Булган сум Дорнод www.choibalsan.mn

Булган сум Дорнод www.choibalsan.mn ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

23/06/2026
19/06/2026

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Цахилгаан, дулааны үнээ нэмэхийн оронд тамхи, вэйпийн татвараа нэмэх ёстой.
Дунд сургуулийн сурагчид вэйп ихээр хэрэглэж байгааг таслан зогсоох ёстой.
Ганц эмэгтэй гишүүн рүү дайраад байх шаардлагагүй

18/06/2026

Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл
Манай улсын эдийн засгийн хөгжилд Оюу толгойн уурхай том байр суурь эзэлдэг гэж монгол хүн бүр ойлгож ирсэн. Гэвч өнөөдөр өдөрт 60 тэрбумын баялаг ОТ-оос гаргаж байгаа мөртлөө дөнгөж 5 тэрбум нь Монгол улсын төсөвт орж, үлдсэн 55 тэрбумыг Риотинтод дээрэмдүүлж байгаа нь тодорхой боллоо. Монголд орж байгаа 5 тэрбум нь өдөрт Рио Тинтогийн зөвхөн зээлийн хүүнд авч буй 15 тэрбумаас 3 дахин бага байна. ҮХ-д монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг ГАГЦХҮҮ ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна гэж хуульчилсан.

Гэвч энэхүү эрх мэдлээ Монголын ард түмэн хэрэгжүүлж, баялагтаа хатуу хяналт тавьж чадалгүй өдий хүрлээ. Эзэн эрхээ хэрэгжүүлчихвий гэж дотоод гадаадын шуналтангууд байнга сатааруулсаар ирсэн, одоо ч саад учруулахыг санаархаж байна.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд гэхэд зөвхөн Оюутолгойгоос 21 тэрбум долларын баялаг гаргасан ч 34 хувийг эзэмшигч Монголын талд нэг ч төгрөгийн ногдол ашиг хүртээсэнгүй. Гэрээг энэ хэвээр үргэлжлүүлбэл хамгийн их баялаг олборлох ирэх 10 жилд Монгол улс мөн л нэг ч төгрөгийн ногдол ашиг хүртэхгүйгээр Оюутолгойн нөөц дуусах нөхцөл бүрдлээ. Иймээс Оюутолгойн гэрээг нэг ч өдөр алдахгүйгээр цуцлах шаардлагатай байна.

Өнөөдөр дэлхийд 4- т орж байгаа том орд болох Оюу толгойн уурхайг ашигласнаар монгол хүн бүр өдөр бүр 45 сая төгрөгийн өрөнд унаад эхэлжээ.

Оюу толгойгоос 2026.06.17-ны өдөр гаргасан Уриалгадаа "Оюу толгой" компани МУ-ын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлдэг гэж мэдэгджээ. Төсвийн татварын орлогыг 100% гэж үзвэл 9%-ийг Оюу толгой бүрдүүлдэг юм байна. Оюу толгойг зогсоовол цалин, тэтгэвэр бүгд байхгүй болно гэж байгаагаас үзэхэд бид төсвийн татварын орлогын 9%-иар л амьдардаг баймгүй юм. Цаашид өргүй байх, баялагийг үр дүнтэй ашиглах, хохирлоо тогтоолгож нөхөн төлүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа тул Бүх монголчуудын Оюу толгой хөдөлгөөн"-ийг санаачлан байгуулж байна.

Энэ хөдөлгөөн нь Оюу толгой уурхайн гэрээ, үйл ажиллагаа, олдборлолтын талаар бодит үнэн мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээх, монголын ард түмэнд ашигтай болгох, ноогдол ашгиа авах, учируулсан хохирлыг тогтоож нөхөн төлүүлэх, хууль зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлнэ.

Энэ хөдөлгөөнд бүх монголчуудыг эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.

07/06/2026

Address

Choibalsan

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган сум Дорнод www.choibalsan.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Булган сум Дорнод www.choibalsan.mn:

Share