Nuudelchin huuli

  • Home
  • Nuudelchin huuli

Nuudelchin huuli Nuudelchin huuli ⚖️
🇲🇳 → 🇰🇷 Солонгос дахь монголчуудад
🛂 Виз · Оршин суух · 행정사 мэдээлэл
❗ Мэдэхгүйгээсээ болж алдахгүй байя

🇰🇷Та Солонгост визийн зөрчилтэй байсан ч цагдаагаас тусламж авах боломжтойг мэдэх үү?‼️Солонгост визийн зөрчилтэй байсан...
07/01/2026

🇰🇷Та Солонгост визийн зөрчилтэй байсан ч цагдаагаас тусламж авах боломжтойг мэдэх үү?‼️

Солонгост визийн зөрчилтэй байсан ч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах эрхтэй. Яаралтай нөхцөлд цагдаад хандаж болно.

Тусламж авах боломжтой тохиолдлууд
• Зодуур, бэлгийн хүчирхийлэл, заналхийлэл
• Цалингаа авч чадаагүй, албадан хөдөлмөр
• Зам тээврийн осол, гал түймэр
• Гэр бүлийн болон болзооны үеийн хүчирхийлэл
• Хулгай, хууль бусаар хорих

Яаралтай дугаарууд
• Цагдаа: 112
• Гал түймэр · Түргэн тусламж: 119
• Гадаад иргэдийн мэдээллийн төв: 1345

ℹ️ Цагдаад мэдэгдсэн даруйд шууд цагаачлалын албанд шилжүүлдэгдэхгүй.
Цагдаагийн зорилго бол хохирогчийг хамгаалах юм.

📌 Боломжтой бол зураг, бичлэг зэрэг нотлох баримтыг хадгалаарай.

❗️ҮНЭГҮЙ ЭМНЭЛЭГ❗️  📢 СОЛОНГОСТ АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛNuudelchin huuli  Дагаж хэрэгтэй мэдээлэл аваар...
18/12/2025

❗️ҮНЭГҮЙ ЭМНЭЛЭГ❗️

📢 СОЛОНГОСТ АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ
Nuudelchin huuli Дагаж хэрэгтэй мэдээлэл аваарай❗️❗️❗️
🇰🇷 Инчон Улаан Загалмайн эмнэлэг
👉 누구나진료센터 / 희망진료센터
Хаяг: ‼️인천 연수구 원인재로 263‼️
Цагийн хуваарь: 8:30-17:30
(12:30-13:30цайны цаг)
✅ ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
• Визтэй, визгүй БҮХ ХҮН❗️
• Даатгалтай / даатгалгүй хамаагүй❗️
• Монгол болон бусад гадаад иргэд хамрагдана 🇲🇳
💰 ХӨНГӨЛӨЛТИЙН НӨХЦӨЛ
🔹 누구나진료센터
• 1,000,000₩ хүртэлх эмнэлгийн зардлын хөнгөлөлт
• Жилийн турш, хэдэн ч удаа ашиглаж болно
• Үзлэг, эмчилгээний төлбөрөөс хасагдана
📌 АНХААРАХ ДАРААЛАЛ
➡️ Эхлээд 누구나진료센터
➡️ Дараа нь шаардлагатай бол 희망진료센터

👩‍⚕️ Хамрагдах боломжтой үзлэгүүд
• Эмэгтэйчүүдийн үзлэг (산부인과)
• Ерөнхий, дотор үзлэг
• Шаардлагатай шинжилгээ

📝 ХЭРЭГТЭЙ БИЧИГ БАРИМТ
• Паспорт (эсвэл гадаадын иргэний үнэмлэх)
• Эмнэлэг дээр бөглөх зөвшөөрлийн маягт
Монгол орчуулагч байхгүй!
Хэл мэддэг хүнтэй очоорой

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Nuudelchin huuli posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Advertising & Marketing Company?

Share