GRIT

GRIT Markting service

01/10/2024

I gained 4 followers, created 1 post and received 3 reactions in the past 90 days! Thank you all for your continued support. I could not have done it without you. 🙏🤗🎉

Dornod Choibalsan City winter ❄️
18/09/2024

Dornod Choibalsan City winter ❄️

I have reached 300 followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉
25/11/2023

I have reached 300 followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉

13/03/2023

Бидэнтэй хамт шинэ аялал руу😎 Хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд тусалж, хичээл зүтгэлийг түгээнэ.

Хэрэглэгч юу мэдэхийг хүсдэг бол?
12/03/2023

Хэрэглэгч юу мэдэхийг хүсдэг бол?

Анх хадмынхаа өгсөн 2 үхрийг зарснаар, махны худалдаа хийх бодол төрж билээ. Тэр үед санаандгүй УБ хот явсан юм. Тэгсэн ...
07/03/2023

Анх хадмынхаа өгсөн 2 үхрийг зарснаар, махны худалдаа хийх бодол төрж билээ. Тэр үед санаандгүй УБ хот явсан юм. Тэгсэн махны үнэ 1 кг нь 1200 төгрөг гэж байна шүү. Дорнодод үхрийн мах 1 кг -250 төгрөг, адууны мах 1 кг - 150 төгрөг байсан. Дорнодоос хүмүүс мах их зөөдөггүй байсан үе.

Би нэлээн юм ачиж яваад, бүх махаа зараад 1 сая төгрөгтэй болж билээ. Тэрнээс хойш 10-аад жил хот руу мах тээвэрлэсэн. Тэр болгон ашиг дандаа орж ирэхгүй ээ. Нэг удаа махны үнэ өсөж гэж дуулаад, махаа ачаад л гарлаа. Яг хот руу орох агшинд л үнэ 2 дахин уначихсан байгаа юм даа…

Зах зээлийн ид үед овоо ашигтай ажилласан. Анх аймаг дотроо морин тэргээр махаа зардаг байснаа бодвол, 2 ширэн цүнхэнд мөнгөө хийгээд, пургон машинтай явдаг болов. Бизнес овоо хөл дээрээ босож байсан цаг л даа. Тэгээд нэг өдөр бүх мөнгөөрөө мах авч, хөргөгчтэй машинд хийгээд л давхилаа. Тэгсэн чинь, хөргөгч замдаа эвдрээд бүх мах маань юу ч үгүй болж билээ. Тэгээд л 0 заасан даа.

Удалгүй 1500 төгрөгтэй гарч ирээд, хүний мал, мах зээлээр авч борлуулж, хэд хэд эргээд, босож ирж билээ.

Шантрах үедээ, үүнээс өөр юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө асуудаг байсан. Үнэндээ өөр чадах юм байгаагүй.

Дараа нь хот руу мах зөөхөө болиод, лангуун дээр зардаг болсон. Нас ч явсан.

Зун өглөө 5,6 цагт ажил эхэлнэ. Эрт очиж махаа авна. Зүгээр авахгүй ээ, гуйж түүж авна шүү дээ бид. Орой 7 гээд харина даа.

Орчин үеийн залуус их өндөр шаардлага тавьдаг болсон байна лээ. Тэр нь ч зөв. Гэхдээ үхэр, адууг ясгүй амьтан гэж боддог болоо юу гэмээр, ясгүй мах авъя л гэдэг. Гэтэл бид цаанаасаа ястай нь авна. Том үхрээс бараг 50 кг яс гарна. Ястай нь зарахгүй юм бол, тэр хэмжээний мөнгийг хаяж байна гэсэн үг л дээ. Үнэтэй зарж, ашиг их олдог гэсэн ойлголт эндүү ташаа шүү.

Ямар ч байсан 4 хүүхдээ дээд боловсролтой болгосон. Сайхан л байдаг юм. Өглөө ажилдаа ирэхэд, манайхан “өглөөний мэнд” гээд л…орой “сайхан амраарай” гэж хэлдэг. Их гоё мэдрэмж төрнө шүү. Махны зах дээр хөдөлмөрч бүсгүйчүүд ажилладаг гэж боддог. Ажиллагаа ихтэй шүү дээ.

Би 75 хүртлээ ажиллана аа гээд тоглоом шоглоом хийдэг юм. Хөдөлмөр, зүтгэл л хүнийг бүтээнэ гэж боддог. Ямар ч бизнесийг бодох, хийх хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Аль болох өөрөө хийж, оролдож, гүйх чухал даа.

Хамт олондоо болон бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье💙

Шүр зах дээр махны худалдаа эрхлэгч:
Д.Боргилчулуун

Та өөрийн бизнес, брэндийнхээ талаар хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлмээр байна? Яг тэр сэтгэгдлээ төрүүлэхүйц байдлаар сош...
05/03/2023

Та өөрийн бизнес, брэндийнхээ талаар хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлмээр байна? Яг тэр сэтгэгдлээ төрүүлэхүйц байдлаар сошиал хуудсаа хөгжүүлж чадаж байгаа юу?

Хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд тусалж, хичээл зүтгэлийг түгээнэ💙
01/03/2023

Хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд тусалж, хичээл зүтгэлийг түгээнэ💙

Та үйлчлүүлэгч, худалдан авагч, дагагчдаа хэр зэрэг сонсдог вэ? Оролцоог дэмжсэн, харилцааг үүсгэсэн, итгэл бий болгосон...
28/02/2023

Та үйлчлүүлэгч, худалдан авагч, дагагчдаа хэр зэрэг сонсдог вэ?

Оролцоог дэмжсэн, харилцааг үүсгэсэн, итгэл бий болгосон постууд оруулах маш чухал шүү👌

Хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд тусалж, хичээл зүтгэлийг дэмжих ГРИТ -ээс нь😎

25/02/2023

САНАЛАА ХЭЛЭЭРЭЙ🙏

Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийг түгээх зорилго бүхий ГРИТ контент маань дараагийн зочноо судалж байгаа юм.

Бид шинэ дугаартаа:

- Олон жилийн турш өв уламжлан ирсэн үнэ цэн
- Эцэг эх, эмээ өвөөгийнхөө эхлүүлсэн зүйлийг үргэлжлүүлж яваа тууштай бизнес, аж ахуй эрхлэгч эмэгтэйг оролцуулах зорилготой байна.

- ТҮЦ, худалдаа
- Гуанз, үйлчилгээ
- Дээл хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүн
- Хөдөө аж ахуй гээд аль ч салбарын төлөөлөл байж болно.

Таны эргэн тойронд хүсэл эрмэлзлээр дүүрэн хичээл зүтгэлээр түүчээлдэг хүмүүс байвал бидэнд санал болгоорой😎🙏

Урам зоригийн түүхийг хамтдаа түгээцгээе

ГРИТ МАРКЕТИНГИЙН АГЕНТЛАГ

Туулай жил бизнес эрхлэгчдэд ямар байх бол? 1. Зурхайд худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрнэ гэжээ. Юу хийвэл ...
23/02/2023

Туулай жил бизнес эрхлэгчдэд ямар байх бол?

1. Зурхайд худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрнэ гэжээ.

Юу хийвэл дэлгэрэх талаар зурхайд тодорхой заагаагүй учраас ГРИТ агентлагаас хэдэн арга зам санал болгоё

1. Худалдан авагчаа сайн ойлго. Тэдний гутлыг өмсөж үз. Жинхнээсээ гутлыг нь өмсөхгүй шүү, тэдний оронд өөрийгөө тавьж бод, ойлгох маш чухал😎

2. Зорилтот хүмүүсээ зөв тодорхойл. Бүх хүнд таалагддаг бараа гэж байхгүй. Та яг ХЭНД зориулж бараа, үйлчилгээ явуулж байгаагаа дахиад сайн бод😎

3. Хүмүүстэй үргэлж холбоотой бай. Бүү алга бол. Сошиал хуудсаа зөв хөтөл. Фэйсбүүк бол сурталчилгааны хуудас биш, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох платформ😎

Харин зурхайд үйлдвэрлэл эрхлэгчдэд саад тотгор их байна гэсэн байна. Ямар саад болох нь зурхайд мөн л бүдэг байна. ГРИТ -ийн зүгээс хамгийн их тулгардаг 3 саад, гэтлэх аргыг санал болгоё

1. Та янзын гоё бараа үйлдвэрлэсэн ч, хүмүүс ойлгохгүй, мэдэхгүй байвал ямар хэрэг байх вэ? Сайн ойлгуул. Гэхдээ ямар үгээр, яаж ойлгуулахаа сайтар бод. Ойлголмжтой байдал маш чухал😎

2. Та бараагаа хэрхэн сайжруулах талаар мэдэхгүй байна уу? Хүмүүсээс асуу, худалдан авагчаасаа суралц😎

3. Нэг хэсэг овоо зарагдаж байгаад таг зогсоод байна уу? Үнэнч худалдан авагчдыг бий болгоход төвлөр😎

Уламжлалт сурталчилгаанаас хүмүүс хэдийн залхсан. Та аль болох үнэн түүхээ хуваалцаж, үнэ цэнтэй агуулга хүмүүст хүргээрэй💙

Хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд тусалж, хичээл зүтгэлийг тань түгээнэ.

ГРИТ МАРКЕТИНГИЙН АГЕНТЛАГ
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

20/02/2023

Мэндчилгээ

17-р жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Өнгөрөгч бар жил Grit маркетингийн агентлаг албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, байгуулага, хувь хүмүүсийн хүсэл тэмүүлэл, хөдөлмөрийн үнэ цэнийг түгээсэн контентуудыг амжилттай бүтээсэн.

Бид байгууллага болон хувь хүмүүсийг бизнесийн зорилгодоо хүрэхэд тусалж, тэдний хичээл зүтгэлийг цахим орчинд түгээн, бизнесийн амжилтыг нь дэмжих зорилготой ажиллаж байна

Дорнод нутгийн зон олонд болон хамтран ажилладаг байгууллагууддаа сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хүндэтгэсэн: GRIT MARKETING AGENCY

Address

62-р байр 17 тоот

21000

Telephone

+97680080511

Alerts

Be the first to know and let us send you an email when GRIT posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GRIT:

Shortcuts

  • Want your business to be the top-listed Advertising & Marketing Company?

Share