Дархан - Хот

Дархан - Хот d

✅ Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын явцын тайлан мэдэ...
11/04/2025

✅ Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын явцын тайлан мэдээг хүргэж байна.

🧮"ДУГУЙН АРГА" ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГЫН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 📚Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаа...
02/04/2025

🧮"ДУГУЙН АРГА" ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГЫН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

📚Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаагийн аварга, тодорхой дүрслэл, хийсвэрчлэлийн “Дугуйн арга” арга зүйн зохиогч Ц.Баттогтох агсны нэрэмжит “Дугуйн арга” аймгийн аварга шалгаруулах өгүүлбэртэй бодлогын IV олимпиад аймгийн Засаг даргын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.

📝Энэ жилийн IV олимпиадын хоёрын даваанд бага ангийн багш, 4-р анги, 5-р ангийн сурагч гэсэн 3 ангиллаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нийт 19 сургуулийн 819 багш, сурагч оролцож, мэдлэг чадвар, авьяас билгээ сорин өрсөлдлөө. Олимдиадад давхардсан тоогоор 262 багш, сурагч шилдгээр шалгарч, шагналаа гардан авлаа.

👏👏Тус олимпиадын 4-р ангийн төрөлд 370 сурагч, 5-р ангийн төрөлд 330 сурагч өрсөлдсөн бол 100%-ийн гүйцэтгэлтэй үнэмлэхүй амжилтыг 15 сурагч гаргаж, бүтэн бодолтыг 4-р ангийн 4 сурагч, 5-р ангийн 11 сурагч хийжээ.

Олимпиадад шалгарсан багш, сурагчдад аймгийн Засаг дарга Б.Азжаргал шагналыг гардуулж, Зулзагын гол хүүхдийн зуслангийн 1-р ээлжээр 3 хоног үнэ төлбөргүй амрах эрхээр урамшууллаа.

🎉Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэе.

Хэдэн оны Дархан бэ?
16/02/2025

Хэдэн оны Дархан бэ?

🫶ДАРХАНЧУУД ЦЭМЦГЭР САЙХАН НААДАЖ БАЙНА Дархан-Уул аймгийн 63 жилийн ойн баяр наадмаар нийт 60 гаруй ААНБ, 200  гаруй ир...
11/07/2024

🫶ДАРХАНЧУУД ЦЭМЦГЭР САЙХАН НААДАЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн 63 жилийн ойн баяр наадмаар нийт 60 гаруй ААНБ, 200 гаруй иргэн үйл ажиллагаа явуулж наадамчин олонд халуун хуушуур, шорлог, бусад үйлчилгээг үзүүлж байна. Наадмын талбайн цэвэрлэгээ үйлчилгээг Дарханы Соёл амралтын хүрээлэн, Хот тохижилтын газрын ажилчид хариуцан ажиллаж байна. Аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын Худалдаа үйлчилгээний ажлын хэсэгт нийт 100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Дарханчууд та бүхэн соёлтой, цэмцгэр, налгар сайхан наадаарай.

🎼Дархан-Уул Аймгийн Үндэсний их баяр наадмын "Үдшийн цэнгүүн" 2024.07.11-ний 19:00 цагт болно. Та бүхнийг урьж байна.
11/07/2024

🎼Дархан-Уул Аймгийн Үндэсний их баяр наадмын "Үдшийн цэнгүүн" 2024.07.11-ний 19:00 цагт болно. Та бүхнийг урьж байна.

🤗Дарханчууд та бүхэн цэмцгэр сайхан наадаарай. photo by Battumur Davaakhuu
10/07/2024

🤗Дарханчууд та бүхэн цэмцгэр сайхан наадаарай.

photo by Battumur Davaakhuu

🇲🇳Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны...
10/07/2024

🇲🇳Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна. Та бүхэн сайхан наадаарай.

🇲🇳Дархан-Уул аймгийн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна
09/07/2024

🇲🇳Дархан-Уул аймгийн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна

Дархан сумын нэрэмжит цол олгох бөхийн барилдаан 2024 оны 07дугаар сарын 09-ны өдөр 11:00цагт Биеийн тамир спортын газры...
08/07/2024

Дархан сумын нэрэмжит цол олгох бөхийн барилдаан 2024 оны 07дугаар сарын 09-ны өдөр 11:00цагт Биеийн тамир спортын газрын зааланд зохион байгуулагдана.

👏🏻2024 оны ерөнхий шалгалт, Англи хэлний хичээлийн судлагдахуунаар Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн дараах 4 ...
05/07/2024

👏🏻2024 оны ерөнхий шалгалт, Англи хэлний хичээлийн судлагдахуунаар Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн дараах 4 сурагч 800 оноо авчээ. /ЭЕШ болон дүйцүүлэх 800 оноо/

Баяр хүргэе👏🏻👏🏻👏🏻
/Эх сурвалж: ОИ сургуулийн захиргаа/

✅ДАРХАН-УУЛ АЙМАГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ДОЛДУГААР САРЫН 09-ӨӨС 11-НИЙ ӨДРҮҮДЭД ТЭМДЭГЛЭНЭТулгар төрийн 2233 жил, Их М...
03/07/2024

✅ДАРХАН-УУЛ АЙМАГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ДОЛДУГААР САРЫН 09-ӨӨС 11-НИЙ ӨДРҮҮДЭД ТЭМДЭГЛЭНЭ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул Аймаг 07 дугаар сарын 09-өөс 11-нд зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн сумдын хувьд:
Хонгор сум 2024.07.06-07
Шарын гол сум 2024.07.08-09
Орхон сум 2024.07.10-11-ний өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлнэ.
Сайхан наадаарай

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНАТулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Т...
03/07/2024

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд уламжлалт ястны дээл, эдлэл хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлуулах зорилготой “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадмыг 2024.07.10-ны өдөр зохион байгуулна.

📌Наадамд оролцогчид:
Үндэсний дээл хувцастай оролцоно.
Оролцогчид Дархан-Уул Аймагийн баяр наадмын нээлтийн жагсаалд оролцоно.

Дарханчууд та бүхнийг оролцохыг уриалж байна.

Address

Darkhan
Darkhan

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан - Хот posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share