20/05/2026
Манайхан аягүй цоглог шд 😅😂.
Зураг авалтын өдөр нэмэлт зургаа ийшээ явуулаарай, хурдан тусмаа сайн шүү гээд мэйлээ өгнө өө. Тэгэнгүүт таг байж байснаа гэнэт “За манай монтаж хэдэн хувьтай явж байна” …нд авна шүү гэнэ 😳😳😳😱.
“Аан за, нэмэлт зураг нтр нь ирээгүй байгаа шүү, байгаагаар нь хийлээ шүү” гэнгүүт “байж бай” гэснээ болсон болоогүй 100 гаран зураг эмх замбараагүй сайхан савна аа 😂😂😂. Аль цэцэрлэг, сургууль нь ч бүү мэд.
Заа хамааёоо болохыг нь хийгээд болохгүйг нь видеонд нь хийгээд эх бэлдээд харуулангуут энэ зургийг оруулахгүй байсан гэнэ ээ 😂😂😂. Гоё оо. Заримдаа бид чинь үзмэрч билүү ч гэж өөрсдийгөө мэдэрнэ. Тэгснээ маргааш авна шүү л гэнэ 😳.
Тэгээд хааяа нэг ажилдаа түүртэхээрээ /ихэнхдээ амаа хамхидаг л даа/ “та нар тэгээд хэлэхгүй таг байснаа цаг нараа тулгаад баахан замбараагүй юм явуулчихаад” гэнгүүт “ажилтай завгүй байлаа” гэнэ.
Тэгээд бүр боддог шд, манайх болохоор аягүй завтай, тэр хүмүүсийг хүлээгээд л гэдсээ илээд, шүдээ чигчлээд сууж байдаг билүү дээ гээд 😂😂😂.
Сайхан цэгцтэй юмаа ян тан явуулаад хүлээцтэй харзнаад авах өдрөө эртнээс хэлчихдэг хүмүүс бас байна аа, байна ♥️. Та нар бол ХАЙР шүү 🥰.
Энэ жил уг нь өмнөх өмнөх жилүүдийнхээ алдааг давтахгүй гээд нэмэлт зураг, бүх материал бүрдсэнээс хойш 21-30 хоногт гарна шүү гэж их л хэлсээн. Хэлээд өнгөрч болдоггүй юм байна, ирэх жил цаасаар гэрээ байгуулна аа ✒️✍️💪🏻.
Заа тэгээд хэрэгтэй өдөр нь яг таг байлгахын төлөө чармайж байгаа шүү, бид хүний итгэл алдах, ажлыг баллах үнэхээр ДУРГҮЙ ЭЭ 💪🏻.
Байн байн залгахаас илүү мсж үлдээвэл найдвартай шүү, аа тийн бас “за болсон хэвлэ” гээд хэвлэлт явсны дараа энэ буруу байжээ гэдгийг үнэхээр хүлээж авмааргүй байна аа, зураг авалтын өдөр хүүхэд нь дутуу байснаа цагаа тулгаж нөхөж зураг авахуулахыг ч бас ирэх жил хүлээн зөвшөөрмөөргүй байна өө, товлосон цаг нар, өдөр судрынхаа дагуу явж байж, эргэж хургасан ажил хийгээд цаг алдаад байгаадаа аягүй бухимдаж байна өө, үнэндээ 😊.
Бүгдээрээ яг гоё өөрийгөө хүндэлдэг шигээ хүнийг ч бас хүндэлж, ажлыг нь ойлгож суръя тэ? Гоё ш дээ ♥️.
Tsogthuu Chuluun Х. Ууганзаяа 🥰🐝💪🏻🫶🏻.