь цэвэршиж, шийдвэр чинь сайжирна

3. Дотоод сэтгэлийн чинь гэр орон
– Гомдол, уур, хохирогчийн бодолтой бол мөнгө тогтохгүй
– Ядарсан бие, стрессдсэн байвал орлогоо барьж дийлэхгүй
– Дотоодоо цэвэрлэсэн хүн л олсон мөнгөө хадгалж чаддаг

💥 Мөнгө бол цэвэр орчинд тогтдог. Бохирдсон орчинд ирээд түр саатаад л явчихдаг.
👉 Эхлээд гэрээ цэвэрлэ.
👉 Дараа нь мөнгө өөрөө байраа олно
гэнэдээ👌

"Хий дарах ардын уламжлалт аргууд" Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдаха...
24/02/2026

"Хий дарах ардын уламжлалт аргууд"
Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.
1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
– Хөх аргал, хомоолын утаа
– Ясны хиншүү
– Толгой, шийрний хярвас
– Шар эсгийний хярвас
– Хуушуур, буузны үнэр
– Цууны үнэр
– Сонгино, гааны үнэр
– Сармисны үнэр
2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
– Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
– Халуун яс
– Жигнэсэн мах
– Хуушуур
– Шар тос
– Чөмөгний тос
– Ургамлын үрийн тос
– Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах
– Ясны шөлөнд хийсэн бантан
– Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
– Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
– Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх
– Арвидсан хийг цагаанаар дарах
15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.
– Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
– Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух
– 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
– Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
– Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
– Хонины махтай гурилтай шөл
– Адууны мөлжсөн ясны шөл
– Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.
Хий босох цагууд:
– Өглөө: 7.40-11.40
– Орой: 17.40-19.40
Хийн цэгүүд:
– Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
– 2 чихний арын төвгөр
– 2 чихний нүх
– 2 чамархай
– Хүн хонхор
– Ооч
– Эгэмний сэтэрхий
– Эгэмний төвгөр
– Хүйс
– Умдаг ясны дээд тал
– 2 бөөр тушаа (араас)
– Олон уулзах
– Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
– Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм.Тархинд хортой 10 зуршил1. Өглөөний цай уухгүй ба...
24/02/2026

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм.

Тархинд хортой 10 зуршил

1. Өглөөний цай уухгүй байх
Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт идэх
Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.

3. Тамхи татах
Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх
Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол
Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал
Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх
Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй үедээ ажиллах
Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх дутагдах
Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

10. Бага ярих
Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Аль болох ярилцаж байгаарай

сору

Би чиний Бие байна. Надад чамд хэлэх хэдэн зүйл байна... - Чи намайг юу гэж бодно би тэгж л харагдана. Намайг гоё сайхан...
24/02/2026

Би чиний Бие байна. Надад чамд хэлэх хэдэн зүйл байна...

- Чи намайг юу гэж бодно би тэгж л харагдана. Намайг гоё сайхан гэж бодож бай... бодлыг чинь дагаад би сайхан харагдах болно.

- Байнга өвчин бодож, надаас элдвийн өвчин эрж хайхад чинь би өөрийн эрхгүй бодолд чинь захирагдан өвдөж эхэлдэг.

- Таагүй (уур хилэн, айдас түгшүүр, сэтгэл гутрал, уйтгар гуниг, сэтгэл зовнил г.м.) мэдрэмж төрүүлдэг зүйлүүдийг ургуулан бодоход чинь би мөн л өвдөж эхэлдэг. Учир нь нандин эрдэнэ болох амин энергиэ чи муу муухай бодолд дэмий үрж байдаг.

- Харин сайн сайхан юм бодоход чинь би нүдэн дээр чинь цэцэг адил дэлгэрч, залуужаад ирнэ.

- Миний нөөц бололцоо хязгааргүй их. Надад зүгээр л итгэ: би өөрийгөө нөхөн төлжүүлж, үйл ажиллагаа нь алдагдсан эрхтэн системээ сэргээх чадалтай. Эмч нар “эмчлэгдэхгүй” гэсэн онош тавьсан ч би бүрэн эдгэрч чадна. Надад итгэх итгэл, мөн эдгэрэх чин хүслээрээ надад чи туслахад л болно.

- Би хэд л бол хэд насалж чадахаар бүтээгдсэн. Тийм байхад чи юунд 35-40 дөнгөж хүрээ үгүй юу хөгшрөлтийн тухай бодож эхэлнэ вэ? Чи өөрөө энэ бодлоороо намайг хөгшрүүлдэг. Танай нийгэмд “100 нас бол дээд хязгаар” гэх “халдварт” ойлголт дэлгэрсжн байдаг нь харамсалтай…

- Юм идэхээсээ өмнө надаас “Энэ чамд хэрэгтэй юу?” гэж хааяа ч болов асууж байгаарай. Миний хэлэх үгийг сонсоод сурчихвал би чамд үргэлж хэлж өгч байх болно. Энэ нь чи бид хоёрт аль алинд нь тустай. Гэтэл чи автоматаар эсвэл элдэв янзын “ухаантай” номын дагуу хооллодог шүү дээ...

- Намайг элдвийн эм тан, силикон, ботоксоор бүү шах... гуйя чамаас. Би тэр бүхэнгүй ч сайхан харагдаж чадна. Надад жаахан л туслаад өгчих. Тэгэхэд л би хүссэн галбирыг чинь олох болно.

- Би цэвэр агаарт байх дуртай. Бас усанд сэлэх, шогших, бүжиглэх, иллэг хийлгэх дуртай. Нэг үгээр хэлбэл надад сайхан санагддаг бүхий л зүйлийг хийх дуртай.

- Би чиний үгээр л явдаг. Зүсэм бялуу идчихээд “би таргална” гэж бодох л юм бол би бодлыг чинь дагаад таргална гэсэн үг.

- Би чамд хайртай. Чамаас ч бас “баярлалаа”, “хайртай шүү” гэдэг үгийг сонсож байхыг хүснэ. Хаяа ч болов....

Надад “хайртай шүү” гэж хэлэхгүй байсан ч би чамайг болзолгүй хайраар хайрласаар байна. Би бол чиний Бие, би бол чиний Ертөнц.

Чамд баярлалаа: чи хүссэн болохоор л би байгаа юм. Намайг чи ямар байгаасай гэж бодно би тийм л байна. Тиймээс хоёулаа хоёр биедээ тусалж явъя.

- Алена Брандис

-----"СЭТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ"Сэтгэлийн тухай бичсэн постынхоо үргэлжлэл болох  2 дах хэсгийг оруулж байнаСэлбийг өгсвөл сэрүүх...
24/02/2026

-----"СЭТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ"

Сэтгэлийн тухай бичсэн постынхоо үргэлжлэл болох 2 дах хэсгийг оруулж байна
Сэлбийг өгсвөл сэрүүхэн шүү
Сэтгэл гэдэг жолоогүй шүү гэж ардын нэгэн дуунд өгүүлдгийг та нар мэдэх байх. Сэтгэл нь ёстой жолоо цулбуургүй гэж хэлж болохоор байнгын үймэрч хямарч байдаг зүйл ажээ. Амар тайван орших боломж сэтгэлд байдаггүй. Энэ байнгын үймрэлтэй байдаг жолоо цулбуургүй сэтгэлийг яаж танин барьж тогтоох вэ, улмаар хэрхэн эрхшээж амар амгалан орших вэ?..Энэ асуултуудын хариуг олж хэрэгжүүлэх нь бид бүхний нэн ялангуяа бясалгалч хүмүүний маш чухал зорилго байдаг. Сэтгэлийг шууд тогтоох барих аргагүй. Үүнд дэс дараалалтай бясалгалын аргуудыг ашигладаг. Ямар арга замаар сэтгэлээ тогтоох вэ гэвэл үүнд:
1-рт Биеийнхээ бүхий л үйлдлийг ухамсарлаж сурахаас эхэлнэ. Энэ нь алхаж байхдаа, хоолоо идэж байхдаа гээд өдөр тутмын энгийн үйлдлүүдээ урьдын ухамсаргүй автомат дадал зуршилаараа биш ухамсар сэргэгээр , ухамсартайгаар үйлддэг болох ёстой. Үүнийг дадуулж хэвшүүлэн бүхий л үйлдлээ ухамсарлаж сэргэгээр үйлддэг болох нь чухал.
2-рт Бодлоо анзаарч ажиглаж ухамсарлаж эхэлнэ. Бие махбодыг бодоход бодол нь хамаагүй нарийн түвшний зүйл юм.
3-рт Бодлоо маш сайн анзаарч гэрчилж сурсны дараа өөрийн дотоод мэдрэмжээ анзаарч ажиглаж эхлэх ёстой. Бодлыг бодоход мэдрэмж нь бүр нарийн түвшний зүйл болж байна.
4-рт Өөрийн дотоод мэдрэмжээ ажиглах замаар сэтгэлийнхээ хөдөлгөөн хэлбэлзэл үелзлийг анзаарч ажиглаж эхлэх боломжтой болдог.
5-рт Сэтгэлийнхээ хөдөлгөөнийг сайн анзаарч ажиглаж сурсны дараа сэтгэлээ биеийнхээ мэдрэмжтэй холбож үүн дээрээ бясалгах нь маш чухал байдаг. Уурлах бухимдах, гомдох айдаст автах баярлах хөөрөх гэх мэт сэтгэлийн бүхий нь хөөрөл нь бидний бие махбод дээр таатай таагүй мэдрэмжийг үүсгэж байдаг. Үүнийг анзаарч ажиглаж сурах нь чухал.
6-рт Сэтгэлийн үймрэл хямрал савлагаанаас шалтгаалан бие махбод дээр үүссэн таатай таагүй мэдрэмж нь түр зуурынх болохыг байнга санах нь чухал. Энэ нь мөнх бусын бясалгал болдог. Бясалгалыг дадуулагч хүмүүн нь сэтгэл тавгүйтэх хямрах тохиол бүрд бие махбод дээрээ үүссэн таагүй мэдрэмжийг анзаарч барьж аван ажиглаж гэрчлэх замаар аливаа бүхэн анх үүссэн шигээ эргээд алга болдог устдаг, хувирч өөрчлөгддөг мөнх бус чанартай болохыг нь танидаг. Энэ нь сэтгэлийнхээ чинад руу гэтэлж сэтгэлээ эрхшээлдээ оруулах нөхцлийг бий болгоно .Сэтгэлээ эрхшээлдээ оруулсан цагт эрх чөлөө гэж юу болохыг анх удаа мэдэрнэ. Сэтгэлийн үймрэл, дотоод мэдрэмжээсээ гэтэлж давсан хүмүүн нь сүнслэг хөгжлийн дээд шат болох бодгаль чанарлуугаа дөтөлж хоосон чанартайгаа айлсаж гэгээрэлд улам ойртдог байх нь ээ.
Ямар бясалгалын аргуудыг хэрхэн ашиглахыг дараа өгүүлсү
Постыг бичсэн Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар

ӨЛЗИЙ ХЭЭНИЙ БЭЛГЭДЭЛ:Өлзий гэдэг нь олзны үүд буюу нөгөө бидний хайгаад байдаг баян Намсрай юм.Босоо өлзий нь “ Төгс дү...
24/02/2026

ӨЛЗИЙ ХЭЭНИЙ БЭЛГЭДЭЛ:
Өлзий гэдэг нь олзны үүд буюу нөгөө бидний хайгаад байдаг баян Намсрай юм.
Босоо өлзий нь “ Төгс дүүрэн жаргалан”, Хэвтээ өлзий нь “Тэгш дүүрэн жаргалан”-г бэлгэдэнэ.
Өлзий нь ертөнцийн тамгыг бүтээдэг бөгөөд босоо хэвтээ буюу арга, билиг байна.
Тамга гэдэг нь тамыг гартаа атга гэсэн утга ажээ.
Өлзий хээ өөрөө 10 нүхтэй, энэ нь 10 тамын хаалгыг атгаж хаахын билэгдэл учраас Монголчууд эртнээс шүтэж ирсэн байна.
Яагаад өлзийг айл болгон үүд, хашааны хаалган дээрээ байршуулдаг вэ?
Энэ нь өлзий зурж тамыг хааж билэгддэг. Мөн довцог буюу сампин зангидаж малгай буюу бүрхний оройд хийж оройн галаа манадаг, дээлээ товчилж хий оруулахгүй хамгаалдаг байсан байна.
Тамганы хэвтээ өлзий усан суурьтай, босоо өлзийг тойроод нар, сар, гал, тив дэлхий дүрслэгдсэн байдаг.
Өлзийг мөн дүүрэнгийн хууль гэж үздэг.
ГЭГЭЭНТЭНИЙ АЙЛДВАРААС...

-Хайртай гэж битгий хэлээрэй... Хайр гэдэг хөтлөлцөж гүйх, үнсэлцэж үнгэлдэх, хос хувцсаар дэгжирхэх, цэцэг, шоколад өгө...
24/02/2026

-Хайртай гэж битгий хэлээрэй...

Хайр гэдэг хөтлөлцөж гүйх, үнсэлцэж үнгэлдэх, хос хувцсаар дэгжирхэх, цэцэг, шоколад өгөх, дуу шүлэг зохиохын нэр биш. Тэрийг "Дурлал" гэнэ.

-Үнэндээ хайр тийм ч сайхан амттай биш. Их гашуун, их хатуу. Тиймдээ ч амтыг нь дарах гэж шоколад, амттанаар амтыг нь дардаг биз...

-Өөрөө зовоод ч хамаагүй өнөөхөө баярлуулж, сэтгэл амгалан байлгаж, өөрөөсөө түрүүнд, дээгүүр тавьж, зовоочихгүй юм сан, гомдоочихнүй юм сан, болж өгвөл муу муухайн сүүдэр ч болов тусгахгүй сэн.., гэж эрүүл ухаанаар боломжгүй юмыг болгох гэж оролдох нь, боломжийг болит байдал болгох нь "ХАЙР" юм.

-Жинхэнэ хайр их л өвтгөдөг юм даа... Тэгэхээр магадгүй зөв л хүндээ өгөхгүй бол...

-Гэхдээ битгий ай! Хүн гээч үй олон алдаа онооноос сурч, ойлгодог амьтан юм. Алдахгүйгээр хэзээ ч ойлгохгүй.

-Хайрла. Өвдсөн ч хайрла даа...

-Хайраа олоогүйнүүд нь нүдээ олигтойхон нээгээд, олсонууд нь тас аниад урагшлаарай.❤

Т. Бямбатогтох

Address

Ulaanbaatar

Telephone

+97688036639

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pure Energy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share