24/03/2023
🙀🙀🙀130 мянган төгрөгөөр яваад оччихож болох нь
🤩🤩🤩Домгийн шувуу үргээж 133 дахь удаагийн дэлхийн хамгийн олон орны бизнес эрхлэгч болон сонирхогчид оролцдог Хятад улсын экспорт, импортын “Canton fair” экспо Гуанжөү хотод эхлэхэд 22 хоног үлдлээ
Хэрвээ очихоор шийдсэн бол албан ёсны вэб хуудсаар орж бүртгүүлээрэй. Та экспод оролцогч/сонирхогч/ бол “I am buyer”, экспод павилон түрээслэн оролцогч бол “I am exhibitor” сонголтон дээр даран бүртгэлээ хийгээрэй. Мөн энэ 2-ын аль нь ч бай заавал мандат хэрэгтэй болох тул бүртгэлээ хийлгэснийхээ дараа үргэлжлүүлээд мандатаа бөглөөрэй. Мандатаа амжилттай бөглөсний дараа таны мэйл рүү бэлэн болсон мандат ирнэ.
https://www.cantonfair.org.cn/en-US
Экспо 3 хэсгээс бүрдэнэ
🍀Нэгдүгээр хэсэг 2023.4.15-19-ний хооронд
Хамрах хүрээ: гэр болон цахилгааны хэрэгсэл, электрон хэрэглээний бараа, гэрэлтүүлэг, машин, машины туслах материал, том оврын техник хэрэгсэл, төмрийн багаж хэрэгсэл, барилгын материал, химийн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч
🍀Хоёрдугаар хэсэг 2023.4.23-27-ны хооронд
Хамрах хүрээ: Өргөн хэрэглээний бараа, тоглоом, баярын гоёл чимэглэл, гэр ахуйн тавилга, чимэглэл, хоолны хэрэгсэл, шавар эдлэл, цэцэрлэгжүүлэлт
🍀Гуравдугаар хэсэг 2023.5.1-5-ны хооронд
Хамрах хүрээ: Нэхмэлийн бүтээгдэхүүн, материал, хувцас, гутал, оффис, цүнх, эм эмнэлгийн бүтээгдэхүүн, хүнс гэсэн дарааллаар явагдана.
🚅БЭЭЖИН👉ГУАНЖӨҮ зардал өнөөгийн байдлаар
Онгоц 3 цаг- 1040 юань буюу 535,000₮
Хурдны галт тэрэг 8 цаг - 964 юань буюу 496,460₮
Энгийн вагон 23 цаг -254 юань 130,810₮ байна.