29/06/2026
Монголчууд бид агуу түүх, баялаг өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн гүн ухаанаараа бахархдаг ард түмэн. Өвөг дээдэс маань зөвхөн газар нутаг төдийгүй хүн байх ухаан, гэр бүлээ авч явах арга билэг, үр хүүхдээ хүмүүжүүлэх үнэт өвийг бидэнд үлдээсэн билээ.
Өнөөдөр бид шинэ мэдлэг, шинэ боломжуудтай эрин үед амьдарч байгаа ч өвөг дээдсийнхээ тэрхүү үнэт ухааныг орчин үеийн амьдралтайгаа хэрхэн холбон хэрэгжүүлэх вэ гэсэн асуулт хүн бүрийн өмнө тавигдсаар байна.
Монгол хүнийг Монгол хүн болгож ирсэн хүмүүжил, ёс заншил, харилцааны соёл, ахмадаа хүндэтгэх ёс, эв нэгдэл, хариуцлага, үлгэрлэл зэрэг үнэт зүйлсийг орчин цагийн амьдралтай уялдуулан сэргээж, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Иймээс өвөг дээдсийнхээ Арга, Билиг ухаанд суурилсан хүмүүжил, харилцаа, манлайллын үнэт өвийг өнөөгийн гэр бүл, боловсрол, хувь хүний хөгжилтэй холбон түгээх зорилгоор "ХӨХ ДЭМЧ" хөтөлбөрийг танилцуулж байна.
#Зорилго:
Хүн өөрийн бие, оюун, сэтгэлийн эзэн болж, гэр бүл, хамт олон, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэгч, бусдыг дэмждэг хүн болон төлөвшихөд чиглэнэ.
#Хөтөлбөрөөр юу сурах вэ?
🔹 Хүйсийн онцлогт суурилсан хүмүүжлийн ухаан
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлгээний ялгааг таньж ойлгон, харилцан хүндэтгэлтэй, аз жаргалтай гэр бүлийг бүтээх арга барилд суралцана. Мөн эрэгтэй, эмэгтэй хүүхдийг төрөлхийн онцлогт нь тохируулан хүмүүжүүлэх Монгол ухааныг эзэмшинэ.
🔹 "Хүүхэд бүрийн онцлогийг таних" арга зүй
Хүүхэд бүр дахин давтагдашгүй өгөгдөл, авьяас чадвартай. Тэднийг нэг хэвэнд цутгах биш, давуу талыг нь нээн хөгжүүлж, тулгарч буй бэрхшээлийг даван туулахад нь туслах арга барилыг сурна.
🔹 Хүмүүс хоорондын эерэг харилцааны соёл
Сонсох, ойлгох, урамшуулах, итгэлцэл бий болгох ур чадвараа хөгжүүлж, ажил амьдралдаа үр дүнтэй хамтын ажиллагааг бүтээнэ.
🔹 Үйлдлээрээ үлгэрлэх манлайлал
Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон манлайлагчид өөрчлөлтийг үгээр бус үйлдлээрээ эхлүүлдэг. Өөртөө эзэн, өрх гэртээ түшиг, нийгэмдээ хариуцлагатай иргэн төлөвшүүлэх манлайллын арга барилыг эзэмшинэ.
#Хөтөлбөрийн онцлог
✅ Монгол сэтгэлгээний онцлогт суурилсан
Монгол хүний юмсыг бүхлээр нь харж, дараа нь задлан шинжилж, эргэн нэгтгэн ойлгодог сэтгэхүйн онцлогт нийцүүлэн боловсруулсан.
✅ Практикт суурилсан
Мэдлэг бүр үйлдэлд хүргэнэ. Суралцсан зүйлээ өдөр тутмын ажил, амьдралдаа шууд хэрэгжүүлж, бодит үр дүнгээ мэдрэх боломжтой.
✅ Өв соёл ба орчин үеийн хэрэгцээг хослуулсан
Өвөг дээдсийн хүмүүжлийн арга ухааныг өнөөгийн гэр бүл, боловсрол, хувь хүний хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Өөрийгөө хөгжүүлж,
Гэр бүлээ гэрэлтүүлж,
Үр хүүхдээ зөв төлөвшүүлж,
Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах аяллаа өнөөдрөөс эхлүүлээрэй.
"ХӨХ ДЭМЧ" – Өв соёлоосоо хүч авч, ирээдүйгээ бүтээх зам.
Бүртгүүлэх утас: 95818107