29/07/2026
Сумын заан М.Өсөхбаяр: Допинг хэрэглэсэн гэдэгтэй эвлэрч чадахгүй. Энэхүү болж буй үйл явдал миний цаашдын урам зоригийг үнэхээр мохоож, сэтгэл зүйд маань маш их хохирол учруулж байна
https://zuv.mn/1gvw
Спорт бол миний амьдралын утга учир. Нэг ч өдрийн бэлтгэлээ алгасахгүй, өдөр бүр зорилгынхоо төлөө бүх хүч хөдөлмөр зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Барилдах хугацаандаа хоёр ч удаа допингийн шинжилгээ өгч байсан ба аль алинд нь ч ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй.