메이킹엔터

메이킹엔터 글로벌 홍보 전문 메이킹엔터(MakingEnter)는 글로벌 홍보영상 제작/다국어 녹음/다국어 인쇄 홍보물 제작/컨설팅 등을 통해 국내외 회사 및 단체의 글로벌 마케팅을 적극적으로
(205)

- 메이킹엔터는 광고/홍보물 뿐만 아니라, 사람들에게 즐거움과 웃음을 줄 수 있는 콘텐츠 또한 기획/제작하고 있습니다.
- 메이킹엔터의 제작물을 통해 다양한 나라, 많은 사람들이 서로에게 관심을 갖고 소통할 수 있도록 사회적 관심과 도덕적 신념을 되새기며 노력하겠습니다.
- 문의시 홍보영상 재생 가능한 포트폴리오(portfolio)를 발송해드립니다. 견적문의 및 상담 환영합니다.

10/07/2026

БНСУ-н Ерөнхийлөгч манай Ерөнхий сайдын уран бүтээлийг сонсож байна ш.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Үйлсээгийн Мөнхийн репийн дууг сонсвол бүүр уярах нь дээ 😜

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мё...
10/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.

1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан, Гадаад хэргийн сайд Жу Хён,

Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно. Нэгээс дээш жил оршин сууж буй иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ оршин суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэнэ. Иргэд жолоодох чадвартай холбоотой ямар нэг шалгалт өгөх шаардлагагүй.

2. “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль,

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” ашиглалтад орсноор хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх, нас баралт буурахад чухал хувь нэмэр оруулна.

3. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний дипломатын академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Жу Хён,

Сургалт, семинар, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл солилцож, хамтарсан сургалт, лекц, бага хурал зэргийг зохион байгуулна. Дипломат ажилтан, мэргэжилтэн, оюутан солилцоог дэмжиж, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, дэлхийн засаглал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

4. “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн,

Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, биотехнологи, чухал ашигт малтмал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн, судлаач солилцох, мэдээлэл хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо.

5. “Цахим хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Чинбатын Номин, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн,

Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, 5G/6G сүлжээ, цахим дэд бүтэц зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр манай улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

6. “Боловсролын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Боловсролын сайд Чой Гюу Жин,

Сурагч, сургагч багш, судлаач, боловсролын захиргааны албан хаагчдын солилцоог дэмжих, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэл, боловсролын чанарын чиглэлээр хамтран ажиллана. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулан шинэчлэх чиглэлээр хамтарна.

7. “И Тэ Жүний дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, үйл ажиллагааг эрхлэх болон сурталчлах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эх орончид болон ахмад дайчдын хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Эх орончид болон ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Квон У Ыл,

Солонгосын төр, нийгмийн зүтгэлтэн И Тэ Жун эмчийн гавьяаг хүндэтгэж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг цогц байдлаар хадгалж, тохижуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

8. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайд Сун Ми Рё,

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл солилцох, техникийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ. Хөдөө аж ахуйн механикжуулалт, усалгаатай тариалан, ухаалаг фермер, орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, мал эмнэлгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, малын бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарна.

9. “Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гван,

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, нийлүүлэлт, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгох, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдал, чанар, аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

10. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Гён,

Хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн харилцан солилцох, туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

11. “Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа, Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сунван,

Сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан дамжуулалтын дэд бүтцийг өргөжүүлэх, байгаль орчинд хоргүй дулааны шийдлийг дэмжих, мэдээлэл, технологи солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

12. “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2026-2030 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чэ Хи Ен,

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёл, урлагийн уран бүтээлчдийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжинэ. Кино үйлдвэрлэлийн менежментийн туршлага судлах, хөгжмийн салбарын байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх болон соёлын бүтээлч салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

13. “Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилчдыг илгээх, хүлээн авах тухай Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакир, Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн,

БНСУ-д хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдэд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийг таниулах, чанд сахиулах чиглэлээр хамтран, иргэдэд эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

14. “Мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Орон нутгийн хөгжлийн захиргаа хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Орон нутгийн хөгжлийн газрын дарга И Сын Дун нар гарын үсэг зурав.

Гаар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи, инновац, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүртгэл, зохицуулалт, менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

15. “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ авах, цөлжилт болон элсэн шороон шуургатай тэмцэх, ойн доройтлыг зохицуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Ойн албаны сайд Пак Ын Шиг,

“Ногоон хэрэм” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой. Эмзэг бүс нутгийг ойжуулах, ой болон доройтсон газрыг нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цогц ажил хийнэ.

16. “Монгол Улсад ойд ээлтэй уур амьсгалын эерэг арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн газар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Ойн албаны сайд Пак Ын Шиг,

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, ой болон ландшафтыг нөхөн сэргээх, үрийн менежментийн тогтолцоо хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлнэ. БНСУ-ын Ойн ерөнхий газар нь ойжуулалтын амжилттай туршлага, дэвшилтэт технологоо хуваалцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын хамтын ажиллагааны платформ, техникийн туслалцаа, сургалт, судалгаа болон олон улсын уур амьсгалын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлнэ.

17. “Төв банкны үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаа, техникийн туслалцааны тухай Монгол Улсын Төв банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголбанкны Ерөнхийлөгч Санжаагийн Наранцогт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банкны Ерөнхийлөгч Шин Хён Сун
Төв банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, туршлагаа солилцох бөгөөд мөнгөний бодлого, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, гадаад валютын гүйлгээ, санхүүгийн зах зээл, төлбөр тооцооны тогтолцоо, макро эдийн засгийн засаг, урьдчилан тооцоолол, дүн шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал болон хиймэл оюуны ашиглалтын чиглэлээр хамтран ажиллана.

18. “Монголын байгалийн өвийг хамгаалах хамтарсан судалгааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”-т Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Солонгосын өвийн албаны дарга Хо Мин
Говийн бүсийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хадгалан хамгаалах, сэргээх чиглэлээр хамтран ажиллана.

19. “Усан доорх соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай “Чингис хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”-т “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Солонгосын өвийн албаны дарга Хо Мин,

Усан доорх соёлын өвийн үнэ цэнийг судлах, хамгаалах, ашиглахтай холбоотой хамтарсан судалгаа, хайгуул хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, үзэсгэлэн гаргах, мэдээлэх, сурталчлах болон бусад чиглэлээр хамтарна.

20. “Шинэ хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн ажлын алба, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлагийн дарга Кан Жү Ёб, Захиргааны тогтолцоо, хот төлөвлөлт, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, усны менежмент, хотын хөдөлгөөн, тээвэр, ухаалаг хот зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

21. “Худалдаа хөгжлийн банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банк хоорондын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Экспорт-Импорт банкны ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Хван Ги Ён нар гарын үсэг зурлаа.

Банк хоорондын зээлийн шугам батлах, хоол хүнс, гоо сайхан, автомашины сэлбэг, механик, тоног төхөөрөмж, ашигт малтмал, мэдээлэл, харилцаа холбоо, эмчилгээний төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн салбарт дэмжлэг үзүүлнэ.

10/07/2026

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууд маань Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын түүхт ойн баяраа эх орныхоо түүх, өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор өргөн дэлгэр тэмдэглэж байна.
БНСУ-д сурч ажиллаж амьдардаг монголчууд маань үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүллээ.
#Монгол наадам-2026 монголчуудын нэгдсэн наадам

Сөүл хотын COEX төвийн C танхимд үргэлжилж буй “Сөүлийн олон улсын аялал жуулчлалын 41 дэх удаагийн үзэсгэлэн” (SITF 202...
04/06/2026

Сөүл хотын COEX төвийн C танхимд үргэлжилж буй “Сөүлийн олон улсын аялал жуулчлалын 41 дэх удаагийн үзэсгэлэн” (SITF 2026)-д Монгол Улсын Аялал жуулчлалын газрын асар зочдын анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

Тус асар дээр Монголын уламжлалт урлагийн тоглолтууд өдөржин үргэлжилж, үзэгчдийг байлдан дагуулж байна.
Монгол ардын хөгжмийн зэмсэг болох морин хуурын уяхан мөртлөө сүрлэг эгшиг үзэсгэлэнгийн танхим даяар цуурайтах бүрт үзэгчид Монголын уудам тал нутагт хөл тавьсан мэт мэдрэмжийг авч байна хэмээж байлаа.
Уран бүтээлчид үндэсний гоёмсог хувцсаараа гоён, Монголчуудын хосгүй урлаг болох хөөмийг эгшиглүүлж, Монголын соёлын гүн гүнзгий мэдрэмжийг бодитоор түгээж байна.
Монголын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч “Монгол орны үзэсгэлэнт байгаль шиг баялаг, нүүдэлчин соёл, урлагийг Солонгосчуудад таниулахыг зорьсон” хэмээн тоглолтын зорилгыг тайлбарлалаа.
Энгийн нэгэн сурталчилгаанаас илүүтэй уламжлалт урлагаа хослуулсан Монголын асрын энэхүү оролдлого нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлж, энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой “халуун цэг” болж байна.
Энэхүү арга хэмжээ ирэх 6-р сарын 7-ны ням гараг хүртэл үргэлжлэх юм байналээ шүү!

서울 코엑스(COEX) C홀에서 열리고 있는 「제41회 서울국제관광전(SITF 2026)」에서 몽골 관광청 부스가 관람객들의 큰 관심을 끌고 있다.

몽골 부스에서는 전통 예술 공연이 하루 종일 이어지며 관람객들의 발길을 사로잡고 있다.

특히 몽골 전통 악기인 마두금(馬頭琴)의 부드러우면서도 웅장한 선율이 전시장 곳곳에 울려 퍼질 때마다 관람객들은 마치 몽골의 드넓은 초원에 서 있는 듯한 특별한 감동을 느끼고 있다고 전했다.

공연에 참여한 예술가들은 화려한 몽골 전통 의상을 입고, 몽골을 대표하는 독창적인 전통 성악 기법인 허미(호미, Khoomei)를 선보이며 몽골 문화의 깊은 매력을 생생하게 전달하고 있다.

몽골 관광청 관계자는 “몽골의 아름다운 자연경관과 풍부한 유목문화, 그리고 전통 예술을 한국 국민들에게 널리 알리고자 이번 공연을 준비했다”고 설명했다.

단순한 관광 홍보를 넘어 전통 예술과 문화를 결합한 몽골 부스의 시도는 관람객들에게 깊은 인상을 남기며 이번 전시회의 대표적인 ‘핫플레이스’로 떠오르고 있다.

한편, 이번 행사는 오는 6월 7일(일)까지 계속될 예정이다.

💝 СОЛОНГОС ДАХЬ 1000 ХҮҮХДИЙН БАЯР ✨Бяцхан үрсдээ барих бэлэг үргэлжилсээр байна. @Солонгост амьдарч буй бяцхан Монгол ү...
29/05/2026

💝 СОЛОНГОС ДАХЬ 1000 ХҮҮХДИЙН БАЯР ✨
Бяцхан үрсдээ барих бэлэг үргэлжилсээр байна. @

Солонгост амьдарч буй бяцхан Монгол үрс, эрхэм эцэг эхчүүд та бүхнийг инээд баясал, аз жаргал, хүсэл мөрөөдлөөр дүүрэн “1000 ХҮҮХДИЙН БАЯР”-ын үйл ажиллагаанд урьж байна 💖

🎈 Апгужон Нүдний Эмнэлэг "Нүдний ерөнхий үзлэг, оношилгоо" үнэ төлбөргүй хийж хамтран оролцох болно 👀✨

👨‍👩‍👧‍👦 Хүүхдүүддээ дурсамжтай нэг өдрийг бэлэглэж, гэр бүлээрээ хүрэлцэн ирээрэй

📍 Хаяг: 의정부시 녹양 축구장 (의정부시 녹양동 89-15)

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 010-3901-4344

Удахгүй уулзацгаая! 🎉

24/03/2026

Address

Yangcheon District

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when 메이킹엔터 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 메이킹엔터:

Shortcuts

Share