Нээлттэй Баянхонгор

Нээлттэй Баянхонгор Open Bayankhongor
(1)

"СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИЯ" ХХК-ИЙН ТАВЬЖ БУЙ АВТОЗАМЫН АСФАЛЬТБЕТОН ХУЧИЛТЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭАвто замын барилгын ажлын хүрээн...
25/09/2026

"СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИЯ" ХХК-ИЙН ТАВЬЖ БУЙ АВТОЗАМЫН АСФАЛЬТБЕТОН ХУЧИЛТЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Авто замын барилгын ажлын хүрээнд асфальтбетоны үйлдвэр ашиглалтад орж, асфальтбетон хольц үйлдвэрлэл, хучилтын ажил Өмнөговь аймгийн Гурвантэсээс эхэлжээ.

Замын хучилтын сүүлийн үе болох өнгө хучилтын үеийг төлөвлөгөөний дагуу дэвсэж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байна гэж мэдээллээ.

25/09/2026

Гадаад харилцааны сайд Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг: 🇺🇳 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна.

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож буй энэ удаагийн чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн хүрээнд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудал, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

✅️ Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд өндөр хурдны хязгааргүй интернэт, IPTV, суурин утас бүхий гуравласан үйлчилгээ н...
25/09/2026

✅️ Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд өндөр хурдны хязгааргүй интернэт, IPTV, суурин утас бүхий гуравласан үйлчилгээ нэвтэрлээ.�
✅️ Баян-Өндөр сум нь аймагтаа гуравласан үйлчилгээнд холбогдсон 11 дахь сум болж байгаа юм.

Иргэн бүр мэдээ, мэдээллийг тэгш хүртэх эрхтэй.

25/09/2026

Эрдэнэцогт сум: ӨВГӨНЖАРГАЛАНТ 3 ДУГААР БАГИЙН ИРГЭД СПОРТ ЗААЛ БҮХИЙ БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

25/09/2026

Дуу, дуучин, хуурч, хуур дөрвийг тулж сонсож, үзэх бяцхан хүүгийн хорвоотой танилцах нэгэн агшин...

Баянхонгор

25/09/2026

Баянхонгор - Шаргалжуут чиглэлийн автозамын хучилтын ажил эхэллээ ✅️

Замын гүйцэтгэл ажлын төлөвлөгөөний хүрээнд эхний 15 км-ын суурь хучилтыг тавьсан бөгөөд хоёрдугаар үеийн хучилтыг тун удахгүй эхлүүлэх аж. Ирэх 11 сарын 01 хүртэл хучилтын ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдээллээ.

Эрдэнэцогт сум: ӨВГӨНЖАРГАЛАНТ 3 ДУГААР БАГИЙН ИРГЭД СПОРТ ЗААЛ БҮХИЙ БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛООЭрдэнэцогт сумын Өвгө...
25/09/2026

Эрдэнэцогт сум: ӨВГӨНЖАРГАЛАНТ 3 ДУГААР БАГИЙН ИРГЭД СПОРТ ЗААЛ БҮХИЙ БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын гуравдугаар баг нь 216 өрхийн 615 хүн амтай. Баянхонгор аймгийн хүн ам ихтэй багуудын нэг юм. Өвгөнжаргалант нь Эрдэнэцогт сумын 3 багийн иргэдийн төвлөрөл нутаг бөгөөд 2024 онд интернет сүлжээнд холбогдсон. Тэгвэл малчид иргэд, хүүхэд залуусын хөгжлийг дэмжиж аймгийн орон нутгийн төсвийн 600,0 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр спорт заал бүхий багийн хөгжлийн төвтэй болж, 09 сарын 23-нд нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн Засаг дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх М.Мөнгөнцэцэг, сумын ИТХ-ын дарга Т.Пүрэвбаатар, сумын Засаг дарга Б.Энхбаатар, сумын ЗДТГ-ын дарга Р.Болормаа болон багийн Засаг дарга Д.Төрсайхан нарын багийн удирдлагууд, малчин түмэн оролцлоо.

Сум орон нутгаас багийн төвөө нээлтээ хийхдээ 6 багийн иргэдийн дунд спортын 5 төрөл, урлагийн хоёр төрлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Хуучин багийн төв нь 1974 онд ашиглалтад орж байсан бол 50 гаруй жилийн дараа ийн шинэ багийн төвтэй боллоо.
Нээлтэд оролцсон багийн иргэд эрүүл мэнд, хамт олонч нөхөрсөг уулзалт, арга хэмжээ зохион байгуулах боломжоор хангагдсандаа баяртай байна.

Ингэснээр аймгийн хэмжээнд хоёрдахь нь болж Өвгөнжаргалантчууд спорт заал бүхий шинэхэн багийн төвөө ашиглаж эхэллээ.

Баянхонгор: 50 ЖИЛИЙН ОЙГОО УГТАН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН ҮЗВЭРИЙН ТАНХИМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ТАЙЗЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭБ...
25/09/2026

Баянхонгор: 50 ЖИЛИЙН ОЙГОО УГТАН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН ҮЗВЭРИЙН ТАНХИМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ТАЙЗЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

Баянхонгор аймгийн ХДТ -ын хамт олон 50 жилийн түүхт ойгоо угтан үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлэгтээ иж бүрэн засвар шинэчлэлийг хийжээ.

Тодруулбал,
1. Үзвэрийн танхим дахь сандлын түвшин тайзны өндрийн харьцаа нь хоорондоо уялдсан, хүний харааны төв цэгт тэгш хэмтэй байх стандарттай хэдий ч хуучин суудлын түвшин хэт нам, тайз өндөр байгаа нь үзэгч үйлчлүүлэгчдэд тоглолт үзэхэд хүндрэлтэй, тав тухгүй зэрэг шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Энэ хүрээнд үзэгчдийн их танхимын шалыг өндөрлөх засвар тохижолтын ажлыг тус хамт олон өөрийн хөрөнгөөр дотоод нөөц боломжоо дайчлан хийж гүйцэтгэжээ. Улмаар 2009 онд суурилуулж байсан үзвэрийн танхимын суурин сандлаа ССАЖЗЯ-ны хөрөнгө оруулалтаар /79,0 сая/ 17 жилийн дараа шинэчилж 440 ширхэг сандлыг бүрэн суурилуулжээ.

2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 оны 07 дугаар сард 9м х 6м буюу 54м2 хэмжээтэй 135,150,000 төгрөгийн өртөг бүхий Лед дэлгэц /төмөр хийцлэл, цахилгааны шит, хамгаалалтын хайрцагтай, мөн зөөврийн i5 1334U 13th 8GB үзүүлэлттэй компьютертай/
3. Театрын 1, 2 давхар, тайз зеритлийн хэсэг, гадна үүдний орчинд бүрэн Камержуулалт нэвтрүүлсэн
4. Гэрэлтүүлгийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тус тус хийжээ.

Эдгээр хөрөнгө оруулалт, техник хэрэгслийн шинэчлэлтийн ажлууд нь 2027 онд болох Театрын түүхт 50 жилийн ойг угтсан 50 бүтээлч ажлын хүрээнд хийгдэж байгаараа онцлогтой аж.

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг АНУ-ын төвийн бүсэд оршин суугаа Монголчуудтай уулзах үеэр Ламын гэгээнтэ...
25/09/2026

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг АНУ-ын төвийн бүсэд оршин суугаа Монголчуудтай уулзах үеэр Ламын гэгээнтэн Төрийн тэргүүн болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бусад элчин сайд нартай уулзалт хийсэн байна.

2026.09.24
АНУ
Чикаго хот

Lamyn Gegeen

Address

Nomgon
Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Нээлттэй Баянхонгор posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share